Том хөхтэй бүсгүйчүүдийн зовлон

Том хөх гэдэг эмэгтэй хүний бахархал, гадаад төрхийг чимдэг зүйлсийн нэг байдаг ч гэлээ хэтэрхий том байхаараа бас заримдаа зовлон болж хувирдаг бололтой.

Том хөхтэй бүсгүйчүүдийн зовлон

1

Яг таарсан цамц, хөхний даруулга олно гэдэг өдрийн од харахтай л адил ховор тохиолдол. Дэлгүүрт өмсөж үзээд бүгд л багадна, барина, чихэлдэнэ.

2

Гудамжинд явж байгаад санаандгүй юмаа унагаасан бол... энэ ч аюулын дохио шүү. Эрчүүд бүү хэл бүх эмэгтэйчүүд ч эргэж харна. Үнэхээр ичмээр...

3

Ихэнх дэлгүүрүүдэд том хэмжээтэй хөхөвч бэлэн байдаггүй. Заавал захиалж авчруулах хэрэг гардаг. Ингэх бүрт хөөрхөн хэмжээний мөнгө, цаг үрчихнэ шүү.

4

Том хөхтэй бүсгүйчүүд яг л хөнгөмсөг, явдалтай нэгэн мэт харагддаг нь бичигдээгүй хууль.

5

Хэдий тарган биш ч гэсэн том хөхтэй л бол тарган мэт бусдад харагддаг. Энэ ч гэсэн бас л нэг бичигдээгүй хууль.

6

Хэвийн хэмжээтэй хөхтэй бүсгүйчүүд хүссэн үедээ хөхөвчгүй явж болдог бол тэд бүр орондоо ч хөхөвчгүй байж чаддаггүй.

7

Гүйж харайх, сагс, воллейболл тоглох үед хүмүүсийн нүд тоглоом руу биш, харин том хөх рүү ...

8

Майк өмссөн үед том хөхтэй бүсгүйчүүдийн хөхний бараг тал нь цухуйчихдаг. Энэ бол албаар гаргах гэж хичээсэн оролдлого юмуу загварын ямар нэг трэнд биш, харин "амьдралын эрхээр" гарчихсан зүйл гэдгийг хүмүүс ойлгодоггүй.

9

Том хөхтэй бүсгүйчүүдийн нүд рүү харж ярина гэдэг хүндхэн даваа.

10

Том хөхтэй бүсгүйчүүдийн найз залууг хүмүүс үргэлж азтай, одтой эр хэмээн дүгнэдэг.

11

Хүүхэд тэвэрсэн үед тэд үргэлж хөх рүү харна, оролдоно, налж унана.

12

Жижигхэн хөхтэй бүсгүйчүүд чамайг хиймэл хөхтэй гэж боддог, бас нууцхан чамд дургүй нь хүрдэг.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()