Тайчих урлагийн хатан хааны нууцлаг амьдрал

Домогт рок дуучин Мэрилин Мэнсоны хуучин эхнэр, “бурлеск” бүжгийн хатан хаан, дэлхийн хувцас загварын үлгэр дууриалал Дита Вон Тийзийн амьдралын талаар маш сонирхолтой мэдээллийг бэлтгэлээ. Хувцаслаж чаддаггүй одуудаар дүүрсэн энэ шоу бизнесийн ертөнцөд, хүйтэвтэр хэрнээ тачаангуй бардам төрх, өөртөө тунчиг тохирсон стилийг олсон тэрбээр дэлхийн хамгийн сонгодог эмэгтэй ч байж мэдэх юм.

Тайчих урлагийн хатан хааны нууцлаг амьдрал

1

Хэдер Свийт (Heather Sweet) буюу Дита Вон Тийз нэрээрээ бид бүхэнд танигдаж, залуусын зүрх сэтгэлийг огшуулан булиглуулсан үзэсгэлэнтэй энэ бүсгүй, 1972 оны 9-р сарын 28 нд АНУ-ын Мичиган мужид мэндэлжээ. Түүний төрөлх үсний өнгө шаргал бөгөөд 15 наснаасаа эхлэн баллет бүжгээр хичээллэн 13 удаа бие даасан үзүүлбэрүүдийг үзүүлж байсан гэдэг. Магадгүй бүжигчин бүсгүйн уян налархай хөдөлгөөн, сийлсэн мэт гоолиг биеийн нууц үүнд л оршдог байх.

2

Тэрбээр айлын дунд охин бөгөөд аав нь жолооч, харин ээж нь маникюр хийдэг байжээ. Түүний эгч Сара үргэлж л ярьж байдаг, маш хөдөлгөөнтэй, идэвхитэй нэгэн байсан гэдэг. Харин Дитагийн хувьд ээжтэйгээ ижил хувцас загвар, нүүр будалт зэрэгт онцгой сонирхолтой байснаас түүний амжилтын гараа ийнхүү эхэлсэн нь лавтай.

3

Жирийн нэгэн жолооч эрийн гэрт цомирлогоо нээх сарнай адил, дунд охин нь улам л үзэсгэлэнтэй болсоор байлаа. Тэрээр эмээгийнхээ хувцасны шүүгээг уудалж “Pin up” загварын хуучны загвар, хээтэй хувцсыг засаж багасган өмсдөг байжээ. Ахлах сургуульд байхдаа “Pin Up” хэв маягт хэдийн бүрэн ууссан байсан гэдэг. Энэхүү стилийн онцлог нь маш эмэгтэйлэг, бүсгүйчүүдийн дур булаам байдлыг илтгэсэн байдаг юм.

4

Түүнийг 15 настай байхад гэр бүл нь нүүж, Дита очсон газартаа дотуур хувцасны моделиор ажиллаж эхлэв.  Мөн хувцас загварын түүх судалж, өөрөө хувцас бүтээх болжээ. Хожим түүний өөрийн зохиосон хувцсыг тайзнаа амьдруулах хүсэл нь биелж, өөрийн гэсэн брэндтэй болсон билээ. 

5

Дита 19 настай байхдаа, шөнийн цэнгээний газруудаар бүжиглэж эхэлсэн байна. Энэ үед коллежийн төлбөрөө олохын тулд давхар ажилладаг байсан учир маш завгүй амьдарч байсан гэдэг. Улмаар гоо сайхны дэлгүүрт худалдагчаар ажиллан, үйлчлүүлэгчид зөвлөгөө өгдөг болсон аж. 

6

Ингээд 1990 оноос эхлэн “Captian Cream” шөнийн цэнгээний газарт Дита Парла нэрээр тайчих болжээ. Тэрээр нэгэн ярилцлагадаа энэ талаараа “Стриптизийн гоо сайхан нь юундаа оршдогийг мэдрэхийн тулд яг үнэндээ жүжиглэх шаардлага байдаггүй. Хамгийн гол нь хийж байгаа бүжгээсээ өөрөө таашаал авч байвал, чи өөр хэнд ч таашаал өгч чадна. Тэгсэн цагт энэ урлагийг буруугаар биш зөвөөр ойлгоно" хэмээжээ.

7

“Хувцсаа нэг нэгээр нь тайлж, хүнд гоо сайхныг мэдрүүлэхийн тулд заавал мэргэжлийн бүжигчин байх албагүй гэж би боддог. Би хэзээ ч өөрийгөө нүцгэлэхээс ичиж, санаа зовж байгаагүй. Стритизийн урлаг бүсгүй хүнийг өөрөө итгэлтэй болгодог” Тиймдээ ч тэрээр бусдын өмнө нүцгэлэх, задгай хувцаслах зэргээс огтхон ч ичдэггүй гэжээ.

8

Тэрээр шоуныхаа хувцсанд маш өндөр ач холбогдол өгдөг. Аль болох тансаг, эмэгтэйлэг байдлыг эрхэмлэдэг учраас тэр бүрд анхаарч, нарийвчлан ажилладаг байна. Мөн түүний төгс төгөлдөр, эмэгтэйлэг харагдах нэг нууц нь ботокс гэдгийг ч нуугаагүй юм. 

9

Энэ нь түүний арьсыг толигор, зөөлөн, өө сэвгүй сайхан харагдахад тусалдаг гэв. Мөн тэрээр хэд хэдэн удаа "Playboy" сэтгүүлийн зураг авалтад оролцож байсан бөгөөд тэрхүү саналыг маш нааштайгаар хүлээж авсан гэдэг. 

10

Тэр амьдралдаа хэд хэдэн залуустай нэр холбогдож явсан ч ганцхан эртэй л дэр нэгтгэсэн юм. Гэвч харамсалтай нь тэдний дурлал ердөө л хоёрхон жилийн настай байж. Метал дуучин Мэрилин Мэнсон (Marilyn Manson), Дита нар анх нэгэн шоу тоглолтын үеэр танилцжээ. Мэрилин их олон жилийн турш түүний фэн клубын идэвхитэй гишүүн, үнэнч шүтэн бишрэгч нь байсан гэдэг. Хүндэлж явдаг бүсгүйгээ өөрийн болгож, сүр дуулиантай хурим хийж, түүнийгээ бүр "Vogue" сэтгүүлийн нүүрэнд мөнхөлсөн ч, тэдний хамтын амьдрал 2007 онд эцэс болжээ. 

11

Сүүлд нэгэн ярилцлагандаа Дита энэ талаараа: "Хичнээн бие биедээ хайртай ч, цаанаасаа л зан араншин таарахгүй хүмүүс гэж байдаг. Бид тийм л байсан. Би түүний хүүхэмсэг зан, өдөр өнжилгүй наргиж самуурдаг замбараагүй амьдралын хэв маягийг нь хүлцэж чадаагүй. Хайртай гээд энэ бүхнийг нь тэвчээд яваад байх хүсэл ч надад байсангүй" гэжээ. 

12

Түүний амьдралыг бүхэлд нь сонгодог гэж хэлж болмоор... Дита гэртээ хятад шаазан аяга цуглуулах дуртай. Түүнчлэн хэд хэдэн дотуур хувцас, гоо сайхны брэндтэй бөгөөд 2014 оноос эхлэн Австралийн нэгэн их дэлгүүрийн хамтран эзэмшигч болсон юм. 

13

Нэгэн хэсэг түүнийг жүжигчин, дуучин Жаред Летотой амрагийн харилцаатай гэсэн цуурхал тарж байсан ч тэд хоёул үүнийг эрс няцаан, зүгээр л уран бүтээлийн найзууд хэмээн тайлбарлажээ. Дита Вон Тийз 2013 онд Жаред Летогийн хамтлаг буюу "30 Seconds To Mars" хамтлагийн "Up in the Air" дууны клипэнд тоглосноос үүдэн ийм яриа гарсан юм. 

14

Өдгөө түүний алдар нэр түгж, нас нь ахихын хэрээр хэзээ тогтсон амьдрал үр хүүхэдтэй болох болоо хэмээн сониучирхах, санаа зовних хүмүүс олширсон юм. Учир нь тэрээр одоо хүртэл хувийн амьдрал зохиоход хэтэрхий эрт байна хэмээн үздэг. Өөлөх зүйлгүй төгс эмэгтэйн хувьд 43 нас гэдэг хувийн амьдрал зохиоход хэтэрхий эрт санагддаг ч байж магадгүй л юм.  

Дита Вон Тийзийн алдарт хундагатай тайчих үзүүлбэр

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()