Сумо бөхийн тухай сонирхолтой 10 баримт

Японы үндэсний спорт болох "СУМО"-г бид үзэх дуртай ч, тэр бүр судлаж үзээгүй билээ. Тэгвэл бид та бүхэндээ сумо барилдааны тухай хүмүүсийн тэр бүр мэдэхгүй 10 баримтыг хүргэж байна. 

Сумо бөхийн тухай сонирхолтой 10 баримт

1 Ёокозуна

Энэ нь сумо барилдаанд хамгийн өндөр түвшинд хүрлээ гэсэн үг бөгөөд сүүлд Монголоос 4 бөх ёокозуна болжээ. Мөн хамгийн алдартай бөхчүүдийн ихэнхи нь Монгол сумочид юм байна.

Ёокозуна

2 Канадаас ирсэн цорын ганц сумочин

Жон Тента гэх залуу Канадаас ирсэн анхны сумо барилдаанч юм. Тэр Америкт боловсрол дүүргэж Япон явжээ. Дараа нь тэрээр сумочид дундаа их алдартай болсон хэдий ч, 42 насандаа хорт хавдраар нас барсан байна.

Канадаас ирсэн цорын ганц сумочин

3 Марафонд гүйсэн сумочин

Сумо нь хүнд жинг шаарддаг билээ. Тиймээс ч тэд гүйлтийн спортоор хичээллэж чаддаггүй байна. Харин Келли гэх энэ залуу 42 км-д гүйсэн нь том амжилт болжээ. Учир нь 180 кг жинтэй 42 км замыг туулна гэдэг тийм ч амар биш юм.

Марафонд гүйсэн сумочин

4 Хоолны дэглэм

Өрсөлдөгчөөсөө илүү жинтэй байвал давуу тал юм. Тиймээс тэд калори ихтэй хоол хүнсийг ихээр хэрэглэж жин нэмдэг байна.

Хоолны дэглэм

5 Үзэгчид

Сүүлийн үед энэ спортын үзэгчид буурч байгаа бөгөөд сумогоос илүүтэйгээр бейсбол, сагсан бөмбөг, гольф зэргийг сонирхох болсон байна. Үндэсний сумогийн холбоо үүн дээр арга хэмжээ авсан бөгөөд нэгэн бөх бейсбол дээр бооцоо тавьсны төлөө барилдах эрхийг нь хүртэл хасчээ.

Үзэгчид

6 Павел Бояар

Павел Бояар гэх энэ сумо бөх нь 98 кг жинтэй хэдий ч, барилдахад туранхай гэсэн үг юм. Гэхдээ зөвхөн туранхай гэлтгүй ур чадвар байхад өөрөөсөө том сумочинг унагаж чадна гэдгийг баталжээ. Павел Бояар нь 2011 онд инсулин хэрэглэж байгаад баригдсаны дараа түүнд сануулга өгч байсан бөгөөд 2014 онд зодог тайлсан байна.

Павел Бояар

7 Амьдралын хэв маяг

Тэд сумо бөх болохын тулд тийм ч амар замыг туулдаггүй ажээ. Маш их дасгал бэлтгэл хийдэг ч, цолонд хүрэхээс нааш цалин авч чаддаггүй юм байна. Хамгийн хэцүү нь тэд илүүдэл жин болон бусад гэмтэл бэртлээс болж жирийн хүнээс 10 жилээр эрт нас бардаг байна.

Амьдралын хэв маяг

8 Дарамт

Энэ спортод маш их дарамт туулж байж хөл тавьдаг. Учир нь шинээр суралцагчид том цолтой сумочдод хоол хийж өгөх, цэвэрлэгээ хийх гэх мэт зүйлсээр үйлчилдэг байна. 17 настай залууг зодсон хэргээр нэгэн сумо бөх баривчлагдаж байжээ.

Дарамт

9 Эмэгтэйчүүд

Эмэгтэйчүүдийн сумо барилдаан Америк болон Японд дэлгэрээд байгаа бөгөөд үзэгч ч ихтэй болжээ.

Эмэгтэйчүүд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()