Одуудын тэнэглэл

Олны танил алдартай уран бүтээлчид заримдаа үнэхээр тэнэг, байж боломгүй гэмээр зүйлсийг хийж, хэлж олны дургүйцлийг төрүүлдэг. Энэ нь тэднийг үнэхээр мэдлэг муутай, эсвэл зүгээр л хүмүүсийн анхаарлыг өөртөө татах гэсэн үү гэдэг нь эргэлзээтэй юм. Ингээд та бүхэндээ олны танил хүмүүсийн хэлсэн утгагүй үгс болоод үйлдлийг танилцуулъя. Яагаад ийм үйлдэл хийх болсон юм болоо? Би одоо ч гайхаж л байна...

Одуудын тэнэглэл

1 Дэвид Бекхэм (David Beckham)

Тэр бол хөл бөмбөгийн амьд бурхан, домог билээ. Английн хөл бөмбөгийн шигшээ багийн тамирчин энэ эр, ФИФА-ийн оны шилдэг хөлбөмбөгчний шагналд хоёр удаа аман хүзүүдсэн, 2004 оны дэлхийн хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгчин, Англиас анхны УЕФА Аваргуудын Лигийн 100 тоглолтод оролцсон эрхэм юм. Дэлхий нийт түүний нэрийг спортын амжилтаар нь төдийгүй дэлхийн шилдгийн шилдэг брэндүүдийн сурталчилгаагаар нь, загварын ертөнцийн бэлгэ тэмдэг гэдгээр нь мэдэх билээ. Тэрээр 1999 онд “Spice girls”охидын хамтлагийн гишүүн Викториа Адамстай гэрлэж, гурван хүү, 1 охинтой болсон. Ууган хүү Бруклин Бекхэм (Brooklyn Beckham)-ийг өөрийн хүслээр Христийн шашинтай болгосон бөгөөд түүний 7 настай байхаас нь эхлэн ариун Библийн сургаалиар хүмүүжүүлсэн гэдэг. Эрх чөлөөт Америк улсын хувьд, хүүхдээ албан хүчээр шашинд урвуулах нь хууль бус үйлдэлд ордог аж.

Дэвид Бекхэм (David Beckham)

2 Виктория Бекхэм (Victoria Beckham)

“Spice Girls” охидын хамтлагаас амжилтын гараагаа эхлүүлсэн ч өдгөө алдартай тамирчин нөхөр, өөрийн загварын карьераар нилээдгүй амжилттай яваа тэрбээр үргэлж л олны хараанд байдаг. Мөн түүнийг алдартнууд дундаа толгой муутай хэмээдэг юм. Үргэлж л үнэхээр хачин бүр тэнэг гэмээр зүйлсийг хэлж, үзэгч шүтэн бишрэгч, эргэн тойрны хүмүүсээ гайхшруулаад авдаг нэгэн. Тэрээр нэгэн ажиллагаан дээр “Миний хамгийн их итгэдэг зүйл бол худал цуурхал, хов жив. Тиймдээ ч би хов живэнд дуртай” хэмээн хэлж, хүмүүсийн дургүйг хүргээд авсан юм.

Виктория Бекхэм (Victoria Beckham)

3 Мариан Кэри (Mariah Carey)

Түүний авьяас билэг, ур чадварын талаар маргах хүн байхгүй биз ээ. Түүнийг бүх цаг үеийн хамгийн шилдэг, хүчтэй хоолойтой дуучнаар өргөмжилдөг. Мөн халуухан бие, царай гээд түүнийг тодорхойлох зүйлс маш олон. Гэвч тэрээр заримдаа дэндүү тэнэг, энэрэх сэтгэлгүй гэдгээ нотлох шиг болдог. Түүний хэлсэн алдартай "тэнэг" үг байдаг нь, “Би телевиз үзэж байхдаа өлсгөлөнд нэрвэгдэж, тураалдаа орсон хүүхдүүдийг хараад тусалж чадахгүйгээ мэдээд уйлахаас өөр зүйл хийж чаддаггүй. Гэхдээ л би тэдэн шиг сайхан туранхай болохыг хүсдэг шүү” хэмээн ихэд хөгжилтэйгээр хэлсэн байдаг. Энэ нь маш олон хүний дургүйцэл, эгдүүцлийг хүргээд амжсан юм.

Мариан Кэри (Mariah Carey)

4 Ким Кардашьян (Kim Kardashian)

Реалити шоуны од тэрбээр олон түмэнд гоо үзэсгэлэн, нүцгэн биеэрээ олны танил болсон гэхэд болно. Секс бичлэг, маш олон задгай зураг авалтууд, 10 хуруунд үл багтах амрагийн явдал зэргүүд нь түүнийг хэн бэ гэдгийг тодорхойлно. Гэвч өдгөө 2 хүүхдийн эх болж, ухаан, намба суусан байгааг харсан хүмүүс одоо л зөв сайхан амьдрах нь хэмээн сайшааж байгаа гэнэ. Жүжигчин, дуучин болох гээд бүтэлгүйтсэн бүсгүй өөрийгөө нэгэн ярилцлаган дээрээ “Би үнэхээр авьяастай. Гэвч өөрөө хүсээгүй учраас л дуучин болох замаас гарсан юм” хэмээжээ. Түүний дуулсан дууг сонсвол ч... Морь янцгааж байгаа нь илүү уянгалаг сонсогдоно доо. 

Ким Кардашьян (Kim Kardashian)

5 Парис Хилтон (Paris Hilton)

Хилтон зочид буудлын өв залгамжлагч, нэгэн үе дууны карьераа эхлүүлсэн ч амжилтыг олоогүй, модель бүсгүй өөрийгөө Диана гүнж, Мэрилин Монротой зүйрлэдэг гэнэ. Нэгэн ярилцлагынхаа үеэр, “Энэ дэлхий дээр хэн ч над шиг амьдарч чадахгүй. Аль ч цаг үеийн нэрийн хуудас болсон үзэсгэлэнтэй, алдартай эмэгтэйчүүд байдаг. XX зуунд Диана гүнж, Мэрилин Монро нар байсан бол харин шинэ зууны нэрийн хуудас бол би” хэмээжээ.

Парис Хилтон (Paris Hilton)

6 Бритни Спирс (Britney Spears)

Поп гүнж Бритни урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхийг олсон, хөдөлмөрч бүсгүй юм. Мөн эсрэгээрээ олон таагүй үйлдлээрээ хүмүүст танигдсан байдаг. Үсээ хусаж, хүүхдээ унаган, хар тамхи, архи хэтрүүлэн уусан гэх мэт түүний үйлдлийг тоочоод баршгүй. Гэхдээ л тэрээр урлагийн ертөнцдөө хүч нэмэн, эрч хүчтэйгээр эргэн ирсэн. Тэрээр нэгэн ярилцлагадаа сэтгүүлчийн асуусан асуултад, “Тийм ээ, би маш олон далайн чанадын орнуудаар аялж байсан. Яг л Канад шиг,,,” хэмээжээ. Тэрээр газарзүйн мэдлэг маш муутай бололтой шүү...

Бритни Спирс (Britney Spears)

7 Шайа ЛаБаф (Shia LaBeouf)

Алдарт жүжигчин, кино зохиолч энэ эр “Transformers” киноны зохиолыг бичиж, түүндээ тоглон чамгүй ажилтанд хүрсэн. Тус кино нь ч өдгөө хүмүүсийн үзэх дуртай, шилдэг киноны нэг болсон юм. Гэвч тэрээр бусдын зохиолоос санаа авч, оюуны өмчийн хулгайн хэргээр шүүхэд дуудагдаж байсан юм. Тэр өөрөө зохиож чадахгүй, бүр бусдын бүтээлээс олигтойхон ч санаа авч чадахгүй, авьяас, сүйхээ муутай нэгэн бололтой. 

Шайа ЛаБаф (Shia LaBeouf)

8 Хайди Монтаг (Heidi Montag)

Үзэсгэлэнт дуучин, хөтлөгч тэрээр цахим ертөнцөөр дамжуулан өөрийн алдар нэрийг түгээж яваа юм. Мөн Ким Кардашьяан, Парис Хилтон нарын адил гоо үзэсгэлэндээ багагүй мөнгийг зарцуулж, хэд хэдэн мэс засалд ороод амжсан. Тэрээр нэгэн сэтгүүлийн ярилцлагад уригдаад, “Би боддог юм. Би өөрийгөө эх шигээ өргөмөл хүүхэд байсан болоосой гэж...” Энэ тийм ч хүсээд байх зүйл биш шүү дээ...

Хайди Монтаг (Heidi Montag)

9 Жессика Симпсон (Jessica Simpson)

Олны танил алдартай уран бүтээлчид, бүсгүйчүүд заримдаа үнэхээр тэнэг гэмээр үйлдлийг гаргаж, утгагүй үгсийг хэлэх нь "Хөөрхөн бүсгүйчүүд тэнэг байдаг" хэмээх дам яриаг улам ч батлах шиг. Магадгүй санаатай, санаандгүй хэлсэн эсэхийг мэдэхгүй ч олны өмнө жаахан бодолтой баймаар даа. Дуучин Жессика Симпсон, нэгэн ресторанд ороод, "Энэ тэгээд тахиа юм уу? Загас юм уу? Би энийг туна гэдгийг нь мэдэж байна. Гэхдээ л би “далайн тахиа” гээд нэрлэчихье.” Гэвч тэрээр үнэндээ шарсан тахиан далавч захиалсан байжээ. Үнэхээр толгой нь эргэж самуурсан байсан бололтой.

Жессика Симпсон (Jessica Simpson)

10 Келли Пиклер (Kellie Pickler)

Алдартай нийтийн дуучин, уран бүтээлч бүсгүй, нэгэн ярилцлагынхаа үеэр, “Европ чинь улс билүү? Юу билээ?” хэмээж, нэлээдгүй шуугианыг тариад амжсан. Энэ нь түүнийг мэдлэг муутай болохыг батлах шиг... Гэхдээ л тэрээр үзэсгэлэнтэй, амжилттай яваа одуудын нэг билээ. 

Келли Пиклер (Kellie Pickler)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()