Нүд амраах дасгалууд

2016-04-30, 11:50
15,975

Цаг ямагт л утас, компьютер, зурагтны дэлгэц ширтэж суусаар таны нүд аргаж байна уу? Амармаар байвч нүдний дусаалга, хиймэл нулимснаас өөр зүйл санаанд тань орж ирэхгүй бол дараах дасгалуудыг санал болгоё. Эдгээрийг хийхэд ердөө л 15 минут л хангалттай.

Нүд амраах дасгалууд

1 Харанхуйлах

Нүдээ алгаараа дараад, сайн гэгч нь амраа. 3-5 минут үргэлжлүүлээрэй.

Харанхуйлах

2 Хоёр тийшээ харах

Цэх суугаад, баруун зүүн тийш тус тус 5 удаа ээлжилж хар. Үүнийгээ 3 удаа давтан хийгээрэй.

Хоёр тийшээ харах

3 Дээш доош харах

Яг дээрх шиг, харцаа тултал нь дээш доошоо харах хэрэгтэй. Мөн 5 удаагийн давтамжтай, 3 удаа хийгээрэй.

Дээш доош харах

4 Диагональдаж харах

Урагшаа цэх харж суугаад, баруун дээд булангаас зүүн доод булан хүртэл, дараа нь зүүн дээд булангаас баруун доод булан хүртэл 5 удаагийн давтамжтай, 3 удаа хийгээрэй.

Диагональдаж харах

5 Нүдээ эргэлдүүлэх

Эхлээд нар зөв 5 удаа, дараа нь нар буруу 5 удаа хийгээрэй.

Нүдээ эргэлдүүлэх

6 Ойр ба холын хараа

Нүднээсээ 20-30 см-ийн зайд харандаа юмуу хуруугаа аваачаад хэдэн секунд тогтож хар. Дараа нь шууд хол байгаа зүйлийг хараарай. Дараа нь ахиад харандаа руу, ахин холын зүйл рүү гэх мэт энэ дасгалыг 5 удаа давтаж хийнэ.

Ойр ба холын хараа

7 Долир харах

Хөмсөгнийхөө гол руу хүүхэн хараагаа төвлөрүүлж, хэдэн секунд тогт. Дараа нь урагш харж нүдээ амраагаарай. Ахин долир харж, ахин амраах маягаар 5 удаа давтана.

Долир харах

8 Хамрын үзүүрээ ширтэх

Хөмсөгнийхөө гол руу хараагаа төвлөрүүлсэн шигээ хамрынхаа үзүүр рүү харж хэсэг байлгаад амарч, үүнийгээ 5 удаа давтаж хийгээрэй.

Хамрын үзүүрээ ширтэх

9 Нүдээ чанга аних

Нүдээ аниад 4 секунд болсны дараа ахин 4 секунд чанга анина. Амраагаад, энэ маягаар 5 удаа хийгээрэй.

Нүдээ чанга аних

10 Массаж хийх

Нүдээ аниад, зовхио хуруугаараа тойрог хөдөлгөөн хийх маягаар массажлаж, амраагаарай.

Массаж хийх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()