Эмэгтэй дотуур хувцасны түүх

Дотуур хувцас гэдэг эмэгтэй хүний хувьд гадуур хувцаснаас ч илүү чухал зүйл. Гэвч цаг хугацааны бүх үед ийм байсангүй, дөнгөж XIX зууны дунд үеэс л тансаг хэрэглээ, гоо сайхны томоохон илэрхийлэл болон өөрчлөгдсөн юм. Ингээд эртний үеэс авахуулаад өнөөг хүртэлх дотуур хувцасны хувьсал өөрчлөлтийг уншигч та бүхэнд товчхон танилцуулах гэж байна. 

Эмэгтэй дотуур хувцасны түүх

1

Эрт үед дотуур хувцас гоо сайхны талаас биш, харин зүгээр л нэг хэрэгцээ, эр эмгүй эмзэг эрхтнээ далдлах хувцас байжээ. 

2

Харин эртний Ромын үед дотуур хувцас гэж жижигхэн хэмжээтэй биш, харин урт нөмрөгийг өмсөж, биеэ бүхэлд нь далдалдаг байв. Энэ нь тэдний ихэмсэг, дээд зиндааны мэт харагдахад чухал нөлөө үзүүлдэг байжээ.

3

Түүнчлэн гладиаторууд дайн тулаан, тэмцэлдээний үеэрээ энгийн нэг хөвөн даавуун бус, амьтны арьсаар хийсэн бэлхүүсний халхавч зүүдэг байв. 

4

Мөн л эртний Ром бүсгүйчүүд биеийн хүчний ажил хийх болон спортоор хичээллэхдээ амьтны арьсан хөхөвч, дотоожноос өөр зүйл өмсдөггүй байжээ.

5

Харин дундад зуун гарахад эрэгтэй эмэгтэйгүй урт унтлагын хувцас шиг нэлмэгэр даавуун хувцас өмсдөг болов. Үүнийхээ дотуур мөн л ямар нэгэн хувцасгүй...

6

Тун удалгүй бэлхүүсийг тасам нарийхан харагдуулах корсет хэмээх өмсгөлийг бүсгүйчүүд үй олноороо хэрэглэж, хавиргаа хугалж, уушиг, элэг, зүрх, ходоод зэрэг дотор эрхтнүүдээ гэмтээж эхлэв. 

7

Корсет нь давхар хөхөвчний үүрэг гүйцэтгэдэг байсан тул тусгай хөхөвч ч хэрэг болсонгүй. 

8

Дээд зиндааны бүсгүйчүүд, биеэ үнэлэгч нар харин татуургатай трико, оймс өмсдөг болжээ. 

9

Трико хэмээх өмсгөл анх эрчүүдэд зориулагдан урлагдаж байсан гэдэг. Харин дөнгөж 19-р зуунаас эхлэн эмэгтэйчүүд өмсөх болжээ. 

10

Дундад зууны үеийн эрчүүдийн цамц, дотуур өмд

11

Корсет

12

Эмэгтэйчүүдийн дотуур өмд нь хойгуураа цоорхой байсан нь бие засахад амар, түүнчлэн өгзгийг том харагдуулах давхар үүрэгтэй байжээ. 

13

Эрчүүдийн дотуур өмд

14

XX зуун гарахад бүсгүйчүүд орчин үеийн хэлбэр, хэв маяг бүхий хөхөвчийг өмсөж эхлэв. Энэ нь корсетноос тусдаа загвартай зохиогдох болсон юм. 

15

1895 оны үеийн корсет

16

Даавуун корсет, 1914 он

17

1940-1950 оны үеийн эмэгтэй дотуур хувцасны ерөнхий загвар, чиг хандлага

18

XX зууны дунд үе гэхэд эмэгтэй дотуур хувцасны загвар өнөөгийн төрхөө бүрэн гүйцэд олсон юм. Энэ нь цаагуураа хүйсийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхтэй ч давхар холбоотой. 

19

ХXI зууны эмэгтэй дотуур хувцас нь тор, нийлэг материал бүхий тансаг, биед эвтэйхэн шийдэлтэй, дэгжин хээнцэр загвартай болсон билээ. 

20

Өнөө цагийн хамгийн эрэлт хэрэгцээ ихтэй, алдартай дотуур хувцасны брэнд компаниуд бол "Victoria's Secret", "Adore me" юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()