Кино урлагийн түүхэнд хамгийн өндрөөр үнэлэгдсэн дүрүүд

Хүний сэтгэлийг хөдөлгөж чадах, уураг тархинд ухаарал өгөх жинхэнэ кино шиг кино бүтээхэд сайн зохиолоос гадна тохирох чадварлаг жүжигчинг сонгон, тоглуулах нь маш чухал. Тухайн киног олонд хүргэх гол түлхүүр болдог учраас жүжигчид өөрийн авьяасаа өндрөөр үнэлүүлж, ердөө ганцхан дүр бүтээхдээ л асар их мөнгийг авдаг байх юм. Ингээд та бүхэндээ кино урлагийн түүхэнд хамгийн өндрөөр үнэлэгдэхүйц дүр бүтээсэн жүжигчдийг таницуулъя.

Кино урлагийн түүхэнд хамгийн өндрөөр үнэлэгдсэн дүрүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

19 Жим Керри (Jim Carrey) “Yes Man” - 35 сая доллар

Канадын чадварлаг инээдмийн жүжигчин 2008 онд “Yes Man” кинонд гол дүр бүтээхдээ 35 сая долларыг цалин болгож авч байжээ. Тухайн үед Жим Керри олон инээдмийн кинонд дүр бүтээж, хэдийн амжилтанд хүрч, од болон гялалзаж явсан юм.

Жим Керри (Jim Carrey) “Yes Man” - 35 сая доллар

18 Бага Роберт Дауни (Robert Downey Jr.) “Avengers: Age of Ultron”- 40 сая доллар

Жүжигчин Роберт Дауни анх "Марвел" компанитай гэрээ байгуулж, “Iron Man” киноны “Tony Stark”-ын дүрд тоглохоор болоход хүн бүрт л эрсдэлтэй санагдаж байсан юм. Гэвч энэ нь түүнд асар их нэр хүнд, хөрөнгө мөнгийг дагуулж ирсэн билээ. Ийн тус цувралд тоглон, Марвелийн нэгэн чухал "гишүүн" болсон тэрээр ахин “Avengers: Age of Ultron”-д кинонд 40 сая долларын ашигтай дүрээ бүтээсэн байдаг.

Бага Роберт Дауни (Robert Downey Jr.) “Avengers: Age of Ultron”- 40 сая доллар

17 Том Хэнкс (Tom Hanks) “Saving Private Ryan” - 40 сая доллар

Хүн бүрийн хайртай жүжигчин маань “Saving Private Ryan” кинонд гол дүр бүтээж, 40 сая долларын цалин авч байжээ. Найруулагч Стивен Спилберг (Steven Spielberg)-ийн хувьд түүнд ийм их хэмжээний мөнгө төлөх нь эрсдэлтэй байсан хэдий ч Том Хэнксийг кинондоо тоглуулсны ачаар дэлхий нийтээр 500 сая долларын ашиг олсон байдаг.

Том Хэнкс (Tom Hanks) “Saving Private Ryan” - 40 сая доллар

16 Бага Роберт Дауни (Robert Downey Jr.) “The Avengers” - 50 сая доллар

Жүжигчин Роберт Дауни “The Avengers” киноны эхний ангид тоглохдоо 2 дахь ангийн цалингаас 10 саяыг илүү авч байжээ. Киноныхоо олсон ашгаас хамаарч цалин нь тодорхойлогддог байсан бөгөөд “Age of Ultron” кино нь эхний ангиа бодвол бага ашиг олсон юм.

Бага Роберт Дауни (Robert Downey Jr.) “The Avengers” - 50 сая доллар

15 Жонни Дэпп (Johnny Depp) “Alice in Wonderland”- 50 сая доллар

Авьяас чадвар нь ундарсан гайхалтай жүжигчин Жонни Депп маш олон шүтэн бишрэгчтэй тул зөвхөн түүнийг үзэх гэж мянга мянга хүмүүс тасалбар худалдаж авдаг байна. Тиймдээ ч түүнийг кинондоо тоглуулах сонирхолтой найруулагчид урт дараалал үүсгэдэг. Тэрээр “Alice in Wonderland” киноны туслах дүрийг бүтээхдээ 50 сая долларын цалин авч байжээ.

Жонни Дэпп (Johnny Depp) “Alice in Wonderland”- 50 сая доллар

14 Бага Роберт Дауни (Robert Downey Jr.) “Iron Man 3” - 50 сая доллар

"Марвел" кино компаний хамгийн өндөр ашиг орлого олсон кинонуудын нэг нь яалтчгүй “Iron Man 3” юм. Тиймдээ ч Роберт тус киног дэлхий нийтэд таниулахад, оруулсан хувь нэмрээ үнэлүүлж 50 сая долларыг авсан аж.

Бага Роберт Дауни (Robert Downey Jr.) “Iron Man 3” - 50 сая доллар

13 Жонни Дэпп (Johnny Depp) “Pirates of the Caribbean: On Stranger Tides”- 55 сая доллар

"Карибын тэнгисийн дээрэмчин" киноны эхний 3 анги нь дэлхий нийтэд 2,5 тэрбум долларын ашиг олсон байдаг. Мэдээж тус киног ийнхүү амжилтанд хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн хүн бол Жонни Дэпп. Тиймдээ ч тэрээр киноны дараагийн цувралд тоглохдоо 55 сая доллар шаардсан бөгөөд үүнийгээ ч "гуйж биш гуядаж" авсан юм. 

Жонни Дэпп (Johnny Depp) “Pirates of the Caribbean: On Stranger Tides”- 55 сая доллар

12 Леонардо Ди Каприо (Leonardo Di Caprio) “Inception” – 59 сая доллар

2010 онд бүтээгдсэн тус кинонд жүжигчин Леонардо Дикаприо гол дүр бүтээсэн бөгөөд 59 сая долларын цалин авч байжээ. Олон кинонд дүр бүтээж, өөрийн гэсэн шүтэн бишрэгчтэй болсон чадварлаг жүжигчний авч байсан хамгийн өндөр цалин нь энэ юм.

Леонардо Ди Каприо (Leonardo Di Caprio) “Inception” – 59 сая доллар

11 Жек Николсон (Jack Nicholson) “Batman” – 60 сая доллар

1989 оны үед 60 сая доллар бол хэр баргийн жүжигчин кинонд тоглоод аваад байхааргүй их хэмжээний мөнгө байсан юм. Харин жүжигчин Жек Никилсон өөрийн өвөрмөц чадварын ачаар “Batman” киноны Жокер-ийн дүрийг бүтээн 60 сая долларыг хөнгөхөн халаасалж чадсан билээ.

Жек Николсон (Jack Nicholson) “Batman” – 60 сая доллар

10 Харрисон Форд (Harrison Ford) “Indiana Jones and the Kingdom of the Crystal Skull” - 65 сая доллар

Мэдээж “Indiana Jones” киног Харрисон Фордгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймдээ ч киноныхоо 4 дэх ангид тоглохдоо 65 сая долларын цалин авсан байдаг аж. Харин 2019 онд гарах “Indiana Jones 5” кинонд тэр ахин тоглоно гэдгээ албан ёсоор мэдэгдсэн бөгөөд хэдэн долларын цалин авах нь хүн бүхний сонирхлыг татаж байна.

Харрисон Форд (Harrison Ford) “Indiana Jones and the Kingdom of the Crystal Skull” - 65 сая доллар

9 Том Хэнкс (Tom Hanks) “Forrest Gump” - 70 сая доллар

Том Хэнкс тус кинонд тоглохдоо олсон нийт ашгийн 10%-ийг л авна хэмээн гэрээ байгуулсан байдаг. Харин тус кино нь дэлхий нийтээр маш их ашиг олж, түүнд 70 сая долларыг авчирсан аж.

Том Хэнкс (Tom Hanks) “Forrest Gump” - 70 сая доллар

8 Том Круз (Tom Cruise) “Mission Impossible II” - 75 сая доллар

Холливүүдийн сайхан залуусын нэг төдийгүй чадварлаг жүжигчин тэрээр “Биелэгдэшгүй даалгавар 2” кинонд тоглон 75 сая долларын цалин авсан байдаг. Учир нь тус киноны эхний анги нь 450 сая долларын ашиг олж байсан бол 2 дахь анги нь 550 сая долларын ашиг олсон тул түүнийг харамгүй шагнасан нь энэ. 

Том Круз (Tom Cruise) “Mission Impossible II” - 75 сая доллар

7 Том Круз (Tom Cruise) “Mission Impossible III” - 75 сая доллар

Өмнөх ангиудаа бодвол тус киноны 3 дахь цуврал нь бага ашиг олж, ерөнхийдөө амжилт багатай байв. Гэвч найруулагч болон кино компанийхан түүний хөдөлмөрийг үнэлж, өнөөх тогтсон жишгээрээ 75 сая долларын цалинг өгсөн байдаг.

Том Круз (Tom Cruise) “Mission Impossible III” - 75 сая доллар

6 Киану Ривз (Keanu Reeves) “The Matrix Revolutions” – 76 сая доллар

"Марвел" кино компаний цувралууд амжилт арвин байдаг жамтай гэхэд хилсдэхгүй. “The Matrix” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Киану Ривз 76 сая долларыг авчээ. Тэд анх гэрээ байгуулахдаа тоглосон анги бүртээ олсон ашгийн 15%-ийг авч байхаар тохиролцсон гэдэг. 

Киану Ривз (Keanu Reeves) “The Matrix Revolutions” – 76 сая доллар

5 Сандра Баллок (Sandra Bullock) “Gravity” - 77 сая доллар

Тус жагсаалтанд багтаж чадсан ганц эмэгтэй жүжигчин Сандра Баллок байлаа. Үүнээс түүний хэр чадварлаг нэгэн болох нь харагдаж байгаа болов уу. Тэрээр шинжлэх ухааны, уран зөгнөлт “Gravity” кинонд дүр бүтээсэн төдийгүй энэ нь түүнээс эмэгтэй хүнээс гарамгүй асар их чадвар, тэвчээрийг шаардсан ажил байсан юм. Тиймдээ ч Сандра Баллок киноны нийт ашгийн 15%-ийг авахаар гэрээ байгуулсан аж.

Сандра Баллок (Sandra Bullock)  “Gravity” - 77 сая доллар

4 Том Круз (Tom Cruise) “War of the Worlds” - 100 сая доллар

Дахиад л тэр. Тус жагсаалтанд гурван удаа багтаж Том Круз үнэхээр чадварлаг нэгэн гэдгээ ахиад баталаа. Тэрээр тус кинонд дүр бүтээхдээ нийт ашгийн 20%-ийг авсан байна.

Том Круз (Tom Cruise) “War of the Worlds” - 100 сая доллар

3 Вилл Смит (Will Smith) “Men in Black 3” – 100 сая доллар

Анх 1997 оноос гарч эхэлсэн "Хар хувцастнууд" цуврал киноны гол дүр, жүжигчин Вилл Смит өөрийн хүч хөдөлмөрөө үнэлүүлж киноны 3 дахь цувралд 100 сая долларын цалин авсан байдаг. Киноны эхний ангид тоглон 5 сая доллар, 2 дахь ангид тоглон 20 сая доллар мөн ашгийн 10%-ийг тус тус авсан байдаг билээ.

Вилл Смит (Will Smith) “Men in Black 3” – 100 сая доллар

2 Брюс Виллс (Bruce Willis) “The Sixth Sense” – 100-120 сая доллар

Тэрээр тус кинонд гол дүр бүтээхдээ 14 сая доллар, дээрээс нь нийт ашиг орлогын 17%-ийг авна хэмээн гэрээ байгуулсан байж. Гэтэл энэхүү уран бүтээл, кино багийнхны төсөөлж ч байгаагүй амжилтыг гарган, ашиг орлого ихээр олж, Брюсд 100 саяыг "бэлэглэсэн" байна.

Брюс Виллс (Bruce Willis) “The Sixth Sense” – 100-120 сая доллар

1 Киану Ривз (Keanu Reeves) “The Matrix Reloaded” - 126 сая доллар

Ийнхүү тэрээр ганц кинонд тоглон олсон орлогоороо дэлхийн бүх жүжигчидийг ардаа орхин тэргүүн байрыг эзэлж байна. Дээр дурдсанчлан Киану Ривз тоглосон цуврал бүрийнхээ ашгийн 15%-ийг авч байхаар тохирсон тул ийн хэмжээний цалин авчээ. “The Matrix Reloaded” кино нь дэлхий нийтэд 738 сая долларын ашиг олсон байдаг билээ.

Киану Ривз (Keanu Reeves) “The Matrix Reloaded” - 126 сая доллар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()