1
Толгой дээрээ ургамал байрлуулах
Толгой дээр ургаж буй ургамал мэт уг зүүлтийг яг эгц дээшээ байрлуулах ёстой. Нилээн газар авч байсан уг давалгааг Тайваний дуучин Жэй Чау бас дагаж өөрийн эхнэртэйгээ хамт зургаа хүртэл авахуулж цахим сүлжээгээр цацсаныг та бүхэн харж байна.
2
Хүүхдэдээ тарвасаар хувцас хийж зургийг нь авах
Хятадад эцэг эхчүүд нь хүүхдээ өхөөрдөж, жинхэнэ тарвасны хальсыг авч өмсгөн, зургийг нь цахим сүлжээнд тавих нь нэг хэсэг тунчиг мода болж байж дээ. Энэ талаар дэлхийн сайтууд хачирхан хүлээн авч байсан юм.
3
Тархиараа удирддаг чих болон сүүл
Японд энэ трэнд маш их дэлгэрч бас энэ бүтээгдэхүүнийг нь нэтээр худалдаалан борлуулж байсан шүү дээ. Хэрвээ танд сайхан явдал тохиолдвол сүүл чинь шарваж хөдөлнө гээд боддоо. Өсвөр насныхан үерхэлдээ үүнийг ашигладаг байсан бөгөөд хайраа илэрхийлэхэд нь тус болж байсан гэнэ. Тэр ч бүү хэл утасгүй интернэтэд холбогдож, сонсож байгаа дуутай чинь адилхан хөдөлгөөн хийгээд явна гэхээр эгдүүтэй...
"Necomimi" нэртэй энэ чих бол Японд нилээн алдартай бөгөөд охидуудыг дэндүү эгдүүтэй харагдуулж байна гэж үздэг ажээ.
4
Амьд муур мэт цүнх
Сонин содон зүйлс үргэлж л Япончуудаас гаралтай гэдгийг батлах нэгэн зүйл бол энэ цүнх. Амьд муур мэт харагдах уг цүнхийг 700 доллараар зарахад л бужигнаад л дуусч байсан гэнэ. Мууранд хайртай хүний авдаг л эд байна даа...
5
Хуруугаараа хэмжиж үзэх давалгаа
Зураг дээрх шиг хэмжиж үзээд ам чинь хуруунд хүрэхгүй байгаа бол та хөөрхөн гэсэн шалгуурт тэнцэж байна гэсэн үг. Хөөрхөн хүн болгон хөөрхөнөө харуулах гэж энэ давалгаанд орсон гэнэ шүү.
6
Урд үсээ зүрхэн хэлбэрт оруулах
Солонгосоос гаралтай энэ давалгаа олныг асар их хамарсан бөгөөд охид бүр хөөрхөн байна уу гэж асуух зурагтай болцгоосон байна. Сельфи хийх нэг шалтаг гэх юм уу даа.
7
Нацист стилийн хувцас өмсөх
Хятадаас гаралтай уг давалгаа нь хоёр хос хуримаа хийснээс үүдэлтэй бөгөөд япон, хятадад ч мөн хүчээ аваад байжээ.
8
Нохойныхоо үсийг хэлбэрт оруулж тайрах
Дөрвөлжин нохой хэмээх эл давалгаа нилээн хүчийг авсан байна. Нохойныхоо үсийг дөрвөлжилж тайрсан болохоор бас хөөрхөн харагдаж байгаа биз? Зөвхөн дөрвөлжин биш бас бөөрөнхий гэх мэт өөр өөр хэлбэртэй ч байж болно.
9
Дунгаар арьсаа цэвэрлэх
Тайландаас гаралтай уг давалгаа бүсгүйчүүдийн анхаарлыг нилээн татаж, хүн болгон хийхийг хүсэж байжээ. Бүсгүйчүүдийн арьсыг төгс цэвэрлэнэ гэж "рекламдаж" байсан давалгаа Лондонд хүртэл хийгдэх болов. Энэ үйлчилгээ 245 доллараар хийгдэж байхад бүсгүйчүүд дугаарласаар л байна. Дун арьсны үхсэн эд, эсийг гуужуулж, арьсанд минерал давсаар тэжээл өгдөг аж.
10
Нүднийхээ доогуур тодруулах
Японоос гаралтай уг давалгаа нь нүднийхээ доогуур тод өнгийн өнгөлөгч тавьснаараа эгдүүтэй харагдахад тусалдаг охидын нэгэн мода юм. Илүү залуухан харагдахаас гадна бас амьдралаа дэндүү аз жаргалтай охин шиг харагдуулах ид шидтэй давалгаа саяхан үүссэн билээ.
11
Суганыхаа үсийг харуулж сельфидэх
Хятадад нэг охин найзтайгаа чаталж байгаад өөрийнхөө зургийг санамсаргүй явуулснаар уг давалгаа эхэлжээ. Сарын дараа гэхэд хүн болгон л уг давалгаанд нэгдэж азийн цахим сүлжээнд дэлгэрч эхэлсэн байна.
12
Эгэмний ясан дээр зоос тогтоох
Өөрийгөө туранхай харагдуулах бас нэгэн давалгаа. Эгэмний ясан дээрээ хэр их зоос тогтоохоо харуулдаг уг давалгаанд одооны байдлаар хамгийн дээд талдаа 80 зоос тогтоож байжээ.
13
Нэг гараараа хүйснийхээ нүхэнд хүрэх
Туранхай хүний давалгаа, эсвэл гоо сайхны давалгаа ч гэж нэрлэж болно.
14
"Мakankosappo" давалгаа
Мakankosappo нэртэй уг давалгаа Драгон Болл хүүхэлдэй киноноос үүдэлтэй бөгөөд нэг нь хүч гаргаж буй мэт болж бусад нь хүчний энергид автаж буй мэт зургаа авахуулах давалгаа юм.
15
Хэтрүүлж идэх
mukbang нэртэй уг давалгаа Солонгосоос гаралтай бөгөөд зурган хэлбэрээр биш нэтээр бие биетэйгээ харилцангаа их хэмжээгээр байж боломгүйгээр идэх давалгаа юм. Жижигхэн биетэй царайлаг бүсгүйчүүд их хэмжээний хоолыг идэж буй бичлэгээ тавьж байгаа нь байж боломгүй мэт.