1
Испанийн гүнж Летициа
Түүний эцэг сэтгүүлч, харин ээж нь сувилагч мэргэжилтэй байсан бөгөөд эцгийнхээ мэргэжлийг өвлөн суралцсан байдаг. Тэрээр ханхүү Фелиптэй уулзахаас өмнө хэдийн мэргэжлийн салбарынхаа урьдаа барьдаг сэтгүүлч болсон байжээ. Энэ л ажил нь түүнд заяаных нь ханийг, мөнхийн тансаг амьдралыг нь ч гэсэн бэлэглэжээ. Тэр нөхрөөсөө ярилцлага авч байгаад хосууд бие биедээ анхны харцаар дурласан гэдэг шүү. Гайхалтай биш гэж үү? Летициа эхэндээ нөхрийнхөө болзооны саналаас татгалзсаар байсан боловч, түүний хүлцэнгүй, цуцашгүй байдал сэтгэлийг нь ихэд хөдөлгөсөн аж. Удалгүй тэд 2003 онд гэрлэсэн билээ.
2
Монакогийн гүнж Шарлин
Спорт заалаас хааны ордон руу очсон бүсгүй бол Шарлин юм. Тэрээр нөхөртэйгөө танилцахаас өмнө мэргэжлийн усанд сэлэлтийн тамирчин байжээ. Тэд анх 2000 онд Монакогийн усанд сэлэлтийн тэмцээний үеэр танилцсан байна. Харин түүнээс 6 жилийн дараа буюу 2006 оны тэмцээн дээр ахин тааралдаж, удалгүй болзож эхлэн, 2011 онд харилцаагаа олон нийтэд ил болгожээ.
3
Кембрижийн гүнгийн ахайтан Кейт Миддлтон
Уэльсийн гүнж Дианагийн ууган хүү, ханхүү Виллиам өөрийн эхнэртэйгээ 2001 онд Шотландын Сант Андрьюгийн сургуульд суралцаж байхдаа танилцжээ. Эхэндээ тэд үнэхээр сайн найзууд байсан ч, ханхүү бүсгүйд өөрийн эрхгүй татагдаж эхэлсэн гэдэг. Улмаар 2014 оноос болзож, тэдний харилцаа олонд нээлттэй болсон юм. Мэдээж хосуудын хайр дардан байсангүй. Хэд хэдэн удаа салж нийлсээр 2010 онд сүй тавьж, 2011 оны 4-р сард албан ёсоор хуримаа хийсэн билээ. Тэрчлэн хатан хаан II Элизабет анхандаа ач хүүгийнхээ дурлалт бүсгүйд тийм ч тааламжтай байгаагүй байна.
4
Данийн гүнж Мэри
Мөн л спорт тэднийг холбосон гэхэд болно. Тэд 2000 оны зуны олимпын үеэр Сиднейд танилцсан бөгөөд тухайн үед ханхүү Фредрик хэсэг нөхдийн хамт амрахаар явсан гэдэг. Тэр үед үзэсгэлэнт гэргийгээ анх харжээ. Залуу хархүү өөрийгөө ханхүү гэдгээ нууж, Фред хэмээн танилцуулсан аж. Хосууд ийнхүү болзож эхлээд хэд хэдэн удаа салж нийлсээр эцэст нь хуримаа хийсэн юм.
5
Брунейн гүнж Сара
Брунейн хааны ширээний өв залгамжлагч ханхүү Аль-Mухтади Биллах Болкиах өөрийн эхнэр Сараг ахлах сургуульд байхад нь анх харж, ухаангүй дурласан гэдэг. Түүнээс хойш хосууд сайн найзуудын харилцаатай болсон ч, тун удалгүй гэр бүл болцгоов. Сара 29 настай харин ханхүү 42 настай ажээ.
6
Люксембургийн гүнж Тесси
Тэрээр 2009 онд Люксембургийн гүнж хэмээх эрхэм хүндтэй цолыг авч, ханхүүгийн эхнэр болсон ч өмнөх нөхрөөсөө нэг хүүтэй байжээ. Ингээд тэд хуримаа хийгээд 2 дахь хүүгээ өлгийдөн авсан байна. Тэдний гэрлэлтээ батлуулахгүй байсан шалтгаан нь эцэг эхийнх нь эсэргүүцлээс болсон гэдэг. Гэвч нэгэнт хүүхэдтэй болсон хосуудыг эцэг эх нь аргагүй хүлээн зөвшөөрчээ.
7
Норвегийн гүнж Метте-Марит
Гүнж Метте-Марит сэтгүүлч мэргэжилтэй. Гэвч өөрийн мэргэжлээр ажиллах боломжгүйн улмаас зөөгч, үйлчлэгч, худалдагч хийж явжээ. Тухайн үед хэдийн амьдрал зохиож, хүүхдийн ээж, хүний хань болсон бүсгүй нөхрийнхөө дарамт шахалтаас болж ихэд зовсон гэдэг. Харин 1999 оны хөгжмийн фестивалийн үеэр тэрээр одоогийн нөхөр, ханхүү Хакүнтэй танилцан, удалгүй хуримаа хийжээ. Ханхүү түүний өнгөрсөн амьдралыг огтхон ч тоогоогүй бөгөөд тэд дахин хүүтэй болсон юм.
8
Иорданийн гүнж Рания Аль-Абдулла
Гүнж Рания Палестин гэр бүлээс гаралтай бөгөөд банк санхүүгийн мэргэжилтэй аж. Тэрээр ажлаа хийж байх үедээ ханхүүтэй танилцсан бөгөөд хосууд удалгүй хуримаа хийсэн юм. Тэд өдгөө 4 хүүхэдтэйгээ аз жаргалтай амьдарч байна.
9
Та бүхэндээ сонирхуулахад:
Шведийн ханхүү Даньел үнсгэлжингийн эрэгтэй хувилбар байсан гэхэд болно. Учир нь тэрээр фитнессийн дасгалжуулагч байсан бөгөөд түүний үйлчлүүлэгчдийн нэг нь ирээдүйн эхнэр, Шведийн хаан 16-р Карл Густафын охин Викториа байсан юм. Хосууд 8 жилийн турш үерхсэний эцэст 2010 онд удаан хүлээсэн хуримаа хийжээ. Үнэхээр романтик байгаа биз?