Холливуудын хамгийн шалиг 10 эр

Олны танил алдартай уран бүтээлч байна гэдэг нэг бодлын дааж давшгүй дарамттай хэрэг мэт... Гэвч эрчүүдэд нэр хүнд, хөрөнгө мөнгө, сүйхэйтэй сэргэлэн зан байхад л хүссэн бүсгүйгээ өвөртөө оруулах боломжтой байдаг нь нууц биш билээ. Тэгвэл эл асуудлыг өөрийн амьдралаараа батлан харуулсан дуучин, жүжигчин хамгийн алдартай шалиг эрчүүдийг та бүхэндээ танилцуулж байна.

Холливуудын хамгийн шалиг 10 эр

1 Бен Аффлек (Ben Affleck)

Холливуудын хамгийн дэгжин, басхүү чадварлаг жүжигчин залуу ийнхүү шалиг эрийн жагсаалтад багтаж чаджээ. Харанхуйн хүлэг баатрын дүрээр хэдийн бид бүхний сэтгэлд үлдсэн тэрбээр охид бүсгүйчүүдийг уяраах тал дээр ч чамгүй авьяаслаг нэгэн бололтой. Түүнтэй алдарт дуучин Женнифер Лопес (Jennifer Lopez) хүртэл нэр холбогдож явсан гэхээр арга ч үгүй юм. Тэрээр 2005 онд жүжигчин Женнифер Гарнер (Jennifer Garner)-тай гэрлэж, 3 хүүхэдтэй болсон. Гэвч 2015 онд тэдний харилцааг үнэхээр таагүй байгаа, удахгүй сална гэх мэдээллүүд цахим ертөнцөөр түгсээр байна. Түүний шалтгааныг эх сурвалжууд жүжигчин залуугийн секс бичлэгтэй холбон тайлбарлажээ.

Бен Аффлек (Ben Affleck)

2 Шон Пенн (Sean Penn)

Түүнийг алдарт дуучин Мадонна (Madonna), жүжигчин Робин Райт (Robin Wright) нартай амрагийн явдалтай байсан хэмээн эх сурвалжууд хэлдэг. Мөн түүнийг маш боловсон залуу хэмээн хүмүүс маш ам сайтай байдаг аж. Тиймдээ ч бүсгүйчүүд Шоноос харцаа ч салгаж чаддаггүй юм. Хэдийн 2 бүсгүйтэй гэрлэсэн ч, Натали Портман (Natalie Portman), Шарлиз Терон (Charlize Theron), Скарлетт Йоханссон (Scarlett Johansson), Петра Немцова (Petra Nemcova) гэх мэт нэр холбогдсон бүсгүйчүүдийг нь тоочвол дуусахгүй олон ажээ.

Шон Пенн (Sean Penn)

3 Жон Майер (John Mayer)

Дуучин, ая зохиогч залууг охид бүсгүйчүүдийн эрлэг хэмээн хүмүүс тодорхойлдог. Учир нь тэрээр залуусын хүслэн болсон алдартай бүсгүйчүүдтэй хэдийн болзоод "үзчихсэн" сүйхэйтэй эр юм. Түүний гитарын хөг, уянгалаг хоолойд дурлахгүй бүсгүй байхгүй гэлцдэг... Тэрээр мөнхийн залуу хочит Женнифер Анистон (Jennifer Aniston), Тайлор Свифт (Taylor Swift), Минка Келли (Minka Kelly), Ванесса Карлтон (Vanessa Carlton), Женнифер Лав Хьюитт (Jennifer Love Hewitt), Жессика Симпсон (Jessica Simpson), Кэти Перри (Katy Perry) гэх мэт хамгийн халуухан бүсгүйчүүдтэй болзож байжээ.

Жон Майер (John Mayer)

4 Жастин Тимберлейк (Justin Timberlake)

Бид бүхэн түүний дуучин, поп гүнж Бритни Спирстэй онцгой харилцаатай байсныг мэднэ. “N`sync” хөвгүүдийн хамтлагаас амжилтын гараагаа эхэлсэн тэрбээр өдгөө хамгийн халуухан, дур булаам залуусын нэгээр нэрлэгдэх болжээ. Тиймдээ ч Эшли Олсен (Ashley Olsen), Оливия Уайлд (Olivia Wilde), Алисса Милано (Alyssa Milano), Скарлетт Йоханссон (Scarlett Johansson), Камерон Диаз (Cameron Diaz) нартай нэр холбогдож явсан юм. Харин 2012 онд жүжигчин Жессика Бил (Jessica Biel)-тэй гэрлэж, хүүтэй болсноор "Дон Жуаны амьдрал" нь арайхийж төгссөн гэдэг. Тэднийг хүмүүс үнэхээр сайхан хосууд, бие биедээ төгс нийцсэн зэргээр ам сайтай байдаг билээ.

Жастин Тимберлейк (Justin Timberlake)

5 Вилмер Валдеррама (Wilmer Valderrama)

Америкийн жүжигчин, дуучин энэ эр олон салбарт өөрийгөө таниулаад амжсан юм. Түүнийг бүсгүйчүүдийн арга эвийг амархан олдог, боловсон залуу хэмээн ойр тойрныхон нь жиг жуг гэлцдэг аж. Тэрээр Линдсей Лохан (Lindsay Lohan), Женнифер Лав Хьюитт (Jennifer Love Hewitt), Мэнди Мур (Mandy Moore), Минка Келли (Minka Kelly), Эшли Симпсон (Ashlee Simpson), Рианна (Rihanna), Аврил Лавин (Avril Lavigne) нартай нэр холбогдож байсан бөгөөд 2010-аас дуучин Деми Ловато (Demi Lovato)-той болзож байгаа юм.

Вилмер Валдеррама (Wilmer Valderrama)

6 Райан Гослинг (Ryan Gosling)

“The Notebook” буюу “Тэмдэглэлийн дэвтэр” киногоороо охид бүсгүйчүүдийн зүрхийг нэгэнтээ булгилуулаад амжсан жүжигчин залууг сэтгэл гижигдэм харцтай, жинхэнэ жентельмэн эр хэмээн үнэлэх хүмүүс цөөнгүй. Тэрээр тус кинонд хамтран тоглосон Рэйчел МакАдамс (Rachel McAdams)-тай болзож байсан ч, тэдний харилцаа удаагүй юм. Улмаар 2011 онд Холливуудын хамгийн халуухан, үзэсгэлэнтэй бүсгүй Ева Мендес (Eva Mendes)-тэй гэрлэж, хөөрхөн охинтой болсон.

Райан Гослинг (Ryan Gosling)

7 Брэдли Купер (Bradley Cooper)

Харц булаам, авьяаслаг жүжигчин залууг “People” сэтгүүл оны хамгийн халуухан эрийн нэгээр нэрлэж байсан цаг саяхан. Тэрээр Зои Салдана (Zoe Saldana), Женнифер Лопес (Jennifer Lopez), Камерон Диаз (Cameron Diaz), Женнифер Энистон (Jennifer Aniston), Рене Зеллвегер (Renee Zellweger) нартай нэр холбогдож байсан юм. Мөн 2006-2007 онуудад жүжигчин Женнифер Эспозито (Jennifer Esposito)-той хамтран амьдарч байсан ажээ. 

Брэдли Купер (Bradley Cooper)

8 Орландо Блум (Orlando Bloom)

Холливуудын хамгийн царайлаг, үнэлгээ өндөртэй жүжигчдийн нэг түүнийг “Бөгжний эзэн”, “Карибын тэнгисийн дээрэмчин” зэрэг киногоор нь илүүтэй мэдэх юм. Тэрээр "Викториа Секрет"-ийн сахиусан тэнгэр, өхөөрдөм хөөрхөн төрхтэй Миранда Керртэй гэрлэж, хүүтэй болсон ч, харамсалтай нь хосуудын амьдрал 3 жилийн дараа эцэс болсон билээ.

Орландо Блум (Orlando Bloom)

9 Жорж Клуни (George Clooney)

Хэдийн 54 настай хэдий ч, өнөөг хэр нь бүсгүйчүүдийн эрлэг хэмээгддэг түүнийг олон сайхан бүсгүйчүүдтэй болзож байсан хэмээн эх сурвалжууд онцолдог. Тэрээр ихэвчлэн өөрөөсөө дүү, үзэсгэлэнтэй модель бүсгүйчүүдийг хараандаа тогтоодог аж. Түүний болзож байсан бүсгүйчүүд дунд жүжигчин Шарльз Терон (Charlize Theron), модель Моника Жакисик (Monika Jakisic), Талиа Балсам (Talia Balsam), модель Лиза Сноудон (Lisa Snowdon), Стаси Киблер (Stacy Keibler), нар багтах ажээ.

Жорж Клуни (George Clooney)

10 Леонардо ДиКаприо (Leonardo DiCaprio)

Энэ жилийн Оскарын шагналаараа нэр хүнд, нөлөөгөө улам бататгаад авсан Леог гүйцэх, сүйхэйтэй эр үгүй биз ээ. Үргэлж л олны танил алдартай жүжигчин, модель бүсгүйчүүдтэй болздог ч өнөөг хэр нь ганц бие яваа түүнд татагдах эмэгтэйчүүд бишгүй олон. Хэдийн 40 гарсан ч, үеийнхээсээ огтхон ч хөгшрөөгүй түүнд атаархах, гайхах хүмүүс мундахгүй юм. Түүний болзож байсан бүсгүйчүүдийг дурдвал Бар Рафаэли (Bar Refaeli), Блейк Лайвли (Blake Lively), Жизель Бундхен (Gisele Bundchen), Келли Рорбах (Kelly Rohrbach), Рианна (Rihanna), Эрин Хитертон (Erin Heatherton), Эмбер Валлетта (Amber Valletta), Хелена Кристенсен (Helena Christensen) нар байх ажээ.

Леонардо ДиКаприо (Leonardo DiCaprio)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()