Хүчирхэг хүмүүсийн өдөр бүр хийдэг зүйлс

Ажил үйлс нь бүтэмжтэй басхүү амжилттай яваа хүмүүс ажил дээрээ ч бус, амьдралдаа ч үнэхээр сэтгэл хангалуун байдаг ажээ. Тэд өөрт нь юу хэрэгтэй байгааг итгэлтэй гэгч нь мэдэж, түүндээ ч харамгүй цагийг зориулдаг. Ингээд хамтдаа хүчирхэг хүмүүс өдөр тутамдаа юу хийдгийг мэдэцгээе.

Хүчирхэг хүмүүсийн өдөр бүр хийдэг зүйлс

1 Юу бодож буйгаа үргэлж бусадтай хуваалцдаг

Авьяаслаг бизнесмен залуус өөрийн үзэл бодлыг үргэлж бусдад хэлж, бодлоо хуваалцаж байдаг. Тиймдээ ч дан ганц өөрийн хүч хөдөлмөрөөр бус, бусдын дэмжлэгтэйгээр амжилтад хүрдэг гэсэн үг юм. Тиймээс цаашид хамт олонтойгоо эвсэг байж, өөрийн бодлыг бусадтай үргэлж хуваалцаж байгаарай.

Юу бодож буйгаа үргэлж бусадтай хуваалцдаг

2 Эерэг бодолтой

Тэд хэзээ ч сөрөг муу зүйлсийн талаар боддоггүй. Учир нь тэрхүү сөрөг бодлууд нь ажлын эрч хүчийг сорж, биеийн тамирыг барагдуулдаг гэдгийг мэддэг болохоор л тэр шүү дээ. Бусдын сөрөг талыг бус, эсрэг талыг харж, үргэлж найрсаг, сайхан харилцдаг. Тиймдээ ч ажил үйлс нь үргэлж өөдрөг бүтэмжтэй, алдсан ч эргээд сэхэх тэнхэлтэй байдаг юм.

Эерэг бодолтой

3 Асуудлыг хялбархан шийддэг

Амжилттай, хүчирхэг хүмүүс өөрт тулгарсан аливаа асуудлыг хэрхэн эерэгээр харж шийдвэрлэхдээ мэргэшсэн хүмүүс байдаг. Учир нь тэдэнд тулгарсан өчүүхэн саад бэрхшээлийг ч бага гэлтгүй цаг тухайд нь шийдвэрлэж явдгаас тэдгээр асуудлууд хураагдахгүй, бөөгнөрч бүр их, бүр том хүндрэл бололгүйгээр шийдвэрлэгддэг байна. Тэднээс суралцах зүйлс дэндүү их байгаа биз.

Асуудлыг хялбархан шийддэг

4 Үзэл бодлоо хэрхэн илэрхийлэхээ мэддэг

Удирдагч хүн байхын тулд юун түрүүнд шилдэг илтгэгч байх хэрэгтэй. Тэгж байж л өөрийн үзэл бодлыг бусдад зөв ойлгуулж, ярих гэж буй зүйлээ цөөн үгээр, маш цэгцтэйгээр, донжийг нь олон хэлж чаддаг юм. Тиймээс өөрийн үзлийг бусдад хэлэхээс айлгүй, зоримог шийдэмгий байгаарай. Гэвч тухайн зүйлийг аль өнцгөөс, ямар цаг үед, хэнд хэрхэн хэлэхээс үр дүн нь шалтгаална гэдгийг ч бас давхар санагтун! 

Үзэл бодлоо хэрхэн илэрхийлэхээ мэддэг

5 Эрүүл зөв хэвшлээр амьдардаг

Мэдээж амжилттай явахын тулд, эрүүл саруул байх хэрэгтэй шүү дээ. Тиймээс юун түрүүнд өөрийн эрүүл мэнд, өдөр тутмын амьдралын зөв хэвшил зэрэгт анхаарч, муу зуршлаас татгалзах хэрэгтэй. Урсан өнгөрч буй хором мөч бүр дэндүү үнэтэй, дэндүү хайран учраас өвдөж, уйтгарлахад бидний амьдрал хэтэрхий богинохон билээ.

Эрүүл зөв хэвшлээр амьдардаг

6 Цагийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг

Та чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ? Учир нь цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж, цагтай уралдаж сурах нь таныг төсөөлөөчгүй их амжилтад хүргэх болно. Наанадаж л цаг яс барьдаг байх нь ирээдүйн их амжилтын эхлэл юм. Чөлөөт цаг бол "цагийг зав чөлөөтэй өнгөрүүл" гэж танд олгогдож байгаа биш, харин "цагийг үр бүтээлтэй, өөрийнхөөрөө өнгөрүүл" хэмээн танд ирж байгаа "бонус" юм.

Цагийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг

7 Алсын хараатай

Ухаалаг хүн өнөө маргаашаа бус, ирээдүй үр хүүхдийнхээ амьдралыг ч нэвт харсан байдаг. Тэдэнд үнэндээ өнөө маргаашийг аргацаасан амьдралаас илүүтэй, ирээдүйн гэрэл гэгээтэй амьдрал үнэ цэнтэй, илүү чухал юм. Тиймээс ч гаргаж буй шийдвэр бүртээ өнөөдөр, маргаашийн үйл явдал, алхам бүрээ тусгаж өгсөн байдаг.

Алсын хараатай

8 Үргэлж хүчирхэг байдаг

Тэд бүхий л цаг үед бие сэтгэлээрээ бат байж, хэр баргийн саад бэрхшээлд шантардаггүй ажээ. Тиймээс ч тэдгээр хүмүүс эрүүл хэвшлийг баримталж, спортоор хичээллэдэг. Спортоор хичээллэнэ гэдэг танд түвэгтэй санагдаж байж болох юм. Гэвч үүнээсээ таашаал авч, гарах бодитой үр дүнг нь нүдээрээ харсан хүмүүс л үүнд дурлаж, хүчирхэг байж, сэтгэлийн тэнхээтэй болж чаддаг байна.

Үргэлж хүчирхэг байдаг

9 Төлөвлөгөө гаргаж мэддэг

Өдөр бүрийг нэгэн хэвийн зүйлсийг хийж, уйтгартай өнгөрүүлдэг юм биш биз. Тэрчлэн бүхнийг ямар  ч төлөвлөгөөгүй, урсгалаараа хийдэг бол та өөртөө шинэчлэл хийх хэрэгтэй болжээ. Унтаа байдлаасаа гарч, үргэлж сэргэлэн цовоо аз жаргалтай байвал, амжилт биднийг тосоод авах болно. Аливаа жижигхэн зүйлийг хийхдээ ч байж болох хамгийн төгс гүйцэтгэлийг шингээх хэрэгтэй. Эргээд танд асар их сэтгэлийн таашаал ирэх болно. Үнэн шүү!

Төлөвлөгөө гаргаж мэддэг

10 Бусдыг хайрладаг

Ямар хүнийг хүчирхэг хэмээн тодорхойлдог гээч? Бусдын төлөө гэсэн чин сэтгэл зүрхтэй, хүнийг "хүн" хэмээн үнэлж, яг тийм хандлагаар хэнийг ч ялгалгүй харьцаж, эргэн тойрондоо үргэлжид эерэг энергийг бэлэглэдэг хүнийг хэлдэг юм. 

Бусдыг хайрладаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()