Пицца хэрхэн хийх вэ?

Зүгээр нэг пицца биш, аманд ормогцоо хайлж, арааны шүүс асгаруулам пиццаг та хийж чадах уу? Бүхий л зүйлс нь хоорондоо төгс зохицож, амт чанар нь дээд зэргээр мэдрэгдэх пицца хийхэд ч бас зохих хэмжээний нууц гэж бий. Тиймээс хэн бүхний мэдээд байдаггүй, төгс пицца хийх нууц аргуудыг танд хүргэе. Үүнийг ашиглан, амтат пицца бэлтгэж амралтын өдрөөр гэр бүлийнхнээ дайлаарай.

Пицца хэрхэн хийх вэ?

1 Гурилаа зуурах

Орц:

  • Гурил- 900 гр
  • Хөөлгөгч- 10 гр
  • Ус- 500 гр
  • Оливын тос- 10 гр
  • Давс- 20 гр

Зуурах арга:

Пиццаны хамгийн чухал зүйл бол амтат гамбир байдаг. Хэрэв гурилаа амтгүй эсвэл хэт хатуу болгочихвол идэхэд таатай байхгүй нь мэдээж. Хөөлгөгчөө хүйтэн бүлээндүү усанд хийж хутгаад гурилан дээрээ хийнэ. Мөн давс хийж өгөөрэй.

Гурилаа зуурах

2 Оливийн тос хийх

Бэлдсэн гурил дээрээ оливын тос хийж өгнө. Энэ нь гурилыг илүү зөөлөн, амттай болгож өгөхөөс гадна шарах явцад наалдахаас сэргийлдэг юм.

Оливийн тос хийх

3 Гараараа тараана

Зуурмагаа 1 цаг амраана. Үүний дараа гурилаа гараараа дугуйлж, тараах аж. Аль болох нимгэлэх ёстой бөгөөд бүх хэсгийг жигд элдэх тал дээр анхаараарай.

Гараараа тараана

4 Гамбираа шарах

Шарах шүүгээний тавцангаа оливын тосоор жигд тосолж гурилаа тавьж өгнө. Ингээд 180-200 градуст 10 минут байлгахад л хангалттай.

Гамбираа шарах

5 Соусаа түрхэх

3 халбага соусыг гамбиртаа тарааж түрхэнэ. Мөн хэт шингэн соус сонгохгүй байх тал дээр анхаарах ёстой бөгөөд аль болох амт сайтай соусыг ашиглавал зүйтэй. Түүнчлэн хэтэрхий их паста түрхвэл гашуувтар амттай болдог гэдгийг санаарай. 

Соусаа түрхэх

6 Чимэглэх

Хамгийн чухал зүйл нь 5-аас дээш төрлийн мах, ногоо ашиглахгүй байх ёстой. Хэт олон төрлийн бүтээгдэхүүн холих нь хоорондоо тохирохгүй байх талтайгаас гадна хиам, мах ногоогоо 1 см-ээс илүү зузаан тавихгүй байхыг анхаараарай.

Чимэглэх

7 Пиццагаа болгох

Шарах шүүгээгээ урдчилан 180-200 градуст 10 минут орчим халаах бөгөөд халсан шарах шүүгээндээ бэлтгэсэн пиццагаа хийгээд, 20-25 минут болгоход л хангалттай. Та бүхэн сайхан хооллоорой, амжилт хүсье!

Пиццагаа болгох

Ингээд та бүхэндээ нэмэлт мэдээлэл болгон амтат пиццаны жоруудыг хуваалцъя.

Гахайн махтай пицца

Бэлдсэн гамбир дээрээ соусаа жигд түрхэн, гахайн махаа жижиглэн хэрчээд тарааж тавина. Харин үүнийхээ дээгүүр бяслагаа цацаж, чинжүү, сонгино, олив гэхчлэн ногоогоор чимэглээрэй.

Ингээд та бүхэндээ нэмэлт мэдээлэл болгон амтат пиццаны жоруудыг хуваалцъя.

Мөөг, сонгинотой пицца

Мөөгөө оливын тосонд хуурч бэлдээд, гамбир дээрээ тарааж тавина. Үүн дээрээ бага зэргийн сонгино тавиад, пармезан бяслагаа цацаарай.

Тахиан махтай пицца

Чанаж бэлтгэсэн тахиан махыг гараараа хувааж, соусны хамт гамбир дээрээ түрхэнэ. Бага зэргийн оливыг хэрчиж тараагаад бяслагаа тавьж өгнө. Энэ нь маш амттайгаас гадна хялбархан хийж болдог пицца тул хүмүүс идэх дуртай байдаг юм.

Үхрийн махтай пицца

Үхрийн махаа, сонгино сармистай хамт хуурч болгоно. Үүнийгээ пиццаны гамбир дээр түрхэж, дээрээс нь бага зэрэг петрушка эсвэл укроп цацна. Ямар нэгэн бяслаг орохгүй дээрээс нь шарах шүүгээнд хийх шаардлагагүй тул таны цаг завыг хэмнэх аж.  

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()