Дэлхийд алдартай компаниудын алдаатай 8 шийдвэр

Ямар нэгэн бизнес эрхэлэнэ гэдэг чадвар, авьяас, сонирхолоос гадна мэдрэмж гэдэг зүйл маш чухал билээ. Өнөөдөр бид та бүхэнд ёстой аманд орсон шар тосын хэлээрээ түлхсэнтэй ялгаагүй бизнесийн шилдэг саналаас татгалзсан сонирхолтой мэдээлэлийг хүргэж байна. Харин та байсан бол яах байсан бол?...

Дэлхийд алдартай компаниудын алдаатай 8 шийдвэр

1 Нойрсон буй “Моторола”

Ухаалаг утас энгийн үзэгдэл болохоос өмнө, "Мotorola" нь гар утасны бизнест дээгүүр байр суурь эзэлдэг байв. Тэд ухаалаг утасны загвараа гаргахад хэтэрхий удаан байсан бөгөөд ямартай ч зах зээлд нэвтрүүлсэн юм. Гэвч iPhone, BlackBerry нар худалдаанд аль хэдийн өрсөлдөгчдөө дарсан байлаа. 

"Мotorola" нь хэрэглэгчдийнхээ туршлагаас илүү гар утасны гадаад хэлбэрт ихээхэн анхаарч байв. "Мotorola" оргил үедээ л 43,7$ тэрбум долларын ашиг олж байжээ. Компани хувьцаа 2006 оны 10 сараас 2009 оны 3 сарын хооронд 107$-оос 13$ болтлоо 90-ээс ч илүү хувиар буурсан байв. Моторола одоогоор "Google"-ын эзэмшилд байгаа бөгөөд энэ брэндийг зах зээлд эргэн гаргах боломжийг хайсаар байгаа бололтой. 

Нойрсон буй “Моторола”

2 “Western Union” амандаа орсон шар тосыг түлхсэн нь

1877 онд Александр Грахам Бэлл "Western Union"-д 100,000$-оор гар утасны патентыг санал болгожээ. "Western Union"-ны ерөнхийлөгч Виллиам Ортэн цахилгаан мэдээн дээр аль хэдийн монополь болсон учраас энэ шинэ бүтээлийг нь авахаас татгалзаж байжээ. Тэрээр Бэлл-д явуулсан захиандаа, гар утсанд ямар нэгэн худалдааны ашиг олох боломж байхгүйн дээр энэ “цахилгаан тоглоом” нь уг компанид хэрэглээ болохгүй гэжээ. Энэ шийдвэр нь түүний бүх буруу шалтгаануудтай хамт бараан түүх болон үлдсэн байна. 

“Western Union” амандаа орсон шар тосыг түлхсэн нь

3 “Coca Cola”-ийн шинэ жор

"Coca Cola" компани 1985 онд 100 жилийн ойгоороо хэрэглэгч нартаа талархал илэрхийлэхдээ, шинэ бүтээгдэхүүн болох "Coke" хэмээх ундаагаа танилцуулсан байна. Шинэ "Coke"-ийн амтанд шалихгүй өөрчлөлт оруулсан гэх боловч, үүнээс болж Колагийн борлуулалт нь 20%-аар буурчээ. Тэд удалгүй хуучин жороо эргүүлэн хэрэглэж эхэлсэн байна. 

“Coca Cola”-ийн шинэ жор

4 Тэр чихэнд зориулсан хөгжим биш

"Beatles" бол бүх цаг үеийн шилдэг хамтлаг болохоосоо өмнө тэд нэлээдгүй гологдож байсан байна. Хамтлаг "Decca Records" студэд шалгуулсан хэдий ч тэд итгэж найдаж байсан хариугаа авч чадсангүй. "Decca Records" нь Beatles хамтлагийн менежерт: “Гитар тоглож дуулдаг эрэгтэй хамтлагуудыг бид нэмэх үндэслэл байхгүй” -гэж хэлээд татгалзсан хариу өгсөн байна. Гэвч энэхүү хамтлаг дэлхий даяар 2 тэрбум альбом зарсан бөгөөд одоо ч тэдний цомгийг авсаар байгаа билээ. 

Тэр чихэнд зориулсан хөгжим биш

5 “Kodak”-ийн алдагдал

Та 2014 онд "Kodak" камераар ямар нэгэн зураг авсан уу? Уул нь "Kodak"-д идэвхи санаачлагатай байх боломж байсан юм. Тус компани нь 1975 онд дижитал гэрэл зураг эзэмших анхны патентыг авсан компаний юм. Тэд хэтэрхий оройтох хүртлээ ямар ч сайн алхам хийгээд ч, нэмэргүй гээд 2012 онд дампуурлаа зарлажээ. Дижитал зургийн ирээдүйд хувьсал болж чадахгүй гэж үзсэн энэ юм. 

“Kodak”-ийн алдагдал

6 “Google”-ийг 750,000$-оор худалдаж авах боломжоо алдсан

"Excite" компани нь 1999 онд "Google"-ийг $750,000-оор худалдан авахаас татгалзаж байжээ. "Google"–ийг үндэслэгч Larry Page, Sergey Brin нар компаниа 1 сая доллараар худалдах талаар "Excite" компанид хандсан байна. "Excite"-ийн захирал George Bell энэ үнийг хэтэрхий өндөр байна гэж үзжээ. Тэд 750,000$-оор худалдах санал тавьсан боловч худалдан авахаас татгалзсан байна. Харин одоо "Google" компани 170 тэрбум доллараар үнэлэгдэж байна. 

“Google”-ийг 750,000$-оор худалдаж авах боломжоо алдсан

7 “20th Century Fox” яг одоо л ашиг олохыг хүссэн бөгөөд ирээдүйг олж хараагүй ажээ.

Жорж Лукас “Оддын дайн”–д давуу эрх олгохын тулд, компанийхаа бүх арилжааныхаа эрхийг 20,000$-р бууруулахаар шийдэх үед Фоксын мөнгөө хэмнэх санал эрс өссөн байна. Үүнээс хойш, Оддын дайн кинонууд нь DVD VHS борлуулалтаараа 4 тэрбум гаруй долларын авлагатай болсон төдийгүй худалдаа нь 12 тэрбум долларын ашиг олжээ. Харин компаний хувьд худалдаагаараа тухайн үед тийм ч их ашигтай байсангүй. Тэдний шийдвэр ихээхэн зарлага гаргасан юм. 

“20th Century Fox” яг одоо л ашиг олохыг хүссэн бөгөөд ирээдүйг олж хараагүй ажээ.

8 Ross Perrot "Microsoft"-ыг авахаас татгалзжээ.

Хараахан тэрбумтан болж амжаагүй байсан Bill Gates дөнгөж 23 настай байсан үе буюу 1979 онд, Ross Perot нь "Microsoft"-ыг 40 сая доллараар худалдаж авах саналаас татгалзсан байна. Тэр үед Perot энэ бол оргилд хүрээгүй компаний хувьд хэтэрхий өндөр үнэ гэж боджээ. Харин одоо "Forbes" сэтгүүлд мэдээлснээр, "Microsoft" нь 343 тэрбум долларын зах зээлийн хөрөнгөтэй гэжээ. 

Ross Perrot "Microsoft"-ыг авахаас татгалзжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()