1
Гэвч тэд саяхан л хуримаа хийж, амьдралаа холбожээ. Хуримын тов нөхрийг нь нойр булчирхайн эдгэршгүй хорт хавдартай гэдэг нь илрэх үеэр болсон нь харамсалтай. Хорт хавдар хэмээх энэ аймшигт өвчин олон хүний амьдралыг сүйрүүлдэг ч, хүний жинхэнэ мөн чанар, хайр дурлал, цаг хугацааны шалгуур болох үе ч бий...
2
Тэдний дурлалын "он тоолол" 30 жилийн түүхтэй. Бие биенээ нууцхан хайралж явсаар, саяхан л хуримаа хийсэн хосуудын амьдралд үхлийн сүүдэр хэдийн туссан ч, тэдний сэтгэлийг бүр бат бэх болгожээ.
3
Хуримынхаа үеэр нөхөртөө үхэн үхтлээ үнэнч гэдгээ тангараг өргөж, бөгж солилцож баталсан ч, эхнэр Жоан нь нөхрийнхөө сэтгэлийг дэмжиж, үсээ хусуулсан байна.
4
"Хэдийгээр бид 14 настайгаасаа хойш бие биенээ мэддэг болсон ч одоо хүртэл түүнийг харах болгондоо л дурладаг" хэмээн нөхөр Крэйг нь хэлжээ.
5
Жил хагасын өмнө буюу Крэйгийг ямар ч эмчилгээгүй гэдгийг нь мэдэх үедээ хуримаа хийхээр шийдсэн гэв.
6
"Эхнэрийгээ үсгүй байхыг хараад, миний сэтгэл үгээр илэрхийлэмгүй ихээр хөдөлсөн. Би түүндээ ахиад л шинээр дурлачихлаа."
7
"Тэр бол миний зүүд мөрөөдлийн эмэгтэй. Би үнэхээр азтай залуу юм." хэмээн Крэйг хэлсэн байна.
8
Авахуулсан үсээ Жоан хорт хавдрын химийн эмчилгээ хийлгэж буй хүүхдүүдэд хандивлахаар шийджээ. Хувь заяагаа холбосон нөхөр нь удахгүй хорвоог орхихыг мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч, Жоан бүсгүй хайрандаа үнэнч үлдэж, асар олон хүнд бахархал, басхүү харуусал төрүүлж байгаа юм.
9
Хэрвээ таны хайртай хүн үхлийн өвчнөөр шаналж байгаа тохиолдолд та түүнийхээ төлөө юу хийх байсан бэ?
10