Ганцхан сарын дотор харвингүй болох дасгал

2016-04-29, 16:21
67,411

Жин хасна гэдэг бол зөвхөн хоолны дэглэм барих ч бус, зөв цогц туушдаа дасгал сургуулилт, бүтэн нойр, сэтгэл санааны амар тайван байдал зэргээс ч шалтгаалдаг юм. Ядарч унатлаа дасгал хийгээд л байхад санасан шиг үр дүн өгөхгүй үед ямар ч урамгүй, цаашдаа эрч хүчтэй дасгал хийх хүсэлгүй болчихдог. Энэ нь нэг ёсондоо буруу дасгал сонгож байгаатай холбоотой юм шүү дээ. Тиймээс бид та бүхэндээ өдөр бүр 10 минутын турш хийгээд, ганцхан сарын дотор ямар ч харвингүй, унжсан гэдэсгүй болох дасгалуудыг тайлбар, бичлэгийн хамт толилуулж байна. 

Ганцхан сарын дотор харвингүй болох дасгал

1

Эгцхэн зогсоод нэг хөлөө зураг дээрх шиг өргөж, гараа өлмийдөө хүргэнэ. Нэг талдаа 15 удаа хийнэ.  

2

Хөлөө хагас өргөж зогсоно. Гартаа бөмбөг бариад өргөсөн хөлнийхөө эсрэг зүгээс эхлэн диагональ хэлбэртэйгээр гараа хөдөлгөнө. Нөгөө талдаа мөн тэгж хийнэ. 

3

Энэ дасгал бол солбилттой үсрэлт юм. Өлмийгөө хоёр тийш нь чиглүүлж хурдтай, хөнгөхөн үсрэнэ. Үүнийг ямар ч амралтгүй 45 секунд хийгээрэй. Доор байгаа бичлэг дээр цагийг нь яг заасан байгаа. 

4

Гараа ташаандаа авч зогсоод, таазаа хөдөлгөхгүйгээр бэлхүүсээ хагас эргүүлнэ. 

5

Бөмбөг барьж хийсэн хоёрдугаар дасгал шиг боловч ямар ч бөмбөггүй, бас өвдгөө өндөрт өргөдгөөрөө ялгаатай. Үүнийг ойролцоогоор 45 секунд хийнэ. 

6

Нэг гараа ташаандаа авч зогсоод, өвдгөө өндөрт өргөж, гараа мөн доош татна. Хоёр талдаа ээлжилж хийгээрэй. Нуруу чинь цэх байх ёстойг санаарай. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()