1
"Харри Поттер" киноны 8 ангид тоглож, басхүү өсвөр настнуудын уянгын, адал явдалт кинонуудад дүр бүтээн, алдарт брэндүүдийн нүүр царайгаар хэдэнтээ сонгогдож байсан залуу жүжигчин Эмма Ватсоны хамгийн дур булаам төрхүүдийг танилцуулж байна.
2
Тэрээр 1990 оны 4-р сарын 15-нд Францын Парис хотод төрж, Английн Оксфордшер хотод өсчээ.
3
"Харри Поттер" кинонд тоглохоор сургуулиа хүртэл завсардсан ч, киноны зураг авалтыг дуусгаад "Brown University" мөн Оксфордын "Worcester University"-д цөөн хэдэн семестер суралцсан юм.
4
Тэрээр төрөлхийн Англи ихэмсэг царай төрх, нууцлаг харцтайн дээр өсч торнихын хэрээр дэлхий нийтийг өөртөө татах гоо үзэсгэлэнтэй болсоор байна.
5
Харри Поттерын цувралуудаас гадна түүний тоглосон хамгийн алдартай кинонууд нь "The Perks of being a Wallflower", "My week with Marilyn" зэрэг бүтээлүүд билээ.
6
Тэрээр 2005 оноос эхлэн "Teen Vogue" сэтгүүл болон Английн алдарт "Burberry" брэндийн нүүр царайгаар тодорсон юм.
7
Түүнийг жүжигчин Кера Найтли (Keira Knightley)-ийн оронд "Chanel"-ийн шинэ модель болох гэж байна гэсэн цуурхал тарсан ч, тэд хоёул үүнийг няцааж, худал цуурхал гэдгийг баталж байсан.
8
Эмма Ватсон бол зөвхөн кино урлаг ч төдийгүй, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө идэвхитэй тэмцэгч юм. Бага болон өсвөр насны охидын боловсролыг дэмжих асуудлаар Африкийн Замбе улс, Бангладешт хүртэл очиж байв.
9
Түүнчлэн 2014 оны 9-р сард Нью-Йорк хотын НҮБ-ын танхимд "HeforShe" сэдэвт илтгэлээ тавьж, үеийнхнийхээ бахархал болж чадсан билээ.
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
VIDEO