2016 оны хамгийн халуухан залуус

Хамгийн халуухан бүсгүйчүүд, хамгийн секси бүсгүйчүүд гээд л дандаа эрчүүдэд зориулсан мэдээ гаргаж байсан бол энэ удаад бүсгүйчүүддээ зориулаад хамгийн халуухан залуусыг жагсаасныг толилуулж байна. Энэхүү жагсаалтыг Америкийн иргэдээс авсан судалгаа гэнэ шүү.

2016 оны хамгийн халуухан залуус
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Дрэйк (Drake)

Америкчуудын хамгийн их таалдаг дуучны нэг. Рианнатай амрагийн холбоотой байсан, хамтарсан дуу бичүүлсэн, клипэндээ үнэхээр халуухан дүрд тоглодог хэмээн энэ залууг 10 дугаар байрт шалгаруулсан байна. Түүний энэ онд гаргасан "VIEW" цомог болоод 600 сая хүн үзсэн клип зэргийг ажваас тэрээр үнэхээр л  амжилттай яваа халуухан залуу юм.

Дрэйк (Drake)

9 Чарли Ханнан (Charlie Hannan)

Их Британийн телевизийн шоунд тоглосноор олны анхаарлыг татах болсон энэ залуу 9 дүгээр байранд жагсаж байна. Тэр ч бүү хэл "Грей-ийн амьдралын 50 сүүдэр" киноны пробонд шалгуулж байсан секси залуу гэнэ шүү. Даанч тэр найз бүсгүйтэйгээ маш удаан үерхэж байгаа юм байна.

Чарли Ханнан (Charlie Hannan)

8 Крис Хемсворт (Chris Hemsworth)

Австралийн сайхан залуу маань "Тhor" кинонд тоглосноороо олны танил болсон билээ. Сайхан ханхүүгийн дүрийг бүтээсэн энэ залуу кинон дээрээ сайхан биеэрээ гайхуулдаг хэсгийг нь бүсгүйчүүд тоочиглоод авсан гэдэгт эргэлзэхгүй байна.

Крис Хемсворт (Chris Hemsworth)

7 Николас Холт (Nicolas Hoult)

Олон телевизийн шоунд тоглож байсан энэ залуу маань сүүлийн үед нилээн жинтэй кинонд тоглодог болсон юм байна. Жишээлбэл саяхан Оскарын шагнал түүсэн "Галзуу Макс",  "Экс Хүмүүс" цувралуудад тоглосон гэнэ шүү. "Бүлээн цус" кинонд халуухан цус сорогчийн дүрд тоглосныг нь хүмүүс андахгүй биз ээ.

Николас Холт (Nicolas Hoult)

6 Шон О'Пэри (Sean o pary)

Модель залуугийн тоглосон дуучин Тайлор Свифтийн "Blank Space" клипийг ойролцоогоор 1 тэрбум удаа үзсэн үзүүлэлт байдаг ажээ. "Calvin Klein", "DKNY", "Versage" зэрэг брэндүүдийн нүүр царайг халуухан биеэрээ чимсэн билээ. 

Шон О'Пэри (Sean o pary)

5 Идрис Элба (Idris Elba)

Жүжигчин залуу маань олон жүжигт тоглохоос гадна бас Ди Жэй хийдэг үнэхээр авьяастай залуу юм.

Идрис Элба (Idris Elba)

4 Жэсон Момоа (Jason Momoa)

Дэлхий дээр ийм сайхан залуу бас байдаг юм байжээ гэдгийг "Хаадын тоглоом" цуврал дээр Кал Дорогогийн дүрээр анх харж билээ. Нүдээрээ эзэмдсэн залуу маань 4 дүгээр байранд жагссан гэхээр 1, 2, 3 дугаар байрууд нь дэндүү сайхан залуучууд болж таарах нь ээ.

Жэсон Момоа (Jason Momoa)

3 Том Харди (Tom Hardy)

Холливуудын олон кинонд тоглосон энэ сайхан залууг бид Леогийн Оскарын шагнал авсан "Долоон голтон" киноны эсрэг дүр болон "Галзуу макс" дээрх түүний дүрээс харж болно. Дэлгэцийг чимсэн сайхан залуу гуравдугаар байранд жагсжээ.

Том Харди (Tom Hardy)

2 Александр Скарсгард (Alexandar Skarsgard)

Өвөрмөц нэртэй уг залуу нь Леди Гагагийн "Папараци" клипэнд тоглодог бөгөөд нээлтээ хийж буй "Тарзан" киноны гол дүрийг бүтээгээд байгаа юм.

Александр Скарсгард (Alexandar Skarsgard)

1 Кит Харингтон, Ричард Мадден (Kit Harington, Richard Madden)

Бодит амьдрал дээр ч ах дүүс шиг байдаг энэ хоёр залууг хоёуланг нь нэгдүгээр байранд жагсаасан байна. Хамгийн амжилттай яваа цуврал болох "Хаадын тоглоом"-ын Старкийн овгийн ахмад хоёр хөвгүүний дүрээрээ жүжигчний карьер нь одтой яваа хоёр залууг хамгийн халуухан залуус гэж Америкчууд үзжээ.

Кит Харингтон, Ричард Мадден (Kit Harington, Richard Madden)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()