Гараар нь хүнийг хэрхэн шинжих вэ?

Тухайн хүний ааш зан, дотоод сэтгэлийн ерөнхий байдлыг гарын урт, богино, хуруу хумсаар нь шинжиж болдог гэвэл та итгэх үү? Учир нь эрт үеэс хүмүүс өвчтөний гар, хумсны өнгө хэлбэрээр эрүүл мэнд, тэрчлэн зан байдлыг нь хүртэл төвөггүйхэн мэддэг байжээ. Ингээд та бүхэндээ хүний хуруугаар хэрхэн шинжих талаар маш сонирхолтой мэдээ мэдээллийг хүргэе.

Гараар нь хүнийг хэрхэн шинжих вэ?

1 Хурууны хэлбэр

А хуруу - Хэрвээ таны хуруу ийм хэлбэртэй бол та мэдрэмжээ бусдаас нуухыг эрмэлздэг, сайхан сэтгэлтэй, худал яриаг тэвчдэггүй, маш үнэнч шударга. Та гаднаасаа хатуу хүйтэн нэгэн мэт харагддаг ч, хүн чанарыг жинхэнэ утгаар нь цогцлоосон хүн юм.

Б хуруу - Та өөртөө тийм ч итгэлтэй бус. Амархан дурлачихдаг, ерөнхийдөө сээтэгнүүр зантай, гэвч амьдралд тань чухал хүн орж ирвэл бүх л сэтгэл зүрх, анхаарал халамжаа зориулж чаддаг. Хэрвээ та ямарваа нэгэн зүйл сонирхож байгаа бол, түүнийгээ гүйцэлдүүлэхийн тулд юуг ч зольж, юутай ч тулгарахад бэлэн байдаг.

С хуруу - Та бол сахиусан тэнгэр. Танд зөөлөн зан араншин, хүнлэг зан чанар гээд л бүх зүйл төгс бүрэлдсэн. Эргэн тойронд байгаа бүх хүнээ жаргалтай байлгахын тулд та чадах бүхнээ хийдэг.

Хурууны хэлбэр

2 Гараар шинжих

Хэрвээ таны гар зөөлөн, уян хатан бол аливаад зохицох чадвар сайтай, нөхцөл байдалд тохируулан шийдвэр гаргахдаа гаргууд юм. Харин болхидуу, бүдүүвтэр хуруутай бол их махруун, тэрчлэн шартай байдаг ажээ. Тэд хэн нэгнийг уучлахаас илүү, нэгийгээ заавал дийлж байж л санаа нь амардаг. Харин урт шулуун хуруу нь чөлөөтэй биеэ даасан байдлыг илтгэдэг. Тэрчлэн ой тогтоолт сайтай, аливааг түргэн сурдаг байна. Гарын алга ширүүн бол эрч хүчтэй, зоримог тэвчээртэй байдлыг илтгэдэг. Харин зөөлөн алга бол гомдомтгой, өгөөмөр, түүнчлэн дурламтгай сэтгэлийн илэрхийлэл гэнэ.

Гараар шинжих

3 Хумсаар шинжих

Хумсны том толиотой бол чимээгүй, тайван байдлыг илэрхийлдэг ажээ. Харин хатуу зузаан хумс нь тухайн хүн мөнгөний сонирхол ихтэй, дээр нь нягт нарийн гэдгийн илэрхийлэл болдог. Нимгэн, хугарамтгай хумс нь эмзэг, сэтгэлийн хөдлөл ихтэйн шинж, дээр нь та эрүүл мэнддээ анхаарах болсныг илэрхийлж байна. Мөн хэрвээ таны хумс хавтгай бол маш хээгүй, нийтэч зантай юм байна. Харин эсрэгээрээ төмбөгөр хумс нь эмэгтэйлэг, шинийг эрэлхийлэх, сэтгэн бодох чадвар сайтайн шинж ажээ.

Хумсаар шинжих

4 Гарын эрхий хуруугаар шинжих

Хэрвээ гарын эрхий хуруу урт, том өргөн хумстай бол хэзээд шантаршгүй, бууж өгөх дургүй зоримог зангийн илэрхийлэл гэнэ. Харин эсрэгээрээ богино хумс, хуруутай бол маш өгөөмөр, дайснаа уучлах нинжин сэтгэлтэйн шинж ажээ. Хэрвээ эрхий хурууны хумс дөрвөлжин хэлбэртэй бол мэдрэмжтэй, загварлаг хүмүүс байх нь элбэг. Бөөрөнхий хэлбэртэй бол сайхан сэтгэлтэй, өгөөмөр зантай байх нь олонтаа.

Гарын эрхий хуруугаар шинжих

5 Хурууны урт, богиноор шинжих

Нарийхан урт хуруутай хүмүүс харьцангуй ховор байдаг. Хэрвээ таны хуруу тийм бол гаргасан шийдвэртээ тууштай, амархан гомдомтгой байдаг байна. Мөн дүрсхийсэн ууртай боловч, төдий чинээгээр амархан тайвширч чаддаг. Бүдүүн өргөн хуруутай гар нь маш задгай, чөлөөтэй сэтгэлгээг илэрхийлдэг. Ихэнхдээ амжилттай бизнесмэн болох нь элбэг. Манлайлагч байж, олны анхааралд байх дуртай. Урт хуруутай, том гар нь маш хашир байх хандлагатай. Эргэлзсээр байгаад маш их цаг үрж, эцэст нь сайхан боломжоос хоцордог тул дэндүү хянуур гэмээр... Мөн хэрүүлч талдаа хүмүүс байдаг. Үзүүр рүүгээ нарийссан гартай хүмүүс ихэвчлэн урлаг соёлын авьяастай байдаг. Тал бүрийн авьяас чадвартай, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй.

Хурууны урт, богиноор шинжих

6 Хумсны урт, богиноор шинжих

Хумсаа урт ургуулах сонирхолтой охид бүсгүйчүүд нь цаг үеэ мэдрэхийг хүсдэг, дээр нь маш тэвчээртэй, нууцлагдмал хүмүүс байдаг ажээ. Харин эсрэгээрээ хумсаа ургуулах дургүй, богино цэвэрхэн хумсийг илүүд үздэг бол ажилсаг хичээнгүй, шазруун зантай, нягт нямбай байдаг аж. 

Хумсны урт, богиноор шинжих

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()