1
Галын хөөсний баллон
Англид 2010 оны дөрөвдүгээр сард оюутан, Дрю Кларк (Drew Clark) найзтай нь зодолдож байсан эрийг галын хөөсний баллоноор 2 удаа цохисны улмаар гавлын ясыг нь цөмлөжээ. Хохирогч гурав хоногийн дараа эмнэлэгт өөд болсон байна.
2
Шүхэр
2012 онд 40 настай нэгэн эр Германы Ханновер хотоор зугаалж явтал шүхэр барьсан үл таних хүн өөдөөс нь ирж явжээ. Үл таних эр түүний хажуугаар зөрөөд өнгөрсөн ч гэнэт эргэж хараад нуруу руу нь шүхэрийнхээ оройгоор хатгасан байна. Шүхрэнд мөнгөн ус шингээсэн зүү бэхлэсэн байсан бөгөөд бүх бие нь мөнгөн усаар хордсон тул комд орж, удалгүй нас баржээ.
3
Сандал
Сандлаар хэн нэгнийг цохиод алчихсан тохиолдол нэг бус удаа дуулдаж байжээ. Гэвч бидний хүргэх гэж байгаа тохиолдол бол хамгийн харгис нь байж мэднэ. Лондоны нэгэн хотхонд 2013 оны 12 дугаар сард гарсан энэ хэрэг тухайн үедээ олныг хэрдхийлгэж байсан юм. Өсвөр насны зургаан хүү компьютерээс болж маргалдан Дональд Макникол (Donald McNichol) руу халджээ. Хохирогч толгойдоо сандлаар цохиулан хүнд гэмтэл авч, хоёр долоо хоногийн дараа өөд болсон юм байна.
4
Биеийн тамирын өмд
2006 онд Флорида мужийн Жексонвилля хотын оршин суугч 61 настай Жимми Хэкли (Jimmy Hackl), 29 настай Патриция Энн Макколум (Patricia Ann McCollum)-ыг биеийн тамирын өмдөөр боомилон хөнөөжээ.
5
Шилтэй өргөст хэмх
Дэниел Коварбасич (Daniel Kovarbasichu) 12 настайдаа Дуэйн Херли (Duane Hurley)-ийн нохойг салхилуулах ажилд оржээ. Гэтэл Херли бага насны хүүхдийг бэлгийн харьцаанд уруу татдаг гаж донтон байж таарав. Удалгүй жаал хүү болон гаж донтны хооронд сексийн харилцаа бий болжээ.
Хүчиндүүлсээр түүний хорсол нь дээд цэгтээ хүрсэн бөгөөд Дэниел гаж донтоны толгой руу даршилсан өргөст хэмхтэй шилээр хэд хэдэн удаа цохижээ. Дараа нь тэр Херлиг баттай үхүүлэхийн тулд хэд хэдэн удаа хутгаар дүрсэн гэнэ. Шүүхээс Коварбасичийн хүчиндүүлсэн түүхийг харгалзан үзээд таван жилийн хорих ял оноожээ.
6
Хүрз
2014 оны 3 дугаар сард 42 настай Майкл Маршалл (Michael Marshall) 25 настай Демаркус Жонсом (Demarcus Jones)-той зодолдох үедээ хүрз шүүрэн авсан нь аллагын шалтгаан болжээ. Энэ хэрэг АНУ-ын Миссисипи мужийн Язу-Сити хотод болсон юм. Демаркусын ах Жермейн өмнө нь Маршаллтай маргалдах үедээ түүнийг буудаж, ял сонссон байв. Гэвч Маршалл эмнэлгээс дөнгөж гармагцаа дүүг нь хороож, хорслоо ийнхүү тайлжээ.
7
Хийн алх
Барилга дээр хэрэглэдэг энэ багаж 27 настай хятад оюутны амийг авч одох зэвсэг байх юм чинээ хэн бодох вэ? Энэ хэрэг 2008 онд Австралийн Сидней хотын өмнөд хэсэгт болсон бөгөөд Чен Лиу (Chen Liu)-ийн цогцсыг цахилгааны утсаар ороогоод хивсэн боон хаясан байжээ. Задлангаар талийгаачийн гавлын ясанд 34 хадаас байхыг олсон байна.
8
Боулингийн бөмбөг
14 настай жаал хүү өөрийн хөрш 5 настай Сид Осман (Sid Osman)-ыг боулингийн бөмбөгөөр цохиж амийг нь бүрэлгэжээ. Гэмт этгээд хохирогчийн толгой руу зургаан кг хүнд жинтэй боулингийн бөмбөгөөр цохисон шалтгаан нь уур хилэнгээс үүдэлтэй гэнэ. Алуурчин хэдий насанд хүрээгүй байсан ч түүнийг 23 жилээр хорих ялаар шийтгэсэн байна.
9
Босоо гэрэл
Жоржия мужийн Август хотын оршин суугч Брайант Уиллерсон (Bryant Uillerson) Уильям Макклейн (William McClain) гэгчтэй 2012 оны зургадугаар сард маргалджээ. Хэрүүл аажмаар зодоон болж хувирах тэр үед Уиллерсон босоо гэрэл шүүрэн авч Макклейныг цохиж эхэлсэн бөгөөд цохиулах үедээ авсан гэмтлээс болж тэрээр газар дээрээ нас баржээ.
10
Штопор
Штопор буюу гар өрөм ч гэж хэлж болохоор энэ эд Нью-Йоркын Бруклинд гарсан аллагын зэвсэг болсон юм. 2008 оны хоёрдугаар сард 55 настай Мурат Сейнт Хилэйр (Murat Saint Hileyra)-ийн толгойд ийм өрөм зоож амийг нь хөнөөсөн хэрэг гарсан бөгөөд алийгаачийг унтлагын өрөөндөө алагдсан хэвтэж байхыг гэр бүлийнхэн нь олсон байна.
11
Үзэг
2007 онд 21 настай, түүхийн ангийн оюутан Жейсон Уэбстер (Jason Webster) найз охин, 26 настай Ребекка Лав (Rebecca Love)-ыг хардалтын улмаас амийг нь бүрэлгэжээ. Хэрэг гарах үед Жейсон согтуу байсан бөгөөд үзгээр биеийг нь нэвт сүлбэжээ. Бүсгүйн цогцсыг их сургуулийн ажилтнууд нас барснаас нь хойш хоёр хоногийн дараа олсон бөгөөд толгой, хүзүү, цээж, их биед нь нийт 93 шарх байсан гэнэ.
12
Гитар
2011 оны 10 дугаар сард Техасын баптист сүмийн пастор Дэнни Кирк (Danny Kirk)- ыг цахилгаан гитараар зодсоны улмаас үхсэн байжээ. Хэргийг 33 настай Деррик Бердоу (Derrick Berdou) гэгч эр үйлдсэн байсан юм. Цагдаа нар хэргийн газар ирээд хэрэгтнийг номхруулах гэж цахилгаан бороохой ашиглахаас өөр аргагүйд хүрчээ.
13
Цахилгаан хөрөө
Цахилгаан хөрөө бол аллага үйлдэх хамгийн харгис зэвсгийн нэг мөн. 2010 оны дөрөвдүгээр сард Техасын Льюисвиллд, Хосе Корона (Jose Corona) гэгч эр эхнэрээ хэдэн хэсэг болгон хуваахын тулд нэг биш бүр хоёр цахилгаан хөрөө ашигласан байжээ. Үүний дараа тэрээр эхнэрийнхээ толгойг нь тасдсан цогцсыг гадаа гаргаад хаячихсан байсныг шууданч олсон байна.
14
Хиймэл хөл
2011 онд Луизиана мужийн орон гэргүй иргэн Дебра Хьюитт (Debra Hewitt) гэгч эмэгтэй найз залуу Дуэйн Болл (Dwayne Ball)-ыг хиймэл хөлөөрөө цохиж алсан хэрэг гарчээ. Цагдаа нарын мэдээлснээр эмэгтэй хохирогч эр рүү дайрч, дараа нь хиймэл хөлөө сугалж аваад цохисны улмаас нас барсан юм байна.
15
Катана сэлэм
2004 онд Майкл Десидерио (Michael Desiderio) өөрийн найз, хажуу өрөөний хөрш Риккардо Ричардсон (Ricardo Richardson)-ыг катана сэлмээр цавчиж амийг нь бүрэлгэсэн байна. Энэ явдал Нью-Йорк хотын Квинсд болсон бөгөөд тэд дэрнээс болж маргалдсан байжээ.
16
Хиймэл бэлэг эрхтэн
“Бен Гур” киноны жүжигчин Рамон Новарро (Ramon Novarro)-ийн аманд хиймэл бэлэг эрхтэн чихэн амьсгалыг нь боогдуулж алсан байв. Аллагад Чикагогийн хоёр хулгайчид буруутай нь тогтоогдсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн зэвсэг нь жүжигчин эрд 45 жилийн өмнө Рудольф Валентино (Rudolph Valentino)-ийн бэлэглэсэн “тугалган эр бэлэг эрхтэн” юм байна.. Хулгайч нар түүний гэрт 5000 доллар авах зорилготой нэвтэрсэн ч ердөө 20 ногоон л байсан учраас энэ үйлдлийг хийжээ.
17
Зуушны халбага
Английн Деллс хотын оршин суугч Ричард Клэр (Richard Clare) хэмээх тахир дутуу эр Тимоти Мэгг (Timothy Maggie)-ийг дээрэмдэхийг завджээ. Гэвч хөгжлийн бэрхшээлтэй ч Тимоти мөчөөгөө өгөлгүй эсэргүүцсээр байсан учраас Клэр зуушны халбага шүүрэн авч түүний хүзүү рүү хүчтэй цохитол артерийн судас нь гэмтэж их хэмжээгээр цус алдсан нь үхэлд хүргэсэн ажээ.
18
Хөх
Вашингтон мужийн Эвереттагийн оршин суугч 51 настай Донна Ланг (Donna Lang) гэгч эмэгтэй хамтран амьдрагчийнхаа дээр нь унтаж байгаад хөхөөрөө дараад амьсгалыг нь боочихжээ. Гэрч нарын яриагаар эрэгтэй нь түүнийг дээрээс нь буухыг шаардан орилж байсан гэнэ. Харин шал согтуу Ланг цагдаа нарт мэдүүлэг өгөхдөө яаж үхсэнийг нь мэдэх юм алга хэмээсэн байна.
19
Богино долгионы зуух
Итгэхэд бэрх ч ийм нэгэн аймшигт хэрэг 2007 онд гарчээ. Чайна Арнольд (China Arnold) гэгч эмэгтэй төрөөд 28-хан хонож байх үедээ төрсөн охин Пэрис Тэлл (Paris Talle)-ийг хөнөөхийн тулд богино долгионы зуух ашигласан байна. Тэрээр богино долгионы зууханд хоёр минут байлгаад гаргахад хэдийн нас барсан байсан гэнэ. Энэ аймшигт, хүний үнэргүй хэргийнх нь төлөө Чайна Арнольдад давж заалдах болон хугацаанаасаа өмнө суллагдах эрхгүйгээр бүх насаар нь хорих ял оноосон байна.
20
Гал тогооны хутгуур
Юта мужийн Анхелес Кадильо-Кастро (Angeles censer Castro) гэгч гал тогооны хэрэгслийг 5 настай охиноо зодох хэрэгсэл болгон ашиглажээ. Бүр үхтэл нь шүү. Хэргийн газар хүрэлцэн ирсэн эмч нар маш олон тооны зүсэгдсэн, бяцарсан шарх авсан охины цогцсыг олсон гэнэ. Удалгүй цагдаа нар ч хэрэг үйлдэгдсэн зэвсэг болох хэдэн хэсэг болж хугарсан хутгуурыг олжээ.