Италийн Миланаас Монголчуудыг зорьсон “WYCON” брэндийн нээлт амжилттай боллоо

2016-04-30, 12:20
6,052

Мэргэжлийн нүүр будалтын болон арьс арчилгааны бүтээгдэхүүний цогц шийдэл, Итали хэв маягийн илэрхийлэл WYCON брэнд 3-р хорооллын Тумбаашд анхны салбар дэлгүүрээ нээлээ. WYCON брэндийг авахын тулд заавал тухайн орныг зорих бус эх орноосоо авах боломжийг United Colors of Benetton брэндийг оруулж ирсэн “Промон трейд” ХХК таньд олгож байна. 

Италийн Миланаас Монголчуудыг зорьсон “WYCON” брэндийн нээлт амжилттай боллоо

2009 онд анх Европийн зах зээл дээр гарч эхэлсэн WYCON брэнд өнөөдөр 120 гаруй салбар дэлгүүртэй бөгөөд “SHOW THE WORLD, WHO YOU ARE” уриатайгаар гоо сайхныг түгээж байгаа билээ.

WYCON брэндийн гол үзэл баримтлал нь таны нас болон арьсны өнгөөс огт хамааралгүй гоо сайхныг тань ертөнц дахинаа илэрхийлэхэд оршдог. Мөн нүүр будалт гэдэг нь танд баг зүүлгэх бус үнэн дүр төрх болон таны хэв маягийг тань олон нийтэд илэрхийлнэ гэсэн үг юм.

WYCON танд Италийн чанар, хэв маяг, үнэ цэнийг мэдрүүлнэ. Албан ёсоор манай улсад худалдаалагдаж байгаа учир бүсгүй та шинэ улирлын трэнд будалтаар өөрийгөө илэрхийлэх бүрэн боломжтой боллоо. Мөн үнийн хувьд боломжийн бөгөөд өөртөө хайртай бүсгүй бүр хэрэглэхээр өргөн сонголттой худалдаалагдаж эхэллээ.

Бүсгүй та энхрий зөөлөн, ихэмсэг ялдам, хурц болоод хэрций, классик бөгөөд рок ямар ч байдлаар өөрийгөө илэрхийлэхийг хүссэн WYCON танд бүрэн туслах болно. 

“Промон трейд” ХХК-ийн захирал Н.Оюунбат: Загварын чиг хандлагад хүч түрэн орж ирж байгаа брэнд
-Италийн WYCON брэнд анхны салбар нээлтээ хийлээ. Сэтгэгдлээ хуваалцана уу.
-Одоогоос зургаан жилийн өмнө Италийн алдартай Benetton брэндийг оруулж ирж байлаа. Өнөөдөр брэнд таван салбар дэлгүүр нээн үйл ажиллагаагаа явуулж байна. Харин энэ удаад Итали, Францын алдарт WYCON брэндийг оруулж ирсэндээ баяртай байна. WYCON гоо сайхны брэнд орж ирснээр манай бүсгүйчүүд Италийн косметикийг  хэрэглэхээс гадна дэлхийн залуустай хөл нийлүүлэн өнгөлөг, энхрий зөөлөн, ихэмсэг ялдам, хурц болоод хэрций, классик бөгөөд рок ямар ч байдлаар өөрийгөө илэрхийлэх боломжтой.
-Дэлхийн нэртэй брэндээс яагаад заавал WYCON-ийг оруулж ирэх болсон бэ?
-WYCON нь Италын Милан дүүрэг загварын чиг хандлагыг тодорхойлон хүч түрэн орж ирж байгаа дэлхийн брэнд. Энэ брэнд нь өнгө загварын хувьд Benneton той хосолж байгаагаараа бас онцлог болж өгсөн. 

Топ модель Д.Болормаа:
-Италийн нэр хүндтэй WYCON брэнд Монголд орж ирсэнд баяртай байна. Өнөөдөр хүн болгон хямарсан, стресстсэн байгаа хэр нь Италийн алдартай брэнд Монголд орж ирж үүд хаалгаа нээж байгаа нь олзуурхууштай.  Мөн  яг энэ агшинд Н. Оюунбат найзаараа бахархаж байна. Монгол эмэгтэй дайчин, зоригтой хөдөлж Дэлхийн брэндийг Монголдоо оруулж ирлээ шүү дээ. WYCON брэнд орж ирсэн нь загварын тэр дундаа Монголын make up-ийн ертөнцөд шинэ өнгө төрх нэмэх болно.

Зохиолч Б.Шүүдэрцэцэг: 
-Хаврын наран мишээсэн энэ сайхан өдөр чанарын шаардлага хангасан, дэлхийн хэмжээний брэнд Монголд үүд хаалгаа нээж байгаа нь сайхан санагдаж байна. Миний хувьд дэлгэцийн бүтээл рүү орсноос хойш гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг илүү их сонирхдог болсон. Жүжигчдийнхээ царай зүсийг хувиргахад хүн болгоны арьс өөр учир шууд нэг юм авчраад түрхэж болдоггүй. Тиймээс ажлын онцлогоос шалтгаалаад гоо сайхны брэндүүдийг судлах шаардлагатай болсон. Өнөөдөр дэлхийн брэнд WYCON Монголд орж ирсэн нь дан ганц загварын ертөнцийг тодорхойлоод зогсохгүй кино урлаг, нүүр хувиргалтын гол зэвсэг болно гэдэгт итгэлтэй байна.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.