1
Сая сая хүн балгасанд амьдардаг
Хятадын Шаньси мужийн Яньнан хотод 30 сая гаруй хүн газар доорх чулуун байшинд амьдардаг байна. Ихэнхи нь үе удам залгамжилж ирсэн байдаг төдийгүй сарын 30 доллараар түрээслэдэг бол ихэвчлэн 45,000 доллараар худалдаалдаг байна. Харахад хүн амьдардаг гэж итгэмээргүй тус балгаснуудын цөөхөн хэдийг нь л янзалж, цахилгаан болон сантехникийн асуудлыг шийдсэн байдаг бөгөөд энэ нь зундаа сэрүүн, өвөлдөө дулаан байдаг аж.
2
Цаазаар авах
Тус улсад гэмт хэрэг үйлдсэн хүнийг харгис хэрцгийгээр ялладаг бөгөөд хар тамхи худалдаалсан, завхайрсан, авилга авсан хэрэгтнийг бүр цаазаар авдаг гэдгийг дэлхий нийтээрээ мэднэ. Тэдний цаазын хамгийн харгис арга нь шууд буудан хөнөөх юм. Нэг жилд цаазын ял сонссон хүмүүсийн тоо тодорхойгүй байдаг ч дэлхийн бүх улс гүрнүүдийн цаазалсан ялтнуудаас хамаагүй олон байдаг гэх үзүүлэлт байдаг аж.
3
Утаагаар амьсгалдаг
Үйлдвэрлэлийн эх орон гэх утгаараа маш их утаатай байдаг. Энэ нь Хятад үндэстний тулгамдаад буй томоохон асуудлын нэг төдийгүй үүнээс гарах гарцыг хайсаар л буй юм. Мөн тус улсын агаар бохироос гадна ундны усны 90% нь хортой хэмээгддэг байна. Сүүлийн үед бүр Канадаас лаазтай цэвэр агаар оруулж ирэн, зах зээлд нийлүүлж байгаа юм.
4
Замын түгжрэл
Дэлхийн хамгийн их хүн амтай улс тул замын түгжрэл байх нь гарцаагүй. Гэвч байх байхдаа бүр маш их бий. 2010 оны нэгэн баяраар Өвөр Монголоос Бээжин орох замд 120 км үргэлжилсэн түгжрэл үүсч, жолооч, зорчигч нар 10 өдрийг түгжирсэн чигтээ өнгөрөөжээ.
5
БНХАУ-ын амьтдын арми
Тус улс нь цэрэг армидаа жилд 200 тэрбум долларын хөрөнгө төсөвлөдөг боловч ихэд хуучирсан арга хэрэглэдэг байна. Тэд амьтдыг цэрэгт элсүүлж, өөрсөддөө ажиллуулдаг аж. Жишээ нь галууг чанга дуутай, эрэлхэг, хараа сайтай хэмээн үзэж, мэдээлэл цуглуулахад ашигладаг төдийгүй 10,000 гаруй мэдээ цуглуулагч тагтаатай гэнэ.
6
Хувилгаан дүрийг олох нь хууль бус
1950 онд Хятад улс нь Төвдийг өөрийн эрхэндээ оруулж, Төвдийн соёл уламжлалыг хориглосон байдаг. Үүгээр ч үл барам, Төвдийн тэргүүн Далай Ламыг Энэтхэг улс руу хөөн явуулсан юм. Мөн нэрт жүжигчин Брэд Питтийг “Төвдөд өнгөрүүлсэн долоон жил” (Seven Years In Tibet) гэх киноны гол дүрд тоглосон хэмээн буруутгаж, Хятад улсын засгийн газраас тус улсад түүнийг 15 жилийн хугацаанд ирэхийг хориглосон байдаг ажээ.
7
Түрээсийн найз охид
Тус улсын ихэнх бараа таваар нь маш хямд байдаг бөгөөд худалдаж авах, түрээслэх боломжгүй зүйл гэж үгүй. Бүр түрээсийн найз охин гэж хүртэл байдаг гээд боддоо. Эхнэргүй залуус баяр ёслолын үеэр охидыг түрээслэн, гэрийнхэн дээрээ дагуулан очдог бөгөөд 7 хоногийн 30 долларын үнэтэй гэнэ. Сүүлийн үед Хятадад ганц бие хүмүүс нэмэгдэж байгаа бөгөөд ар гэрийн шахалт шаардлагаар, эцэг эхийнхээ сэтгэлийг амраахыг хүссэндээ ийнхүү хуурамч найз охин түрээсэлж эхэлсэн юм.
8
Христийн шашинтан олонтой
Европчууд бараг л тэр чигээрээ Христийн шашинтнууд хэмээгддэг боловч Хятад улсын Христийн шашинтнууд тэднээс илүү олон байдаг байна. Тvvнчлэн Буддизм, Ислам, Даосизм зэрэг шашнуудыг тvгээмэл шvтдэг.
9
Хөхөвчний судлаач нар
Тус улсын зарим сургуульд хөхөвч судлан, судалгаа гаргаж, зэрэг хамгаалдаг байх юм. Хятад бол дэлхийн хамгийн том бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хэмээгддэг боловч ийм байдлаар боловсролын зэрэг хүртэл хамгаалдаг нь олон хүний гайхшралыг төрүүлээд байгаа юм.
10
Хүүхдийн тухай бодлого
1980 оноос эхлэн 2015 он хүртэл Хятад гэр бүл бүр ердөө ганц л хүүхэдтэй байх ёстой гэх хуулийг баримталж ирсэн билээ. Харин сүүлд дээрх тоогоо 2 болгож ихэсгэсэн юм. Ганц хүүхдийн бодлого баримталдаг байхад хүн бүр л удам залгах хүүтэй байхыг хүсэн, жирэмсэн байхдаа хүүхдийнхээ хүйсийг мэдэж охин байвал үр хөндөлт хийлгэх нь элбэг байв. Жилд 9 сая үр хөндөлт хийгддэг байсан гэх тоо баримт ч бий. Мөн тус улсад живх хэрэглэхийг хориглодог байна.
11
Цагийн бүс
Хятадын бүс нутгууд нь, 5 өөр цагийн бүсэд байрладаг. Гэвч 1949 онд БНХАУ-ын дарга асан Мао Зедон бүх нутгуудыг ижил цаг баримталж байх шийдвэрийг гаргажээ. Иймд зарим нутагт дөнгөж нар мандаж байхад цаг нь аль хэдийн үд болчихсон байдаг гэнэ.
12
Шээсэнд чанасан өндөг
Тэд жилд 20 сая мод тайрч, 45 тэрбум ширхэг савх болгон ашигладаг байна. Мөн Хятадууд жаахан эрэгтэй хүүхдийн шээсэнд өндөг чанадаг бөгөөд үүнийгээ ихэд амттайд тооцдог гэнэ. Тэдний хоолны соёл нь дэлхий нийтийг алмайруулж, дотрыг нь муухайруулдаг гэхэд ч болно. Хорхой шавж, дутуу бойжсон ураг, хөгцөрч өмхийрсөн өндөг гээд л тэдэнд идэхгүй зүйл гэж үгүй.
13
Амьтдын ажил
Тус улсад нохой, муур зэрэг гэрийн тэжээмэл амьтдыг элдэв янз болгон будаж, олонд үзүүлэн мөнгө олдог байна. 2013 онд нэгэн муурыг яг арслан мэтээр будаж, янзлан амьтны хүрээлэнд байршуулахад үзэгчид таниагүй гэдэг.
14
Хог шаар мэт үзэгдэх эмэгтэйчүүд
Өнгөрсөн 35 жилийн турш хүмүүс эрэгтэй хүүхдийг илүүд үзэж, зөвхөн эрэгтэй хүүхэд төрүүлж байсан тул өдгөө хүйсийн харьцаа тэнцвэргүй болсон юм. 100 эмэгтэйд 143 эрэгтэй ноогддог гээд төсөөлөхөд аймшигтай байгаа биз? Иймд засгийн газар нь гэрлээгүй буюу гэрлэх бүсгүй олдохгүй байгаа залуусаа хурдан хүнтэй суулгахын тулд ганц бие 25-аас дээш насны бүсгүйчүүдийг шахаанд оруулж, нийгмээрээ гадуурхан үздэг байна.
15
Үл хөдлөх хөрөнгө
Хэт их хүн амтай бол түүнийг дагаад орон байрны хэрэгцээ ч ихэсдэг. Гэвч Хятад улс энэхүү асуудлыг даван туулж чадсан юм. 2011-2013 оны хооронд 3 жилийн дотор Хятад улс Амеркийн нэгдсэн улсаас илүү их байшин барилга барьсан билээ. Таван хоног тутам шинээр тэнгэр баганадсан өндөр барилгууд баригдаж байсан бөгөөд энэ нь жилийн дотор 70 гаруй болсон. Хятад улс 45 том хоттой бөгөөд эдгээр метрополитан хотуудад хамгийн багадаа л гэхэд 10 сая хүн амьдардаг. Гэсэн ч Хятад улсад 64 гаруй сая байшин, барилга эзнээ хүлээн, ашиглалтанд ороход бэлэн болоод байгаа юм.
16
Гажигтай төрөлт
Тус улсад 30 секунд тутамд нэг гажигтай хүүхэд төрдөг буюу энэ нь жилд 900 мянга гажигтай хүүхэд мэндэлдэг гэсэн тоо баримтыг гаргаад байна. Энэхүү асуудлыг агаарын бохирдол, хортой ундны ус, буруу хооллолт зэргээс нь үүдэлтэй хэмээн үздэг билээ.
17
Олон нийтийн сүлжээг эсэргүүцдэг
Хятадын коммунист засгийн газар нь “Facebook” болон “Twitter” ашиглахыг хориглодог юм. Мөн видео тоглоом тоглохыг хориглодог байсан ч 2015 оны 7-р сард үүнийгээ цуцалсан байдаг. Үүнд донтсон хүүхэд, залуусыг зусланд аваачин, энгийн нэгэн болгохоор хүнд хэцүү байдалд амьдруулдаг аж. Үүнээс гадна тус улсад “Instagram”, “The New York Times”, “YouTube” болон “Google” зэргийг хаасан байдаг байна. Гэвч хичнээн хорьсон ч дийлдээгүй буюу Хятадад 90 сая гаруй Фэйсбүүк хэрэглэгч байдаг гэнэ.
18
Хуурамч бараа үйлдвэрлэгч
Тэд хаанахын ямар ч барааг дээд зэрэглэлээр хуулбарлан, ялгахын аргагүй дуурайж үйлдвэрлэдэг юм. Хятадын засгийн газар үүнтэй тэмцэж, 2011 онд хуурамч бараа үйлдвэрлэдэг 13,000 үйлдвэр, 3,000 гаруй ажилтанг баривчилж байсан ч олигтой үр дүнд хүрээгүй байдаг. Дэлхий дээрх нийт хуурамч барааны 67%-ийг Хятадад үйлдвэрлэдэг гэх тоо баримт бий.
19
Худалдаж авсан хоригдол
Тус улсын амиа хорлолтын хэмжээ нь АНУ-аас хоёр дахин их байдаг аж. Амьдралаас уйдсан эсвэл хэт ядуу иргэд баян нэгний өмнөөс шоронд орж, ялыг нь эдлэх тохиолдол ч байдаг. Хятадын шоронг чанга хатуу дэглэмтэй хэмээдэг ч тэд мөнгөний төлөө үүнийг тэвчин, гарч ирээд зовж олсон мөнгөөрөө амьдарч, амар жимэр амьдардаг байна.
20
Нохойн махны өдөрлөг
Дээр хэлсэнчлэн Хятадуудад идэхгүй зүйл гэж үгүй. Хэзээнээс л хүн төрөлхтөний дотны анд хэмээгдэж ирсэн нохдыг алж идэн, тэр ч бүү хэл "Нохойн махны өдөрлөг" хүртэл хийдэг улс үндэстэн Хятадаас өөр байхгүй байх. Үүнийг сонссон хүмүүс ихэд гайхшран, тэднийг улам бүр үзэн ядах болсон билээ.