Вьетнамын дайн нь Вьетнам, Лаос, Камбожийн нутагт 1959 оноос 1975 оны 4 сарын 30 хүртэл үргэлжилсэн дайн юм. Коммунист эвcлээр дэмжүүлсэн Хойд Вьетнам, АНУ болон Зүүн Өмнөд Азийн Гэрээний Байгууллагын гишүүн орнуудаар дэмжүүлсэн Өмнөд Вьетнамын талууд байлджээ. Энэхүү дайнаар хоёр талаас нийт 3-4 сая Вьетнам, 1.5 - 2 сая Лаос, Камбож, мөн 58,159 америк цэрэг амь үрэгдсэн юм. Хүйтэн дайны үеийн хамгийн их цус асгаруулсан бөгөөд удаан үргэлжилсэн мөргөлдөөн нь Вьетнамын энэхүү дайн байлаа.
1
Зурагт 1967 оны 7-р сард Хойд Вьетнамын сайн дурын эрчүүд цэрэгт явахаар эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж байна. 1950 онд ойролцоогоор 35 мянга гаруй эрчүүд цэрэгт сайн дураараа элссэн байдаг. Харамсалтай нь тэдний тэн хагас нь эх орны дайнд амь үрэгдсэн юм.
2
Тус зургийг 1972 онд Нам Кан ойд авсан бөгөөд бүсгүйчүүд өөрийн царайг бусдад таниулахгүйн тулд ийнхүү нүүрэндээ маск зүүжээ. Тэд дайны улмаас балгас болсон байшингаас мангро модны тусламжтай гарч байна.. Тэрчлэн тайван амьдрал, эх орныхоо төлөө хүүхэд хөгшидгүй буу шийдэм барьж, халуун амь, бүлээн цусаа өргөсөн юм. Тус зургийг авсан зурагчин өгүүлэхдээ “ Нэг зураг яг л сум адил хүчтэй учир, би тэрхүү зургийг авахдаа маш болгоомжтой байсан” хэмээжээ.
3
1973 онд дайны байдал улам хурцдаж, бүсгүйчүүд ч гэсэн эх орныхоо төлөө дайнд сайн дураараа оролцож байв. Таны харж байгаачлан эл бүсгүй 24 настай бөгөөд дайны улмаас хоёр ч удаа үхээд сэхжээ. Гэвч ийнхүү хамгаалалтад гарч, нас барсан нөхрөө орлож байгаа юм.
4
Меконг Делтагийн өнгө төрх. Дайны улмаас хэдийн байгаль орчин, мод ургамал сүйдэж, зөвхөн балгас л үлдсэн харагдана. Америкийн цэргүүд Хойд Вьетнамд ийнхүү химийн хорт бөмбөг хаяснаас орчин тойрон бүхэлдээ устаж, маш олон энгийн ард харамсалтайгаар нас баржээ. Хуучин энд газар тариалан, загас жараахай ихтэй, шигүү ойтой байсан гэдэг. “Нам Каны ой, газар ус, уул мод, чөлөө завгүй жиргэх шувуудын дууг зөвхөн зүүдэндээ л сонсох юм. Энд тэндгүй шатаж сүйрсэн балгас, ой мод, гишгэх газаргүй болтол үхсэн хүмүүсийн цогцоснууд дүүрч, үнэхээр аймшигтай харагдана.” Дайны тэмдэглэлээс...
5
Таны харж байгаачлан, эл зурган дээр дайнаас хань ижил, нөхрөө алдсан бэлэвсэн эхнэрүүд хүнд загасны тор шүүж, хар бор ажлыг хийж байна. 1974 он
6
1972 оны 9-р сар... АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, сенатор Жон Маккейны сууж байсан онгоцыг ОХУ-ын дэд хурандаа Юрий Трушечкин сөнөөсөн байна. Тэрхүү агшинг харсан хүн хэлэхдээ, “ Би жинхэнэ түүх өгүүлэх гэрэл зургийг авч чадсан. Учир нь тэр бол сенатор Жон Маккейны сүүлийн мөч байсан юм.” хэмээжээ. Тус мөргөлдөөнд 10 мянган гаруй ОХУ-ын генерал, цэргийн албан хаагчид оролцжээ.
7
Вьетнам Комбожын цэргүүд ийнхүү эх орныхоо хилийн зурвасыг хамгаалж байна. Тэд улаан галын өөдөөс сөрөх эр зоригтой, хатан зүрхтэй эрчүүд байсан ажээ. Дайны үеэр шархадсан цэргүүдийг тэр дор нь бууддаг байсан шалтгаан нь дайны хүчийг сулруулж, тээр дараа болно хэмээдэг байж. Тиймээс нэгэнт шархадсан бол дайсны цэргийг илүү хороохын төлөө нэмэр болохын тулд, дайны талбарт үлдэж, амь үрэгддэг байжээ.
8
Меконг Делтагийн орчимд цэргүүд нуувч хийж, дүр хувиргасан байна. Тус газар ширүүн тэмцэл өрнөж, маш олон цэрэг эрс, энгийн ардууд амь алдсан билээ.
9
1965 оны 9-р сар Байгаа онох сургуулилтыг хийж байгаа цэргүүд... Тэдэн дунд эр нөхрөө алдсан бэлэвсэн бүсгүйгээс ахлах сургуулийн хүүхдүүд ч байх ажээ. Эх орноо эзлэн түрэмгийлэгчдээс аврах ганц зам бол бүгд бага гэлтгүй дайнд оролцох хэмээсэн тул тэд ийнхүү амь биеэ золин тэмцсэн юм.
10
1973 он. Барилгын ажилчид ийнхүү Баруун Вьетнамын төв хэсэгт орших Хам Ронгийн гүүрэн дээр буй мөч...
11
1966 он. Дайны хохирогчид дунд ихэвчлэн настан буурлууд, бага насны хүүхдүүд байсан аж. Тэрхүү дайн хүн бүрийг зэрлэгшүүлж, араатан чанарыг нь ил гаргаж ирсэн гэж би боддог. Учир нь тэд замдаа таарсан бүхнийг хүйс тэмтэрч байсан. Хөхнөөсөө гараагүй бяцхан хүүг эргэлзэх ч үгүй хөнөөж байхыг олонтоо харсан” хэмээх тухайн үед байлдаж явсан нэгэн эр хэлжээ.
12
1971 оны 3-р сар Дайны хохирогчдын нэгээхэн хэсгийг араатан амьтад, заан эзэлж байжээ. Тэд зарим цэргүүдийг заанд дэвсүүлэн хөнөөж, удалгүй өөрсдөө ч аварга амьтны хөл дор үхдэг байв.
13
Дайнд шархадсан хүмүүс ихэнхдээ эмнэлгийн тусламж авч чадалгүй үхдэг байсан ажээ. Зөвхөн тулаанаас амьд үлдсэн, багахан шархтай эрчүүд азаа сорьж дараа дараагийн тулаандаа бэлддэг байсан гэнэ.
14
“Дайн бол үнэндээ үхэл амьдралын зааг... Энэ үед хүн эрүүл ухаантай байдаггүй. Тэрчлэн өөрийгөө амьд эсвэл үхсэнд ч эргэлзэж эхэлдэг юм.” хэмээн нэгэн байлдагч хэлжээ.
15
1975 оны 4-р сарын 30 Сайгоны зам дээр нас барсан байлдагчдын гутал хөглөрнө... Тэд бүгд эх орныхоо төлөө амь бие хайрлалгүй тулалдаж, баатарлагаар нас барсан юм.
16
Дайнаас амьд үлдэгсэд бол өнөөдрийг босгосон түүхийн эзэд юм. Учир нь тэд өөрийн бие, бүлээн цусаараа эх орон, үр удмаа хамгаалан авч үлдсэн билээ.
17
18
19