1
Шүдээ тогтмол угаа
Хоолны үлдэгдэл амны хөндийд үлдэж, удаан хугацаанд байснаас үүдэн амнаас эвгүй үнэр гарах тохиолдол байдаг. Тиймээс өглөө, оройдоо шүдээ тогтмол угааж байх нь хамгийн энгийн дүрэм юм. Мөн бүх хэсгийг сайтар угааж өгөх хэрэгтэй бөгөөд шүдний сойзоо зөв сонгох хэрэгтэй билээ.
2
Хэлээ угаа
Шүдээ угааж дууссан бол хэлээ заавал угааж хэвшихийг зөвлөе. Амнаас эвгүй үнэртэх гол шалтгаануудын нэг нь хэлэн дээрх бактерт өнгөрөөс үүдэх нь ч байдаг шүү. Иймд хэл угаагчийг зөв ашиглан, сайн гэгч нь угааж, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж, бардам алхаарай.
3
Шүдээ өдөр бүр шүдний утсаар цэвэрлэ
Өдөр бүр шүд цэвэрлэгч утсыг ашиглан, шүдний засвар орсон хоолны үлдэгдлийг цэвэрлэснээр эвгүй үнэр дарагдаж, бүхэл өдрийн турш сэнгэнэсэн мэдрэмж төрүүлдэг. Шүдний завсар удсан хоолны үлдэгдэл амны эрүүл ахуй, цэвэр цэмцгэр байдлыг тэр чигт нь үгүй хийж, шүд цоолох аюулд хүргэдэг.
4
Ам зайлагч
Энэ нь шүдний утастай ижил төстэй бөгөөд амны эвгүй үнэрийг дарахад ихээхэн нөлөөтэй аж. Шүдээ, хэлээ угаахаасаа өмнө амаа зайлах ёстой байдаг. Энэ нь амны хөндий дэх бактерийг устгаж, гадагшлуулах үйлчилгээтэй.
5
Бохь зажил
Жимстэй, гаатай гэхчлэн хүмүүс өөрийн дуртай бохийг сонгон, амны эвгүй үнэрээ дарах нь элбэг байдаг. Гэвч цаг ямагт бохь зажлах нь амны хөндийд сөргөөр нөлөөлж, эвгүй үнэрийг улам даамжруулах тохиолдол ч бий. Түүнчлэн шөнө оройн цагаар, хоосон ходоодон дээр бохь зажлах нь ходоодыг ажиллуулж, хоол идэх дуршлыг нэмэгдүүлдэг сөрөг талтай.
6
Амаа байнга чийгтэй байлга
Өглөө сэрэхэд амнаас тань эвгүй үнэр ихээр ханхалж байдаг биз. Энэ нь амны хөндий хуурай байснаас үүдэлтэй юм. Тиймээс өдөрт их хэмжээний ус байнга ууж, сэргийлээрэй.
7
Тамхинаас татгалз
Тамхи хэмээх хорт зуршил нь хүний биед хор хөнөөл ихтэй гэдгийг бид мэддэг боловч татгалзаж чадалгүй өөрийгөө хуурсаар байдаг билээ. Гэхдээ та өөртөө итгэлтэй, хүний өөдөөс эгцлэн харж, хүссэн бүгдээ хэлэхийг хүсвэл тамхинаас татгалзах хэрэгтэй. Тамхи нь амны хөндийг эвгүй үнэрт автуулж, бактерийг бий болгодог байна.
8
Халуун ногооноос татгалз
Халуун ногоотой амтлагч, халуун чинжүү, түүнчлэн сонгино, сармис зэрэг хурц үнэр амттай хүнс хэрэглэх нь амны хөндийг эвгүй үнэртэй болгоод зогсохгүй хөлс ялгаралтыг нэмэгдүүлж, үнэр оруулдаг муу талтай. Иймд аль болох давс ихтэй, хурц амтлагч бүхий хоол хүнснээс татгалзах нь зүйтэй.
9
Кофе болон архи уухаа багасгах
Химийн найрлагатай эдгээр зүйлс таны аманд ормогцоо л бактерийг хэдэн мянгаар нь үржүүлж байдаг. Хэрэв яах ч аргагүй уусан тохиолдолд нэг халбага хүнсний содыг 8 халбага устай хольж, амаа 30 минут зайлаарай. Мөн уух зүйлсийнхээ жагсаалтанд ногоон цайг оруулж өгвөл зүйтэй. Учир нь ногоон цайны найрлагад бактерийн эсрэг үйлчилгээтэй бодис агуулагддаг байна.
10
Шинэхэн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх
Витамин С-ээр баялаг жимснүүд болон хүнсний бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэж хэвших нь таны амны хөндийг бактериас хамгаалж, устгадаг. Ингэснээр амнаас тань эвгүй үнэр бус, шинэхэн жимсний тааламжит үнэр сэнгэнэж, таны өөртөө итгэх итгэлийг сэргээж өгөх болно.
11
Эмчид үзүүл
Хэрэв эдгээр аргыг хэрэглээд үр дүнгээ төдийлэн өгөхгүй байвал эмчид хандан, яг юунаас болж байгааг нь нарийн оношлуулж, эмчилгээ хийлгээрэй. Амны эвгүй үнэр гэдэг нь таны дотор эрхтэн, ялангуяа ходоод, элэг, бөөр өвчилсөн, шархалсан тохиолдолд үнэртдэг. Мөн таны амнаас эвгүй үнэр гардаггүй, шүд тань хорхойтоогүй байсан ч гэсэн эмчид очиж үзүүлэхэд гэмгүй гэдгийг зөвлөе.