2016 онд моодонд орж буй хувцасны чиг хандлага

2016 оны хаврын хувцасны ерөнхий чиг хандлага нь өнгөний хувьд тод өнгийг хар өнгөтэй хослуулсан, хэзээ ч хуучиршгүй рок деталиудыг шигтгэсэн, түүнчлэн бэлхүүс, мөр, хүзүү, нуруу гэх мэт биеийн аль нэг хэсгийг ил гаргасан загварууд зонхилж байна. Түүнчлэн моод эргэдгийн жишгээр дундад зууны үеийн цөөхөн хэдэн деталиудыг ч шингээж байгаагаараа онцлогтой юм.  

2016 онд моодонд орж буй хувцасны чиг хандлага

1 Англи маягийн ханцуй

Урт ханцуйтай цамц болон даашинзны мөр, шуу хэсэгт хийлсэн мэт бөмбөгөр загварыг оруулж өгснөөр чөлөөт гэхээсээ илүү сонгодог хэв маяг, донжийг бүрдүүлж өгөх юм. Ийм загвартай хувцсыг та үдшийн арга хэмжээ, оффис хувцаслалт дээр ч өмсөх боломжтой. 

Англи маягийн ханцуй

2 Торон цамц

Гэрэлтдэг, зөөлхөн торон материал нь эмэгтэйлэг төрхийг цогцлоож, тачаангуй байдлыг улам нэмэгдүүлнэ. Дан торон цамц, даашинз ч биш, банзал, жийнсэн өмдний халаас хэсэгт ч торон материал орсон байвал маш дэгжин харагддаг. 

Торон цамц

3 Холимог материал

Холимог материалтай хувцсыг нэг дор зохицуулан өмсөх нь 70-аад оны үеийн ерөнхий хэв загвар ч гэлээ 2016 онд ахин хүч түрэн орж ирж байна. Түүнчлэн цэцгэн хээ, зураасан хээтэй хувцаснуудыг ч нэг дор өнгө хослуулан өмсөж болно. 

Холимог материал

4 Цыган

Яг л "Forrest Gump" киноны Жени шиг хиппи хувцаслах моод эргэн ирлээ. Улаан хүрэн, зөөлөн улбар шар, гүн ногоон өнгөтэй трэнч цув, ханцуйгүй цув, далайн давалгаа мэт ууссан нэвсгэр цамц зэрэг нь энэхүү чиг хандлагын гол төлөөлөл юм. 

Цыган

5 Тод өнгө

Хэзээ ч моодноос гардаггүй тод ягаан өнгө, улаан улбар шар, эсвэл бүр зөөлөн ягаан зэрэг өнгөнүүдийг өмд, банзал, даашинзандаа шингээж өгөөрэй. Энэ нь урин дулааны улирлын гол чимэг болох юм.  

Тод өнгө

6 Сул өмд

Саяхныг хүртэл бие барьсан, ретузэн өмднүүд трэнд болж байсан бол одоо харин нурж унасан зөөлөн материалтай өмднүүд моодонд орох нь ээ. Зуны улиралд манай орны нөхцөлд өмсөхөд нэн тохиромжтойгоос гадна юун дээр ч зохицох давуу талтай. 

Сул өмд

7 Сулхан бүс

Цув, сул цамц, даашинзны чимэг болдог гоёмсог бүс биш харин гэрийн халаадных шиг сулхан унжсан бүс таны биеийг цэгцтэй, зөв галбиртай харагдуулна. Үүнийг урт, богино цув, урт цамц.... ер нь юун дээр ч зохицуулан зүүж болно. 

Сулхан бүс

8 Мөрөө ил гаргая...

2016 оны хавар зуны гол загвар болох мөр ил гарсан хэрнээ унжсан ханцуйтэй урт даашинз, цамц зэргийн материал нь зөөлөн шиффон, торгомсог даавуу байвал тохиромжтой. Энэ нь таныг маш дур булаам харагдуулахаас гадна биед эвтэйхэн байдгаараа онцлог. 

Мөрөө ил гаргая...

9 Ууссан хээ

Бүхэлдээ тод хурц биш хэрнээ зөөлөн өнгийн дэвсгэр дээр ганц нэг тод өнгийн хээг оруулан, уусгаж өгснөөр, ямар ч царайны өнгийг засч, гэрэлтүүлдэг. Түүнчлэн биеийн өө сэвийг далдалж өгдөг юм. 

Ууссан хээ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()