Монгол тэрбумтнуудын машин Европчуудыг алмайрууллаа

Улаанбаатар хотын хоёр баян залуу, “Mercedes-Benz Zetros 2733A” хэмээх зөөврийн гэр сууцан машиныг захиалгаар бүтээлгэжээ. Тус машин нь 6 хүний багтаамжтай бөгөөд дотоод засал чимэглэлд нь бүхий л зүйлсийг багтааж өгснөөрөө онцлог юм. Ингээд Европчуудыг алмайруулаад амжсан гайхалтай төмөр хүлэгтэй хамтдаа танилцъя.

Монгол тэрбумтнуудын машин Европчуудыг алмайрууллаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Энэхүү тэргийг захиалагч залуус ан хийх хоббитой бөгөөд өөрсдийн хүсэл сонирхолд тулгуурлан хөдөөний замд саадгүй, олон хоногоор явсан ч тав тух алдахгүй байхаар тохилог шийдлээр бүтээлгэсэн аж. Тэд Говь-Алтай аймагт орших Алтайн нуруунд ан агнах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. 

2

Тус машинд унтлагын өрөө, зочны өрөө, гал тогоо, угаалгын өрөөг шийдэж өгсөн байна. Мөн өрөө тасалгаа бүрийн цонх нь давхар шилтэйгээс гадна, шавжны тор, хөшигтэй гэнэ. Тавилгууд нь бүгд цэвэр мод, мебель, арьсаар хийгдсэнээс гадна, ухаалаг системд холбогдсон, түүнчлэн зэвсэг хадгалах шүүгээг ч мөн шийдэж өгчээ. 

3

Таны харж байгаачлан зочны өрөөнд ор болох боломжтой тохилог арьсан буйдан, ширээ харагдана. Өрөөнд 40 болон 46 инчийн 2 зурагтыг шийдэж өгснөөрөө онцлог юм. 

4

Харин унтлагын өрөөнд 2 хүний багтаамж бүхий үргэлжилсэн том, зөөлөн ор, угаалгын өрөө багтсан байна.

5

Угаалгын өрөө, ариун цэврийн өрөөг тусад нь шийдэж өгсөн бөгөөд гэрэлтүүлэг, тоног төхөөрөмж нь бүгд ухаалаг системд холбогдсон юм. Тухайн хүний тав тухтай, амар амгалан байдлыг төгс хангахуйц зохион байгуулалттай ажээ. 

6

Гал тогооны хувьд чулуун тавцан, керамик плетка, шарах шүүгээ, хөргөгч, кофены машин гэх мэт хэрэгтэй зүйлсээр тоноглож өгсөн. 

7

Халуун усны сав нь 250 литр орчим усны багтаамжтай, усаа өөрөө цэвэршүүлж, шүршүүртэй холбогдоно. 

8

Нарны систем, 220 ампер баттерейгээр ажилладаг. Мөн интернэт, Wifi, Wlan рүтертэй.

9

Энэхүү тансаг зэрэглэлийн машин нь 11.30 метр урт, 2.70 метр өргөнтэй. Нийт 25 тонны жинтэй ажээ. Цагт 89 км/цаг хурдлах хүчин чадалтай. Мөн цасны машин,3 цан зэргийг ч багтааж өгсөн. 

10

Жолоочийн кабинд агааржуулагч, дууны систем, 7 инчийн мэдрэгчтэй дэлгэц байхаас гадна 7.2 мотор, түлшний сав нь 500 хүртэл литр бензиний багтаамжтай байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()