1
Улаан дарс
Ууж байсан виногоо хувцсан дээрээ санамсаргүйгээр асгачихсан уу? Таны мэдэж байгаачлан иймэрхүү толбо нь арилгахад үнэхээр төвөгтэй, бараг боломжгүй байдаг шүү дээ... Тэгвэл доорх аргаар хэцүү толботой тэмцээрэй. Танд 1 литр бүлээн ус, бага зэрэг угаалгын нунтаг, 1 амны халбага аммиакын хүчил хэрэг болно. Усандаа амиакын хүчлээ хийгээрэй. Ингээд толботой хэсгээ бэлдсэн уусмалдаа 5-7 минут хэртэй байлгаад угаалгын нунтгаар толботой хэсгээ үрчиж, сайтар угаах хэрэгтэй.
2
Цай, кофе
Ялангуяа кофены толбыг арилгахад үнэхээр хэцүү төвөгтэй байдаг шүү дээ. Тэгвэл доорх зааварчилгааны дагуу толбыг арилгаарай.
Тус бүр 1 хоолны халбага хэмжээтэй угаалгын нунтаг, цагаан цуу, ус зэргийг холиод толботой хэсгийг 5-10 минут байлгах хэрэгтэй. Учир нь цагаан цуу нь арилхад хэцүү толбыг ч үнэхээр сайн арилгадаг болохыг дуулгахад таатай байна. Хэрвээ хивс, хивсэнцэр дээр дээрх толбо тогтсон бол зөөлөн порлон, 1 хоолны халбага глицерин, 1 литр хүйтэн ус хэрэгтэй. Порлоноо норгоод бага зэрэг глицерин түрхээд толботой хэсгийг үрж арчих хэрэгтэй.
3
Уруулын будаг
Охид бүсгүйчүүдэд тулгамддаг нэг том асуудал бол хувцсан дээр нь уруулын будгийн толбо үлдэх юм. Хичнээн угаагаад ч бүрэн арилахгүй, толбо болж тогтсон бол наашаа түр анхаарлаа хандуулаарай. Үүний тулд танд лемон, бага зэрэг хүнсний сода хэрэгтэй. 1 ширхэг жижгэвтэр лемоны шүүсийг нь шахаж, аяганд хийгээд түүндээ 1 цайны халбага хүнсний сода хийгээд сойзонд шингээж толботой хэсгийг сайтар үрж арчаарай. Үүний дараа халуун бүлээн усанд угаагаад л боллоо.
Бас нэгэн үр дүнтэй арга бол аяга таваг угаах бодис ашиглах юм. Аяга таваг угаах бодис шингээсэн усанд толботой хэсгийг 10 минут орчим дүрж, дараа нь хүйтэн бүлээн усаар зайлаарай. Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг шүдний оо, толбо арилгах гайхалтай шидтэй гэвэл та итгэх үү? Толботой хэсэг дээрээ шүдний оо түрхэж, 5-7 минут орчим байлгаад хэрэглэдэг угаалгын нунтгаараа сайтар үрж угаагаарай.
4
Хөлс
Илүүдэл жинтэй, эс бөгөөс их хэмжээгээр хөлөрдөг хүмүүст тулгардаг том асуудлын нэг бол хувцсан дээр тогтсон хөлсний толбо байдаг. Үүнээс салахын тулд танд 1 халбага аяга таваг угаагч шингэн, 3-4 цайны халбага ус төрөгчийн хэт исэл, 2 хоолны халбага хүнсний сода хэрэгтэй. Дээр дурдсан зүйлсийг хооронд нь холиод толботой хэсгийг дүрэн, үрж угаана. Ингээд л хэцүү толбоноос амархан салах боломжтой.
5
Өөх тос
Бууз, хуушуур гээд л шүүслэг тостой хоолны толбо хувцсан дээр тогтсон бол тухайн хувцасны материалаас шалтгаалан цэвэрлэх арга нь харилцан адилгүй. Жишээ нь, ус сайн шингээдэг даавуун материалтай хувцсыг хүүхдийн нунтаг цацлага эсвэл содаар тухайн газарт нь үрж, дараа нь халуун бүлээн усаар зайлан угаана. Хамгийн энгийн бөгөөд амархан арга бол тослог үсний шампуниар хэсэг газрыг угаах байдаг.
6
Бэх
Ялангуяа бага ангийн хүүхэдтэй ээжүүдийн хувьд, хүүхдийн цагаан цамц, хувцсан дээр тогтсон үзэгний бэхтэй тэмцэх хэрэг гардаг. Эдгээр толбыг арилгахдаа савандаж, үрж болохгүй. Харин үүний оронд хүйтэн сүүнд 30 минут орчим байлгаад гараараа савандаж угаагаарай. Хэрвээ тухайн толбо арилахгүй бол хумсны будаг арилгагчаар үрээд үзээрэй.
7
Цус
Хувцас эдлэл дээр тогтсон цусны толбыг хүйтэн усаар угаах хэрэгтэйг хүн бүхэн л мэднэ. Гэвч шинэхэн толбо амархан арилдаг ч, удаж дагтаршсан толбыг арилгах тийм ч амар биш. Үүний тулд ус төрөгчийн хэт ислийг толботой хэсэг дээрээ дусаан, хэсэг байлгаад хүйтэн савантай усанд цаг орчимтой байлгана. Үүний дараа ердийн угаах горимоор угаахад болно.
8
Өвсний ногоон
Өвсний ногоон толбыг бараг л арилгах боломжгүй байдаг. Яаж ч угааж, үрчээд арилдаггүй шүү дээ. Тэгвэл тэрхүү толбыг багахан соданы тусламтай шийдвэрлэх боломжтой. 1 цайны халбага хүнсний содыг багахан усанд уусгаад толботой хэсгийг түүгээрээ сайтар үрнэ. Мөн цагаан цуугаар арилгах боломжтой. Ингээд л боллоо. Хэрвээ дээрх материал боломжгүй бол толботой хэсгийг спиртэд дүрж, 30 минут орчимтой байлгана. Үүний дараа угаагаарай.
9
Будаг
Барилгын будгийг арилгана гэдэг маш хэцүү байдаг. Тиймээс тэрхүү толботой хэсгийг бензинд дүрж хэсэг байлгана. Үүнийхээ дараа тухайн газрыг содоор үрж, дараа нь хүйтэн усаар зайлж арилгаарай.