Түүхэн дэх хамгийн харгис удирдагчид

Улс орноо өргөжүүлэн тэлж, эмх цэгц, энх тайвныг цогцлоохийг хүссэн эдгээр удирдагчид хийсэн бүтээсэн зүйл ихтэй боловч олон хүний аминд хүрч, дэлхий нийтийг донсолгож байсан гэх үндэслэлээр түүхэн дэх хамгийн харгис удирдагчид хэмээх цолыг авчээ. Хамгийн хачирхалтай нь тус жагсаалтад багтсан хүмүүсийн дөрөв нь Монгол хүмүүс байх юм. Ингээд та бүхэндээ "Business Insider" сайт дээр тавигдсан түүхэн дэх хамгийн харгис удирдагчдын жагсаалтыг нэмэлт хачиргүй орчуулан хүргэж байна.

Түүхэн дэх хамгийн харгис удирдагчид
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Чин Ши Хуанди

МЭӨ 247-210 онд амьдарч байсан тэрээр Хятад улсын төрийг барьж байсан бөгөөд хатуу чанга гараар бусдыг захирах дуртай нэгэн байсан юм. Чин Ши Хуан алдарт Цагаан хэрмийг барих шийдвэрийг гаргасан ба энэхүү барилгын ажлын явцад 6000 цэрэг хүнд хэцүү ажлын улмаас нас барсан гэдэг.

Чин Ши Хуанди

2 Юлий Цезарь

Хэмжээлшгүй эрх дархаа ашиглан, хийж болох бүхий л аймшигт яргалал, тамлалыг үйлддэг байсан нэгэн юм. Ром гүрний агуу удирдагч түүнийг сэтгэцийн өвчтэй байсан гэж үзэх ч хүмүүс бий. Удам нэгтэй бүсгүйчүүдтэйгээ бэлгийн харьцаанд орж, ахан дүүс нараа хооронд нь тулалдуулах гэхчлэн түүний хийж байсан үйлдлүүдийг сайнаар хардаг хүн гэж үгүй. Цусанд донтсон тэрээр олон мянган хүний амийг хөнөөж, таашаал авдаг байсан гэдэг. 

Юлий Цезарь

3 Атилла хаан

Хүннү гүрний агуу удирдагч тэрээр төрсөн ахыгаа хөнөөж, хаан суудалд сууж байв. Тухайн үед Ром улсыг хөл доороо сөгдүүлж, дэлхий нийтийг айдаст автуулж байсан Атилла хаан олон мянган хүний амийг авч, ард иргэдтэйгээ ч чанд хатуу харьцдаг байсан гэдэг. Тиймдээ ч түүнийг харгис, хэрцгий нэгэн байсан гэж үздэг байна.

Атилла хаан

4 Ву Зитан

Манай эриний 690-705 оны үед амьдарч байсан төдийгүй 14 насандаа Дундад улсын хатан хааны суудалд заларсан байдаг. Харгис хэрцгий байсан гэдгээрээ алдартай тэрээр гэр бүлийнхнийгээ хүртэл цаазаар авч байсан юм. Түүний энэхүү хатуу дэг журам нь улсынхаа газар нутгийг ихээр тэлж, хөгжил дэвшилд ойртуулж байсан аж. Өдгөө хүмүүс түүнийг эмэгтэй хүн байж хэрхэн тийм их зориг гаргаж, хэрцгий авирладаг байсан болохыг нь гайхаж, алмайрдаг билээ.

Ву Зитан

5 Чингис хаан

Дэлхийн түүхэн дэх хамгийн агуу удирдагч, хамгийн их газар нутгийг эзлэн авсан жанжнаар Монголын эзэнт гүрний үүсгэн байгуулагч аугаа их Чингис хаан нэрлэгддэг боловч харгис догшин байдлаараа ч бусад удирдагчдаа хол хаядаг байна. Тэрээр улс орноо эмх цэгцтэй байлгах гэж маш чанга хатуу хууль дүрмүүдийг баримталж, зөрчсөн тохиолдолд шууд толгойг нь авдаг байсан хэмээдэг билээ. Үүнээс гадна дайн тулаан хийж үй олон хүнийг хороож, заримыг нь улсдаа авчран боол болгож, нохойноос дор үздэг байсан хэмээн гадны судлаач, түүхчид үздэг.

Чингис хаан

6 Доголон Төмөр

Монгол удмын Доголон Төмөр хааныг дэлхийн олон улс орон мэднэ. Тэрээр дайн, байлдаан хийхдээ хүний санаанд багтамгүй арга заль хэрэглэж, үй олон хүний аминд хүрсэн байдаг. Тэр бүү хэл алж устгасан хүмүүсийн гавлаар байшин барилга барьж байсан гэдэг юм. Үүнээс гадна түүний тушаалаар Исфисор хотын 2000 гаруй ард иргэд амьдаараа булагдаж, Гүржийн 10,000 гаруй хүнийг гүн ангал руу чулуудаж байсан билээ.

Доголон Төмөр

7 Цуст Мэри I

1553 онд Английн хатан хаанаар өргөмжлөгдсөн тэрээр олон зуун эсэргүү нарыг амьдаар нь чанаж Цуст Мэри цолыг хүртсэн байдаг. Үүгээр ч үл барам тоо томшгүй хүмүүсийг тамлаж, хөнөөж байсан гэдэг. Түүний нас барсан өдрийг Англи улсад үндэсний хэмжээний баяр болгон тэмдэглэдэг бөгөөд Хатан хааны ганц ч хөшөө дурсгал тус улсад байдаггүй аж.

Цуст Мэри I

8 Владимир Ленин

Оросын их хувьсгалч түүнийг Монголчууд бид Ленин багш хэмээн хүндэлсээр ирсэн билээ. Гэтэл тэрээр олон мянган хүний амийг хөнөөж байсан харгис нэгэн байжээ.  Иргэний дайныг өдөөж, 3 жилийн турш олон хүний амийг хөнөөлгөсөн байдаг төдийгүй эх орон нэгт хүмүүсээ хайр найргүй алахыг тушааж байсан гэдгээр нь түүнийг үзэн ядах хүмүүс бишгүй.

Владимир Ленин

9 Иосиф Сталин

ЗХУ-ын удирдагч байсан тэрээр 1936-1938 оны хооронд “Их Цэвэрлэгээ” гэх нэрийдлээр үй олон хүнийг бүрэлгэж, хязгааргүй эрх мэдлийг өөртөө цогцлоож байв. Удирдагч гэхээсээ илүүтэй дарангуйлагч хэмээх цолыг хүртэж байсан тэрээр ард иргэдийнхээ юу идэж, уухыг хүртэл зааж зааварлаж, эрхэндээ байлгадаг байсан гэдэг.

Иосиф Сталин

10 Адольф Гитлер

Фашист Германы удирдагч тэрээр Гуравдугаар Рейх хэмээх дарангуйллыг бий болгож хэдэн сая хүний амиар наадаж байсан хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Дэлхийн 2-р дайныг өдөөж, үүний улмаар 55 сая хүн амиа алдсан гэх тоо баримт байдаг билээ. Еврейчүүдийг нэг нүдээрээ ч үздэггүй байсан тэрээр тэднийг үй олноор нь хоморголон устгадаг байсан тухай дунд сургуулийн түүхийн номон дээр хүртэл гардаг.

Адольф Гитлер

11 Хорлоогийн Чойбалсан

Монгол улсын ерөнхий сайдаар 13 жилийн турш ажиллаж байсан тэрээр ЗХУ-ын тушаалаар хатуу чанд бодлогыг улсдаа баримтлан хэрэгжүүлж байсан юм. Эх орныхоо эсрэг арга хэмжээнүүдийг авч, олон мянган хүнийг хилс хэрэгт унаган амийг нь бүрэлгэж байв.

Хорлоогийн Чойбалсан

12 Мао Зэдун

БНХАУ-ын ерөнхийлөгч, удирдагч түүнийг алан хядагч хэмээн нэрийддэг билээ. Учир нь тэрээр төр барих хугацаандаа хахир хатуу дүрэм журмыг ард иргэддээ тулгаж, эсэргүү болоод дүрэм зөрчигч нарыг хайр найргүй хөнөөж байсан төдийгүй түүний яргалж, буудаж алсан хүний тоо 70 сая хол давсан байдаг. Гэхдээ тус улсын иргэд түүнийг үзэн явах нь бүү хэл хайрлаж, хүндэлж явдаг нь эрхгүй гайхшрал төрүүлнэ.

Мао Зэдун

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()