1
Амиа хорлолтыг ихэсгэдэг
2000 оны 1-р сарын нэгнээс 2010 оны 12-р сарын 31 хүртэл АНУ-ын Ютайд амиа хорлосон 1500 хүн байсныг судлаачид шинжилж үзсэн байна. Тэдний заримынх нь бие дэх нарийн тоосонцор буюу азотын давхар ислийн агууламж, нь агаарын бохирдлоос үүдэн маш өндөр байсан бөгөөд энэ нь хүний амиа хорлох сэдлийг 5-20%-иар ихэсгэдэг хэмээн тогтоожээ.
2
Тархийг агшаадаг
Тархи бол бидний амьсгалж буй хүчилтөрөгчийн хамгийн их хувийг хэрэглэдэг эрхтэн билээ. Иймд бохирдсон агаараар амьсгалах нь тархины хүчиртөрөгчийн хангамжийг бууруулж, улмаар агшаадаг гэх аймшигт дүгнэлт байдаг юм. Нэгэн судалгааны багийнхан 943 насанд хүрсэн хүмүүсийг туршилтанд хамруулсан бөгөөд соронзон резонанс дүрслэлийн аппарат ашиглан тархины бүтцийг ажиглав. Гэтэл агаарын бохирдол ихтэй газар амьдардаг хүмүүсийн тархи хэвийн хэмжээнээс хамаагүй жижиг байсан төдийгүй 1 куб метрт 2 микрограмм хорт бодис агуулагдахад л хүний тархыг 0.32%-иар агшаадаг гэх үзүүлэлтийг гаргасан байна.
3
Таргалуулдаг
Саяхан явуулсан нэгэн судалгаагаар шинжээчид тээврийн хэрэгслийн утаа болон тамхины утаа зэрэг нь хүний биед үрэвсэл үүсгэдэг хэмээн тогтоосон бөгөөд ингэснээр биеийн энерги шатаах үйл явц удаашран, илүүдэл жинтэй болох эрсдлийг дагуулж байдаг аж. Охайо мужийн их сургуулийн лаброторид, хулгана дээр туршилт хийн, 7 хоног утаатай газар байлгахад хулганы гэдэс болон дотор эрхтнүүд нь өөхөлж, таргалсан байв. Мэдээж амьтны биеийн онцлог, хүнийхээс өөр ч гэсэн тийм ч хол зөрүүгүй хэмээн шинжээчид дүгнэсэн билээ.
4
Хүмүүс утаагаар амьсгалж байна
Бид өдөр тутамдаа, цаг минут бүрт л хорт бодисоор амьсгалж байгаа билээ. Үүнийгээ сүртэй зүйлд ч тооцохоо байжээ. Гэтэл энэ нь асар аюултай бөгөөд өдөрт 2 цаг утаагаар амьсгалахад л бидний генийг муутгаж, үргүйдүүлэх ч нөхцөл болдог бөгөөд сүүлийн үед элдэв гажигтай хүүхдүүд төрөх нь олширч байгаа нь үүнээс үүдэлтэй хэмээжээ.
5
Хамгийн их агаарын бохирдолтой хот
Энэтхэг улсын нийслэл Дели хот нь дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой газар хэмээн тэмдэглэгддэг байна. Хүн ам ихээр суурьшсан тус хотын агаарын бохирдол нь цахилгаан, дулааны станцаас гарах утаанаас илүүтэй хэт их тээврийн хэрэгслийн утаа болон хог хаягдлаас үүдэлтэй гэнэ. Мөн 5 хүн тутмын 1 нь амьсгалын замын өвчтэй байдаг төдийгүй засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд нь төдийлэн үр дүнгүй өгөхгүй байгаа юм.
6
Хог хаягдлаа нар руу илгээж болно
Агаар бохирдох болсны нэгээхэн том шалтгаан нь яахын аргагүй хог хаягдал билээ. Гэтэл “BBC Radio 4” шоуны үеэр нэвтрүүлэгч Адам Рутерфорд болон Ханна Фрай хог хаягдлаа нар руу илгээж болно гэх санаа гаргасан нь хүн бүрийн инээдийг хүргэж байв. Гэвч үүнийг боломжтой гэж үзэх шинжээч нар байсан ч, сансар руу пуужин хөөргөх гэхчлэн үнэ өртөг нь хэт их болж, хүндрэл учирна хэмээн үзсэн билээ.
7
Утаатай үед тагтаа илүү хурдан нисдэг
2013-2014 оны хооронд хийсэн нэгэн судалгаагаар бохир агаарт тагтаа илүү хурдтай нисдэг гэх дүгнэлт гарчээ. Судлаачид ийм хариу гарсанд ихэд гайхан, баттай бус ч хэд хэдэн таамаглал дэвшүүлсэн юм. Утааны үнэр нь тагтааны цусан хангамжийг түргэсгэдэг, эсвэл бохирдсон агаарт махчин шувуудыг олж, харах боломжгүй тул айхдаа ийн хурдалдаг гэхчлэн олон таамаг байдаг байна.
8
Шувууд илүү сайхнаар жиргэдэг
Итгэхэд бэрх хэдий ч агаарын бохирдолд бас ашиг, тус гэж байна. “Cardiff” их сургуулийн шинжээчид, эр шувууд утаатай орчинд илүү сайхнаар жиргэдэг гэдгийг олж тогтоожээ. Шинжээчдийн багийнхан хар тодол гэх шувуун дээр судалгаа хийж, утаан дунд байлгахад илүү уянгалаг хоолойгоор, чанга гэгч нь жиргэж эхэлжээ. Тэд ихэд гайхан судалж үзтэл, утаа бохирдол нь түүний тархин дахь дуу хоолой хариуцсан хэсгийг томсгосон байв.
9
Эртний Египет улсад ч агаарын бохирдол байсан
Эрт цагаас л тус асуудал нь толгойны өвчин байсаар иржээ. Эртний Египетчүүд уул уурхай, металл боловсруулалт зэргийг ихээр олборлож, агаараа бохирдуулдаг байсан гэнэ. Иймд агаарын бохирдлоос үүдэн, хорт хавдар тусах, зүрхний шигдээс болох зэрэг нь элбэг байсан хэмээн судлаачид дүгнэсэн байдаг.
10
Харийнхныг олоход туслана
Харь гаригийнхан байдаг эсэх талаар олон зуун жил хүн төрөлхтөн маргалдсаар ирсэн билээ. Харин үүнийг олж тогтооход агаарын бохирдлыг ашигладаг байна. Нарны системийн гадна орших гарагт харийнхан байгаа эсэхийг мэдэхийн тулд “Харвард”-ын их сургуулийн шинжээч нар агаарын бохирдлыг нь судалдаг ажээ.