9
Лиза Хайдон (Lisa Haydon)
Энэтхэг гаралтай, фото модель, загвар зохион бүтээгч мэргэжилтэй тэрбээр Жолитой адилхан гэгддэг тул, кино урлагт ч хүчээ сорьж үзжээ.
8
Прянка Чопра (Priyanka Chopra)
Мөн л Энэтхэгийн хамгийн алдартай, нэр нөлөөтэй, үзэсгэлэнтэй бүсгүйг "Дэлхийн мисс"-ийн тэргүүн байрын шагналт гэдгээр нь хүмүүс илүү мэддэг билээ. Ядарч зовсон ард иргэдэд тусламжийн гараа харамгүй сунгадаг сайн санааны элч тул түүнийг царай төрхийн хувьд биш ч, нжелина Жолитой адилтгадаг юм.
7
Дорен Рөүз (Doreen Rose)
Голланд гаралтай ч Хонконгд өссөн жүжигчин, фото модель тэрбээр Жолитой андуурмаар адилхан төрхтэй тул загварын сэтгүүлүүд, алдартай брэнд компаниуд түүнд үргэлж л хамтран ажиллахыг санал болгодог ажээ.
6
Индиа Эйсли (India Eisley)
Энэтхэг, Америкийн эрлийз, содон төрхтэй энэ бүсгүйг Жолитой үргэлж харьцуулаад байдаггүй ч гэлээ, үнэхээр адилхан байгаа биз? Тэрээр Энэтхэгийн кино урлагийн шинэ өнгө төрхөөр тодроод байгаа гэнэ шүү.
5
Викториа Фурнари (Victoria Furnari)
Өдгөө 24 настай тэрбээр 15 наснаасаа эхлэн "Playboy", "Coca Cola", "Avon", "Calvin Klein" зэрэг алдартай брэндүүдийн нүүр царай болжээ.
4
Вероника Блак (Veronica Black)
Канадын Ванкувер хотын иргэн тэрбээр бусад шиг алдартай биш ч гэлээ эргэн тойрны хүмүүсийнхээ харцыг үргэлж булааж, хэл амны бай болж явдаг ажээ. Ахлах сургуульд байхад нь түүнийг бүр Жолитой адилхан болох гэж гоо сайхны мэс засалд орсон хэмээн гүтгэж ч байсан гэнэ.
3
Лина Санз (Lina Sanz)
Испани гаралтай ч Англид ажиллаж амьдардаг түүнийг Анжелина Жолигийн ихэр байх хэмээн сэрддэг хүмүүс цөөнгүй. Тэрээр одуудтай хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн бичлэг Youtube сайтад нийтэлж, анх олонд танигдаж байжээ.
2
Тиффани Клаус (Tiffany Claus)
"Залуу Жоли" нэрээрээ алдаршсан тэрбээр "Maxim", "People" гэх мэт томоохон сэтгүүлүүдэд хэд хэдэн удаа уригдан, нүүр хуудсыг нь чимж байжээ.
1
Челсеа Марр (Chelsea Marr)
Шотланд гаралтай, өдгөө 24 настай энэ бүсгүй газрын тосны томоохон компанид үйл ажиллагаа эрхэлсэн менежерийн албан тушаал хашдаг. Үзэсгэлэн гоогоороо Анжелина Жолитой жишигдэн, олны анхаарлыг татдаг ч тэр фото моделийн ажлаас татгалзсан юм.