1
Мария Карфагна (Maria Carfagna), Итали
Тэрээр улс төрд орохоосоо өмнө алдартай модель байжээ. Гэвч өдгөө түүнийг чадамгай улс төрч хэмээн сайшаах хүмүүс цөөнгүй. Тэрээр хүний тэгш эрх, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тал дээр хатуу байр суурьтайгаар сайдын албан тушаалыг хашиж явсан юм.
2
Алина Кабаева (Alina Kabaeva), ОХУ
Гимнастикийн төрлөөр олонд танигдаж, амжилттай ажилласан тэрээр 2007 онд зодог тайлж, улмаар улс төрд хүчээ сорих болжээ. Тэрээр 18 насандаа анхныхаа амжилтыг байгуулж, дэлхийн аваргаас 2 алтан медаль, Европын аварга шалгаруулах тэмцээнд хэд хэдэн удаа амжилттай оролцож байсан юм. Түүнчлэн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай нэр холбогдоод амжсан, сүйхээтэй бүсгүй билээ.
3
Эва Кайли (Eva Kaili), Грек
Телевизийн салбарт ажиллаж байсан ч, 2007 оноос улс төрд хүч сорих болсон байна. Өдгөө түүнийг Грекийн хамгийн халуухан улс төрч хэмээдэг бөгөөд Европын парламентийн гишүүн юм.
4
Жоанна Муха (Joanna Mucha), Польш
Тэрээр 2007 оноос эхлэн Лубин хотыг төлөөлөн сеймийн гишүүнээр ажиллаж байгаа билээ. Варшавын их сургуулийг 2001 онд төгссөн бөгөөд эдийн засгийн доктор цолтой нэгэн юм. Ухаалаг байдлаа үзэсгэлэнт төрхөөрөө чимсэн түүнийг ард иргэд нь ихэд хүндэтгэдэг байна.
5
Рубин Далла (Ruby Dhalla), Канад
Өдгөө 42 настай тэрээр Энэтхэг гаралтай Канадын улс төрч хатагтай юм. 2004-2011 оны хооронд парламентад сууж байсан, Либерал намын гишүүн билээ. Энэтхэг гаралтай хүн Канад улсад ирж суурьшсан, тэр ч бүү хэл улс төрд орж, өөрийн гэсэн байр суурийг эзэлсэн зэрэг нь түүнийг хүндлэх, бахархах сэтгэгдлийг эрхгүй төрүүлэх аж.
6
Лусиана Леон (Luciana Leуn), Перу
Перу улсын түүхэн дэх хамгийн залуу улс төрч бөгөөд халуухан төрхөөрөө сонгуульд олон залуусын саналыг авсан байдаг. 2009 онд дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй улс төрч эмэгтэйгээр шалгарч байсан тэрээр өдгөө 37 нас хүрч, Конгрессийн гишүүний суудалд сууж байгаа юм. Түүний аав ч бас улс төрч байсан бөгөөд энэ нь бүсгүйг улс төр гэх их айл руу хөтөлсөн хэмээдэг.
7
Анна Мария Галоян (Anna-Maria Galojan)- Эстони
Үзэсгэлэнт төрх, ухаалаг занг нь түүний шунахай сэтгэл сүйтгэж, нэр хүндийг нь шаварт хутгаж дөнгөсөн юм. Эстони улсын парламентийн гишүүн байхдаа өөрийн компанидаа маш их хэмжээний мөнгийг завшсан хэргээр буруутгагдаж байжээ.
8
Орли Леви (Orly Levy), Израйль
Анх 2009 оны сонгуулиар парламентад хөл тавьсан байна. Түүнээс хойш өдгөөг хүртэл улс төрийн тогоонд чанагдан, тууштай зүтгэж яваа бахархам бүсгүй билээ. Өдгөө 3 хүүхдийн ээж бөгөөд “Israeli Knesset” намын гишүүн аж.
9
Юлия Тимошенко (Yulia Tymoshenko), Украйн
Украйны ерөнхий сайд Юлия Тимошинко бол яах аргагүй дур булаам улс төрчдийн нэг. Улс орондоо ашиггүй гэрээ хийсэн гэж хоригдож байсан ч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй юм.
10
Вера Лисчка (Vera Lischka), Австри
Мэргэжлийн усанд сэлэлтийн тамирчнаар гараагаа эхэлсэн тэрээр улс төрч гэхээсээ илүүтэй тамирчин гэдгээрээ алдартай. 1996 оны зуны олимпд оролцож явсан төдийгүй олон олон амжилтыг эвдэж байсан чадварлаг нэгэн билээ. Харин сүүлд биеийн хүчээ бус толгойгоо ашиглахаар шийдэн, улс төрд орж ирсэн байдаг.
11
Сетрида Жигеа (Sethrida Geagea), Ливи
Тэрээр Сири улсын ноёрхлыг эсэргүүцдэг байсан эрэлхэг бүсгүй аж. Түүний нөхөр Сири улсын хүчирхийллээс болж 11 жилийн турш шоронд ял эдэлсэн бөгөөд суллагдах хүртэл нь бүсгүй Сирийн харгис бодлоготой тэмцэлдэн, эх орноо хамгаалсаар иржээ.
12
Карла Бруни (Carla Bruni), Итали
Алдарт загвар өмсөгч Карла Бруни, Францын экс тэргүүн хатагтай юм. Тэрбээр загварын ертөнцөө орхиж, хүүхдүүдээ өсгөхөд гол анхаарлаа хандуулах болсон ч нөхрийнх нь улс төрийн карьерын ард түүний гүйцэтгэсэн үүрэг их байдаг.
13
Ванжа Хадзовик (Vanja Hadzovic), Серб
Энэхүү үзэсгэлэнт, халуухан бүсгүй Сербийн Гадаад хэргийн яаманд зөвлөхөөр ажилладаг байна. Тэрээр өөрийн гоо сайхнаа гайхуулсан хагас нүцгэн зураг ихээр авахуулдаг бөгөөд үүнийг нь шимтэн үзэх хүмүүс байхад, харин эсрэгээрээ ихэд дургүйцэж, үзэн ядах хүмүүс ч бишгүй аж.
14
Микела Виттория-Брэмбилла (Michela Vittoria-Brambilla), Итали
Анх телевизийн сэтгүүлчээр гараагаа эхлүүлж байсан тэрээр 2009-2011 оны хооронд Соёл, аялал жуучлалын сайдаар ажиллаж байсан бөгөөд олон эрчүүдийн зүрхийг булгилуулж явжээ.
15
Кристина Фернандес де Киршнер (Cristina Fernandez de Kirchner), Аргентин
Аргентиний ерөнхийлөгч Кристина Фернандез. Нөхрөө дагаж улс төрд орсон тэрбээр хоёр ч удаа Аргентиний ерөнхийлөгчөөр сонгогдсон. Түүний хувцсыг зөөдөг тусгай онгоц байдаг гэх бөгөөд олны өмнө гарахдаа нэг хувцсаа хэзээ ч дахиж өмсдөггүй гэж ярьдаг.
16
Хатан хаан Рания (Queen Rania), Иордан
Иордан улсын хатан хаан нь дэлхийн хамгийн хүчирхэг бүсгүйчүүдийн нэгээр зүй ёсоор нэрлэгддэг билээ. Тэрээр боловсрол болон соёлын асуудлуудад ханцуй шамлан оролцдог бөгөөд түүний эх орондоо оруулсан хувь нэмэр нь үнэлж баршгүй гэгддэг.
17
Сабина Уицлаг (Sabine Uitslag), Недерланд
Түүнийг хамгийн дур булаам улс төрчдийн нэгээр зүй ёсоор нэрлэдэг юм. Эл бүсгүйн юу өмсөж зүүж байгааг бүсгүйчүүд дурандан, адилхан хувцаслахыг эрмэлздэг гэдэг. Нэг ёсондоо түүний өмссөн хувцас бүр трэнд болдог гэхэд хилсдэхгүй.
18
Жулия Бонк (Julia Bonk), Герман
Ердөө 18-хан насандаа улс төрд хөл тавьж байсан билээ. Энэ нь Герман улсын түүхэнд бичигдэхүйц зүйл болж, нэг хэсэгтээ л хүмүүсийн анхаарлыг өөртөө татаж байсан юм. Ийм жаахан охин яаж тэр хэцүү ажлыг хийж чадах вэ дээ гэсэн хүмүүсийн бодлыг няцаан, 10 жилийн турш парламентийн гишүүнээр амжилттай ажилласан үзэсгэлэнт бүсгүй аж.
19
Сара Пэйлин (Sarah Palin), Америк
Сара Пэйлин бол АНУ-ын ирээдүйтэй, алдар нэртэй улс төрчдийн нэг. Нас ахисан ч гоо үзэсгэлэнгээ гайхалтай сайхнаар хадгалдаг түүнийг тойрсон хов жив, дуулиан шуугиан үл тасарна. Бүсгүйн зүүдэг өвөрмөц нүдний шил нь моодонд орж, үйлдвэрлэгч нарт маш их ашиг авчирч байсан гэдэг.
20
Хина Раббани Хар (Hina Rabbani Khar), Пакистан
Пакистан улсын 26 дахь Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан тэрээр гоо үзэсгэлэн, гоц ухаанаараа улс орноо удирдалцаж, бүтээн байгуулалтад гар бие оролцож явсан юм.