1
Туранхай харагдахын тулд бэлхүүс хэсэгтээ хуруугаа бүгдийг нь ил байхаар гараа байрлуулаарай.
2
Тохойгоо камерын өөдөөс эгц чигээр нь харуулах жаахан эвгүй харагдаж байгаа биз? Тийм учраас арай өөр байрлалыг туршаад үзээрэй.
3
Нүүрэндээ гараа хүргэж авахуулахдаа маш болгоомжтой ханд. Учир нь таны санаандгүй гаргасан ганц алдаа чинь нүүрний хэлбэрийг тэр чигт нь аймшигтай харагдуулж мэднэ.
4
Илүү гуалиг харагдахын тулд хоёр гараа унжуулж зогсох хэрэггүй. Харин нэгийг нь ташаандаа авч, нэгийг нь биеийнхээ ардуур бага зэрэг халхалсхийгээрэй.
5
Зурган дээр нүдний харц гэдэг хамгийн чухал. Эгц чигээрээ харахаас илүүтэй, бага зэрэг ихэмсэг харц шидэлж өгөөрэй.
6
Үсээ ч бас бодолцох хэрэгтэй. Шууж боосон, чихнийхээ ардуур хийсэн үед нүүр илүү гялайж, том харагдах гээд байдаг. Тиймээс нэг талыг нь унжуулах гэх мэт аргуудыг хэрэглэж үзээрэй.
7
Нүүрээ жижиг харагдуулах гээд бүр тэр чигт нь ч халхлах хэрэггүй.
8
Аль болох тэнэгэр зогс.
9
Духаараа харах хэрэггүй. Энэ нь таныг нэг бол догшин ширүүн төрхтэй, эсвэл бүр донгио нэгэн мэт харагдуулна.
10
Ихэмсэг харагдах гээд хэтрүүлчихвээ?
11
Гар хуруундаа ач холбогдол өг. Санаандгүй өргөсөн нэг хуруу чинь хүмүүст буруу дохио өгч болох юм.
12
Нэг хөлөө нугалсан бол нөгөө хөлөө эгц байлга.
13
Хажуу тийшээ харахаар шийдсэн бол хоёр хөлөө хоёуланг нь битгий эгц зогс. Тэгвэл өгзөггүй харагдах аюултай. Харин түүний оронд нэг хөлөө солбих, таазаараа бага зэрэг хазайх нь дээр.
Танд энэхүү мэдээлэл таалагдсан бол доорх линкээр орж үзээрэй.
~ Зурган дээр яаж тачаангуй гарах вэ? ~