Рианнатай болзож байсан залуучууд

Барбадосын алдарт "RnB" дуучин бүсгүйн гоо үзэсгэлэн, дуу хоолойг шүтэн бишрэх, түүнд хайр зарлах хүмүүс өдөр ирэх тусам өсөн нэмэгдсээр байна. Учир нь тэрээр цаг үеэ гайхалтай нь аргагүй мэдэрч, шинэлэг, дахин давтагдашгүй уран бүтээл гаргахын зэрэгцээ, гадаад төрхөөрөө ч сая сая хүмүүсийг хэрхэн байлдан дагуулахаа мэддэг билээ. Түүний уулздаг залуусын талаар өдгөө маш олон мэдээлэл, хов живүүд байдгаас хамгийн үндэслэлтэй, баримттай гэх залуусыг танилцуулъя. Үүнээс харахад, тэр ч нилээд дурламтгай бүсгүй бололтой шүү. 

Рианнатай болзож байсан залуучууд

1 Рик Росс (Rick Ross)

Тэднийг харсан хүмүүс маш этгээд хэв маягтай, үзэл бодол нэгтэй хүмүүс хэмээн боддог. Гэвч мөн л тэдний харилцааны талаар бариад авах баттай зураг, мэдээлэл тун хомс. Тэднийг зөвхөн уран бүтээлийн хамтрагчид гэдэг боловч, хүмүүс хэзээд холбоод биччихсэн байгаа юм. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух билээ...

Рик Росс (Rick Ross)

2 Крис Браун (Chris Brown)

Хосууд 2008 оноос эхлэн албан ёсоор болзож эхэлсэн боловч, удалгүй салсан билээ. Учир нь тэдний хооронд үл ойлголцол үүсч, дуучин залуу найз бүсгүйгээ айхавтар зодож бэртээснээр зохих ёсны хуулийн хариуцлагыг хүлээсэн байдаг. Үүнээс хойш түүний нэр хүнд илүү түгж, өссөн гэхэд болно. Гэсэн ч хосууд өдгөө найрамдаж, урьдын явдлыг мартан найзууд болсон гэдэг.

Крис Браун (Chris Brown)

3 Дрэйк (Drake)

2009-2010 онуудад дуучин бүсгүй, Канадын реппер Дрэйктэй дурлалын харилцаатай байсан юм. Гэвч тэдний харилцаа мөн л удаан үргэлжлээгүй гэдэг. Энэ удаа дуучин бүсгүйн харилцаандаа үнэнч бус гэдэг нь мэдэгдсэнээр хосууд салсан. Гэвч тэдний 2015 онд гаргасан “Work” дуунаас хойш, хосуудыг эргэн нийлсэн гэх цуу гарсан юм. Тэд ч хэд хэдэн удаа хамт явж байгаа зургаараа үүнийгээ батлаад авсан шүү. 

Дрэйк (Drake)

4 J.R.Smith

NBA-ийн сагсан бөмбөгийн тамирчин залууг, дуучин Рианатай үерхдэг байсан тухай мэдээлэл байдаг. Тэдний хамтдаа ихэд дотно авахуулсан зургууд байдаг ч, тэд өөрсдийн харилцааг найзаас хэтрээгүй гэдэг юм. Гэвч тэд дуучин бүсгүйн тоглолтын дараа хамтдаа хөтлөлцөн явааг харсан хүмүүс тэднийг зүгээр ч найзын харьцаанаас илүү хэмээн дүгнэжээ.

J.R.Smith

5 Мэт Кэмп (Matt Kemp)

Дуучин бүсгүй, реппер Дрэйктэй болзож байхдаа, мэргэжлийн бейсболын “Los Angelas Dodgers” багийн тамирчин Мэт Кэмптэй нууц харилцаатай байжээ. Улмаар тэдний энэхүү ярвигтай харилцаа олонд ил болсноор дуучин бүсгүй реппер Дрэйкээс салсан гэдэг.

Мэт Кэмп (Matt Kemp)

6 Мэлисса Форд (Melissa Forde)

Хүмүүс түүнийг дуучин Рианнагийн стилист, хамгийн сайн найз нь, тэрчлэн тэднийг хайр сэтгэлийн харилцаатай ч хэмээн ярилцдаг. Учир нь тэд олон нийтийн газарт үнэхээр ичиж, зовохоо мэдэхгүй хөтлөлцөн, нялуун гээч нь үнсэлцэж харагдсан гэжээ. Үүнийг харсан хүмүүс тэднийг яавч энгийн найзын холбоотой биш төдийгүй дуучин бүсгүйг ижил хүйстнээ сонирхогч гэх мэтээр ярилцдаг байна.

Мэлисса Форд (Melissa Forde)

7 Жей Зи (Jay Z)

Хүчирхэг хоолой, үзэсгэлэнт төрхөөрөө өдгөө өөрсдийн ганхахгүй байрыг олсон дуучин Бейонсе, Рианна нар эхэндээ үнэхээр сайн найзууд, эгч дүүсийн харилцаатай байсан хэдий ч, тэдний харилцаа хэд хэдэн шалтгаанаас болж ан цав үүсчээ. Үүний шалтгааныг хүмүүс тэднийг Крис Браун, Реппер Жей Зи нартай холбон тайлбарладаг байна. Үнэхээр ярвигтай харилцаатай хүмүүс байгаа биз...

Жей Зи (Jay Z)

8 Жастин Тимберлейк (Justin Timberlake)

Тэдний хамтарсан уран бүтээл болох “Rehab” дуунаас хойш тэднийг ийнхүү хүмүүс холбон ярих болсон ажээ. Учир нь тэд хэд хэдэн удаа хамтдаа ихэд дотно яриа өрнүүлж байсныг эх сурвалжууд баталж байгаа гэнэ. Тэрчлэн бүсгүйд үргэлж цэцгийн баглаа, зурвасууд ирсээр байсныг Жастинтай холбосон хэрэг...

Жастин Тимберлейк (Justin Timberlake)

9 "Future"

Реппер залууг дуучин бүсгүйтэй хамтран “Love Song” дуугаа гаргаснаас хойш ийнхүү тэднийг тойрсон хов жив газар авах болсон юм. Учир нь тэд үүнээс хойш, хүмүүсийн яриаг батлав уу гэлтэй хэд хэдэн удаа папарацичиддын дуранд хамтдаа дурандуулсан билээ. Ингээд л тэднийг холбох хүмүүст сайхан шалтаг гарч ирсэн гэхэд болно.

"Future"

10 Канье Вест (Kanye West)

Өдгөө 2 хүүхдийн эцэг, реппер залуу Ким Кардашьянтай учрахаас ч бүр эрт, дуучин Рианнатай болздог байжээ. Гэвч тэдний тухай мэдээллүүд тийм ч нээлттэй биш. Учир нь тухайн үед хоёул төдийлөн өнөөгийн алдар нэрд хүрээгүй байсантай холбоотой. Гэсэн ч тэдний харилцаа олон нийт мэдэхээс ч өмнө дуусжээ.

Канье Вест (Kanye West)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()