1
Тэрээр биеийн жингээ огцом ихээр алдаж 36 кг болтлоо турж эцжээ. Энэ байдлыг нь харсан Брэд Питт хамаг л аргаа хэрэглэсэн боловч, цөхөрсөн нь илэрхий байв. Учир нь тэдгээр эмчилгээнүүд төдийлөн үр дүнгээ өгөөгүй бөгөөд Жоли эмнэлэгт хэвтэж, эмчилгээ хийлгүүлэхээс ч татгалзсаар байгаа гэнэ.
2
Брэд эхнэрийнхээ өвчнийг эмчлүүлэхээр эмч нарт найдаж байгаа боловч, Жоли энэ бүхнийг давах тэнхэлгүй харагдана. Түүний өвчний шалтгааныг эмч нар сэтгэл санааны дарамт болон хоолны дуршилгүй болох өвчинтэй нь холбон тайлбарлажээ.
3
Хэрвээ жүжигчин бүсгүй, "Анорексиа" буюу хоолны дуршилгүй болох өвчнөө цаг алдалгүй эмчлүүлэхгүй бол үхэлд хүрэх аюултай гэнэ. Ойрын эх сурвалжуудын мэдээлж буйгаар Брэд эхнэртээ нэгэн болзлыг тавьсан нь "Хэрэв түүнийг эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхгүй бол хүүхдүүдээ аваад сална" гэсэн байна.
4
Жоли 2013 онд анх өөрийгөө хөхний хорт хавдар тусах магадлал 87 хувьтай, савны хорт хавдар тусах магадлал 50 хувьтай гэдгийг мэдэж, улмаар 2015 онд хөх, өндгөвчөө авахуулсан юм.
5
Бүх зүйлийг цаг хугацаа харуулах биз ээ. Түүнийг хурдан эмчлүүлж, эргэн хэвэндээ орохыг дэлхийн өнцөг булан бүрийн шүтэн бишрэгчид нь хүлээж, залбирсаар байна.
6
Зууны хамгийн сайхан хосууд ийнхүү үхэлтэй тэмцэж, өдөр хоногийг өнгөрүүлж байгаа юм. Харин түүний турж эцэж, араг яс мэт болсон төрх гэрэл зурагчдын дуранд ийнхүү буужээ.
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20