1
"Google"
"Google" компанийн төв оффис нь Нью-Йорк хотод байрладаг. Ажилтнууд өдрийн 3 хоолтой бөгөөд орон орны хоолны тасаг бүхий тусдаа кафе, түргэн хоол, зуушны хэсэг, мөхөөлдөс болон уушын газар гэх мэт хэсгүүдтэй.
"Хэрвээ Google-д ажилладаг найзын тань сэтгэл санаа тааруухан байвал шууд л цайны газар руу дагуулаад яв. Хамаагүй дээрдэх вий" хэмээн интернэтэд бичсэн байх юм...
2
"Apple"
"Apple" компанийн төв оффис АНУ-ын Калифорни мужид байрладаг. Эндэхийн цайны газрыг "Caffè Macs" гэх бөгөөд Итали, Испани, Мексик, Япон, Франц, тэр ч бүү хэл түргэн хоолоор үйлчилдэг.
"Caffè Macs" саруулхан, уужим талбайтай байдаг аж. Ажилтнуудын өглөөний цайнд ихэвчлэн Франц аргаар шарсан гүзээлзгэнэтэй талх, шоколадтай шарвин, шинэхэн жимсний шүүс, хэдэн төрлийн мөхөөлдөс (сонголтоор) болон бусад дессертүүдийг санал болгодог байна.
3
"Facebook"
Яг одоо таны хэрэглэж буй "Facebook"-ийн төв оффис саяхан Калифорни мужийн Menlo Park гэх жижигхэн хот руу нүүсэн билээ.
"Facebook"-ийн цайны газрын "Epic Cafe" гэх бөгөөд мөн л өдрийн 3 хоолтой. Энд ихэнхдээ Америк, Европ хоолоор үйлчилнэ. Мөн компанийн дотоод ажилтан мөн бол бүх хоол үнэгүй байдаг аж.
Түүнчлэн "Facebook"-д зочилж ирсэн хүмүүст ч гэсэн тусгай цэсээр үйлчилдэг гэнэ. Тун давгүй байгаа биз?
4
"Dropbox"
"Dropbox" компанийн цайны газар "Tuck Shop" хэмээх нэртэй. Ямар ч хоол, зуушийг захиалж болох бөгөөд дэлхийн өнцөг булан бүр дэх хамгийн шилдэг рестораны чадварлаг ахлах тогооч нар урилгаар ирж ажилладаг байна.
5
"Pixar"
Мөн л Америкийн Калифорни мужид төв оффистой "Pixar Animation" компанийн үүдэнд "Тоглоомын түүх" киноны гол баатрууд болох Woody, Buzz Lightyear нар угтах аж.
Компанийн "The Cafè Luxo" хэмээх цайны газарт хуш модны шүүстэй яргай загас, дүфүтэй паста, олон төрлийн хавчуургатай талх, мөөгтэй равиоли, стейк, буррито, пицца болон бусад төрлийн дессертүүдээр үйлчилдэг.
6
"Twitter"
"Твиттер" компанийн төв оффис Сан-Франциско руу хэдэн жилийн өмнө нүүсэн байна. Ажилтнуудын цайны газарт hashtag буюу # тэмдэгтээр ялгасан хэдэн хэсэг бий.