Одоо хүртэл учир нь тайлагдаагүй үхлүүд

Бидний сайн мэдэх зарим олны танил уран бүтээлчид дэндүү эрт, залуу халуунаараа энэ хорвоогоос хальсан байдаг. Гэсэн хэдий ч тэдний хийсэн бүтээсэн, алдартай уран бүтээлүүд нь өдгөө ч бидний зүрх сэтгэлд хоногшин үлдсэн юм. Ингээд та бүхэндээ хамгийн хачирхалтай, басхүү өнөөг хэр учир нь тайлагдаагүй оддын нууцлаг үхлүүдийг хүргэхээр бэлтгэлээ. 

Одоо хүртэл учир нь тайлагдаагүй үхлүүд

1 Майкл Жексон (Michael Jackson)

Попын хаан, алдарт дуучин тэрбээр 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдөр, 50 насандаа нойрны эм хэтрүүлэн хэрэглэснээс болж харамсалтайгаар нас барсан юм. Түүний үхэлд хувийн эмч Конрад Муррей (Conrad Murray)-г буруутган 2 жилийн хорих ялыг хүлээлгэсэн. Дуучин эр үхэхээсээ өмнө өөрийн 50 насны ойгоо тохиолдуулан дэлхийн 50 оронд өөрийн тоглолтыг хийхээр төлөвлөж байсан ч, энэ зорилго нь бүтэх хувьгүй байж дээ. Түүнийг нас барсны дараа АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама “Тэр бол хөгжмийн ертөнцийн хаан билээ” хэмээн хэлсэн байдаг.

Майкл Жексон (Michael Jackson)

2 Жим Моррисон (Jim Morrison)

Нэгэн үе нэр алдраа цуурайтуулж явсан “The Doors” хамтлагийн гоцлол дуучин, хөгжимчин тэрбээр 1971 оны 6-р сарын 3-нд, 27-хон насандаа Парис хотын байрандаа харамсалтайгаар нас барсан юм. Түүнийг олоход тэрээр угаалгын өрөөний ванндаа амьгүй олдсон гэдэг. Түүний үхлийг нойрны эмийн тун хэтрүүлсэн, зүрхний шигдээс, хар тамхинаас болсон гэх ч энэ бүгд нь батлагдаагүй байгаа аж. Учир нь түүний найз бүсгүйн хэлснээр түүний зүрх нь хэзээ ч өвдөж байгаагүй, тэрчлэн эмийн тун хэтрүүлэн ууж амиа егүүтгэх шалтгаан ч байгаагүй. Хэн нэгний санаатай хийсэн үйлдэл гэсээр байжээ.

Жим Моррисон (Jim Morrison)

3 Брюс Ли (Bruce Lee)

Дорно дахины тулааны урлагийн нэрт мастер, Америк, Хонконгийн домогт жүжигчин түүнийг мэдэхгүй хүн ховор биз ээ. Шинжээчид түүний үхлийг өөрт тохирохгүй өвчин намдаах эм хэрэглэсний улмаас тархинд нь цус харвалт өгч, өөд болсон гэдэг ч, энэ мөн л баттай хариулт биш юм. Түүний үхлийг эмчлэгч эмчийн санаатай үйлдэл хэмээн буруутгах хүмүүс цөөнгүй. Учир нь тэрээр маш эрүүл саруул байсан хэрнээ, унтахаар хэвтээд дахин сэрээгүй юм. Алдарт жүжигчний үхэл тухайн үедээ дэлхий нийтийг цочроож, гунигт автуулсан билээ.

Брюс Ли (Bruce Lee)

4 Бриттани Мерфи (Brittany Murphy)

Алдартай дуучин, жүжигчин үзэсгэлэнтэй бүсгүй, 2009 оны 12-р сарын 20-нд 32 насандаа харамсалтайгаар мөнх бусыг үзүүлсэн юм. Түүний цогцсыг гэрийнх нь угаалгын өрөөнөөс олсон бөгөөд түүнээс 5 сарын дараа нөхрийнх нь цогцсыг яг ижил байдалтайгаар олсон нь үнэхээр хачирхалтай тохиолдол юм. Шинжээчид хосуудын үхлийг ижилхэн сэтгэл гутрал, уушигны үрэвслээс үүдэлтэй хэмээн тогтоосон байдаг.

Бриттани Мерфи (Brittany Murphy)

5 Жими Хендрикс (Jimi Hendrix)

Рок хөгжмийн агуу бэлэг тэмдэг болсон, авьяаслаг уран бүтээлч залуу, 1970 оны 9-р сарын 18-нд дөнгөж 27 насандаа харамсалтайгаар нас барсан юм. Тэрээр мансууруулах бодистой улаан дарсыг ихээр уусныхаа дараа бөөлжиж, удалгүй ухаан алдсан болохыг найз охин нь гэрчилжээ. Түргэн тусламжийнхан ирэхэд залуу ухаангүй байсан бөгөөд эмнэлэг хүрэнх замдаа зүрх нь хаагдсан байдаг. Гэвч түүнийг үхлийг янз бүрээр л тайлбарладаг. Эмнэлгийнхэн ирэхээс ч өмнө орон дээрээ нас барсан гэх мэт... Ямартай ч түүний үхлийн жинхэнэ нууц, өнөөг хэр нь учир битүүлэг байсаар байна.

Жими Хендрикс (Jimi Hendrix)

6 Боб Марли (Bob Marley)

Регги урсгалын амьд домог болсон дуучин эр 1981 оны 5-р сарын 11-нд харамсалтайгаар нас барсан юм. Түүний үхлийг хөлбөмбөгийн бэртэл, тэрчлэн уушиг, тархины хавдар эсвэл хордож үхсэн гэх мэт янз бүрээр тайлбарладаг ажээ. Тэрээр маш залуугаараа, дөнгөж 36 насандаа хорвоог орхисон одуудын нэг билээ. Үхлийн жинхэнэ шалтгаан нь нууцлаг хэвээр байсаар байна.

Боб Марли (Bob Marley)

7 Хит Леджер (Heath Ledger)

Австралийн нэрт жүжигчин тэрбээр 1990 оноос эхлэн кино урлагт хүчээ үзсэн бөгөөд 1998 онд, Америкд хөл тавьж, өөрийн урлагийн карьерээ үргэлжлүүлсэн байдаг. Тэрээр өөрийн карьертаа нийт 19 кинонд туслах болоод гол дүрүүдийг бүтээснээс “The Dark Knight” киноны “Joker”-ийн дүр нь бид бүхний сэтгэлд мөнхрөн үлдсэн юм. Тэрээр 2008 оны 1-р сарын 22-нд хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс болж ердөө 29 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн билээ.

Хит Леджер (Heath Ledger)

8 Натали Вуд (Natalie Wood)

Түүний үхэл ч мөн өдгөөг хүртэл хүмүүсийн гайхшралыг төрүүлсээр л байдаг. Учир нь жүжигчин бүсгүй 29 настай байхдаа нөхрийнхөө хамт моторт завиар зугаалж яваад усанд унаж, живэн харамсалтайгаар амь насаа алдсан юм. Тухайн үед шинжээчид түүний цуснаас архи, багахан хэмжээний нойрны эмийг илрүүлсэн бөгөөд хүмүүс өнөөг хэр нь түүний нөхөр яагаад эхнэрээ авраагүй болохыг гайхсаар байдаг аж. 

Натали Вуд (Natalie Wood)

9 Мэрилин Монро (Marilyn Monroe)

20-р зууны хамгийн сайхан бүсгүй, секс билэг тэмдэг гэгдэж, олон эрсийн зүрхийг булиглуулж явсан жүжигчин бүсгүй гал халуухан 36 настайдаа  харамсалтайгаар нас барсан билээ. Түүний үхлийн шалтгааныг ах дүү Кеннидитэй амраглаж байгаад, улмаар тэдний гарт хөнөөгдсөн, эс бөгөөс нойрсуулах эмийг тунг хэтрүүлэн хэрэглэсэн хэмээн дүгнэсэн байдаг. Түүний амьдралын тухай, бүр үхлийнх нь тухай хүртэл олон олон нийтлэл, ном зохиол тусгайлан бичигдсэн байдаг ч тэдгээр нь таамаг төдий л болохоос, баттай зүйлгүй нь тун тоогүй хэрэг юм. 

Мэрилин Монро (Marilyn Monroe)

10 Жон Леннон (John Lennon)

Английн алдарт “The Beatles” хамтлагийн дуучин, энх тайван, хайр энэрлийг бэлгэдэгч дуучин Жон Леннон (John Lennon) Нью-Йорк хот дахь орон сууцныхаа үүдэнд Марк Дэвид Чапман (Mark David Chapman) хэмээх этгээдэд 5 удаа буудуулж, тэр дороо амьсгал хураасан билээ. Нас барахаасаа хэдхэн цагийн өмнө тэрээр олон цагийн студийн бичлэгээ дуусгаад, эхнэрийнхээ хамтаар харьж явжээ. Харин гэмт хэрэгтэн хэргийн газраас зугатаалгүй, маш дуулгавартай баривчлуулсан гэдэг. Хамгийн аймшигтай нь алуурчин, Жон Ленноны дотны найз байсан гэдэг. 

Жон Леннон (John Lennon)

11 Мартин Лютер Кинг (Martin Luther King)

Африк-Америкчуудын иргэний эрхийн хөдөлгөөний гарамгай удирдагч Мартин Лютер Кинг 1968 оны 4 сарын 4-ны 6 цаг 1 минутын үед Теннесси мужийн Мемфис хотноо байрлах зочид буудлын тагтан дээр хүзүүн тус газраа буудуулж, шархаа дийлэлгүй нас баржээ. Түүний үхэлд буруутай Жеймс Эрл Рэй (James Earl Ray) хэмээх залууг баривчилсан бөгөөд шүүхээс түүнд 99 жилийн хорих ялыг өгчээ. Гэвч тэрээр хэзээ ч буруугаа хүлээгээгүй юм. Улмаар алуурчин 1998 онд 70 насандаа таалал төгссөн байна.

Мартин Лютер Кинг (Martin Luther King)

12 Элвис Пресли (Elvis Presley)

Рок н Ролл хөгжмийн хаан, дуучин эр угаалгын өрөөндөө эмийн тун хэтрүүлэн хэрэглэж, нас барсан юм. Түүний үхлийг хүмүүс өнөөг хэр нь гайхсаар... Учир нь хэрэг гарахаас өмнө тэр үнэхээр сэтгэл сэргэг, амьдралд хэзээ ч бууж өгөхгүй мэт өөдрөг сэтгэгдэлтэй байсан гэдэг. Дуучин эрийг энэ дэлхийд нэгэнтээ харваад өнгөрсөн тод гялбаат солиртой зүйрлэдэг билээ.

Элвис Пресли (Elvis Presley)

13 Курт Кобейн (Kurt Cobain)

Алдарт "Нирвана" хамтлагийн дуучин Курт Кобейн (Kurt Cobain), хар тамхи согтууруулах ундаанд ихээр донтож, улмаар эхнэр Кортни Лав (Courtney Love)-тай маргаж, тэдний хооронд маш том ангал үүссэн байсан гэхэд болно. Тэрээр “Where did you sleep last night” буюу “Өчигдөр шөнө чи хаана хоносон бэ?” хэмээх дуугаа эхнэртээ зориулан бичсэн гэх яриа бий. Мөн түүнийг хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс ухаан нь балартаж, өөрийгөө буудсан ч гэдэг. Тэрээр 1994 оны 4-р сарын 5-ны өдөр нас барсан юм.

Курт Кобейн (Kurt Cobain)

14 Элизабет Шорт (Elizabeth Short)

Эгэл жирийн үзэсгэлэнтэй бүсгүйн үхэл мөн л маш нууцлаг, хачирхалтай хэргүүдийн нэг билээ. Түүний цогцсыг 1947 онд, Лос Анжелес хотоос олсон бөгөөд бие нь хүн харахын эцэсгүй эрэмдэглүүлсэн байжээ. Түүний алсан алуурчныг өнөөг хэр нь олоогүй бөгөөд зөвхөн гаж донтон байсан гэдгийг нь л баттай мэдсэн юм.

Элизабет Шорт (Elizabeth Short)

15 Диана гүнж

1997 онд 8 дугаар сарын 31-ний өдөр Уэльсийн гүнж Диана автын ослоор 36-хан насандаа зуурдаар нас барсан юм. Үхлийн шалтгааныг папарациас зугтаж явахдаа хурд хэтрүүлэн явж байгаад осолдсон гэж дүгнэсэн. Гэвч олон нийт Диана гүнжийг Английн хааны гэр бүл хөнөөсөн гэж таамаглаж байжээ. Диана гүнжийн салах ёслолыг дэлхий даяар телевизүүдээр шууд цацсан бөгөөд нийт 2.5 тэрбум хүн үзжээ.

Диана гүнж

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()