Боловсролын салбарын хамгийн том үзэсгэлэн болж байна

2016-04-22, 08:12
2,882

Боловсрол Шинжлэх Ухааны Яам, Хөдөлмөрийн яам, Нийслэлийн боловсролын газар, Техникийн болон мэргэжлийн сургуулиудын холбоо,  Монголын их дээд сургуулиудын консорциум,  Монголын хувийн их дээд сургуулиудын холбоо, “Мишээл Экспо” ХХК хамтран “Боловсрол, Шинэчлэл 2016” олон улсын болон дотоодын их дээд сургуулиуд, хэлний төвүүдийн нэгдсэн үзэсгэлэнг 9 дэх жилдээ зохион байгуулж байна.

Боловсролын салбарын хамгийн том үзэсгэлэн болж байна

Энэхүү үзэсгэлэнгийн зорилго нь дээд боловсролын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх хөгжүүлэх, боловсролын бодлогын асуудлыг сурталчлах, боловсролын салбарын хөгжлийн түвшин, өнөөгийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, нийгэмд эрэлт хэрэгцээтэй байгаа боловсролын чиг хандлагыг тодорхойлж, оюутан, сурагчдыг мэргэжлээ зөв сонгох, чанартай боловсрол эзэмшихэд нь туслалцаа үзүүлэх, их, дээд сургууль, коллежид элсэгчдэд шалгалтаа өгөх, бүртгүүлэх гэх мэт дэлгэрэнгүй мэдээ, мэдээлэл хүргэх юм.

Уг үзэсгэлэн яармаг 2015.04.22-ноос 25-ний өдрүүдэд Мишээл Экспо Төвд зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэхүү үзэсгэлэнд гадаадын 6 орны  10 гаран сургуулиуд болон дотоодын улсын болон хувийн хэвшлийн нийт 70 гаруй их дээд сургуулиуд, хэлний төвүүд оролцож байна.

Үзэсгэлэнд  ирсэнээр: 

• Гадаадын их дээд сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаархи мэдээллийг авах, хэрхэн амжилттай хамрагдах талаар зөвөлгөө авах

• Төрийн болон төрийн бус өмчийн их, дээд, сургууль, коллежуудын танилцуулга мэдээллүүдийг нэг дороос авах

• Ахлах сургууль болон их, дээд сургууль төгсөгчдөд зориулсан боловсролын байгууллагуудын сургалт, зөвлөгөөнд оролцох

• Оюутан, сурагчид, эцэг эхчүүдэд зориулсан төрөл бүрийн арга хэмжээнд хамрагдах

• Боловсролын салбарын хөгжлийн чиг хандагын мэдээллийг нэг дороос авах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 88077064, 99901420 утсаар авахаас гадна www.misheelexpo.mn, www.facebook.com/Misheel-expo  хуудсуудаар зочлоорой.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.