1
Кайли Женнер (Kylie Jenner)
Кардашьяаны гэр бүлийн отгон гишүүн Кайлиг өнөөдөр танихгүй, мэдэхгүй хүн ховор болжээ. Тэрээр цахим ертөнцийн үнэнч хэрэглэгч бөгөөд болсон бүхнээ олон нийттэй хуваалцдаг. Тиймдээ ч өнөөдөр түүний талаар хов живүүд цахим ертөнцөөр нэг түгэх болсон. Кардашьяны гэрийнхэн хэзээд аварга том өгзгөөрөө алдартай шүү дээ. Түүний халааг залгах нь хэмээн бяцхан Кайлиг хүмүүс нэгэнтээ шивэр авир хийх болсон. Хүмүүс түүнийг эгч нар шигээ хиймэл өгзөг хийлгэсэн хэмээн ярьдаг ч, өдрөөс өдөрт томроод байгаа түүний өгзөгний нууцыг өөрөө л гэрчлэх бизээ.
2
Блак Чайна (Blac Chyna)
Реппер Тайгагийн хуучин эхнэр, хүүхдийнх нь ээж, модель Блак Чайна өдгөө олны анхааралд ирээд байгаа юм. Учир нь тэрээр экс нөхрийнхөө найз бүсгүйн ах Роб Кардашьяантай үерхээд багагүй хугацаа өнгөрлөө. Тэдний энэхүү гурвалжин, дөрвөлжин хайрын харилцаа хүмүүст эргэлзээг төрүүлсээр байдаг. Блакын өгзгийг хүмүүс хиймэл хэмээн шивэр авир хийх болсон. Учир нь түүний угийн том өгзөг нь бүр ч томроод байгааг хүмүүс анзаарч л таарна шүү дээ.
3
Игги Азалия (Iggy Azalea)
Австралийн нэртэй реппер бүсгүй Игги Азалияг хүмүүс хавтгай цээжтэй хэрнээ аварга том өгзөгтэй учир хиймэл байхаас гарцаагүй хэмээн жиг жуг ярилцдаг. Түүнчлэн өгзгөөр ч зогсохгүй түүнийг хамраа хүртэл засуулсан гэлцдэг. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ өөрийнх нь өгзөг ч юм бил үү?...
4
Ким Кардашьян (Kim Kardashian)
Ким Кардашьяны өгзөг магадгүй түүнээс ч илүү нэр хүндтэй байх. Учир нь хүмүүс түүнээс илүүтэй өгзөгнийх нь талаар ярилцдаг. Түүнийг гуя, гэдэснийхээ махнаас өгзөг рүүгээ хийлгэсэн, эсвэл бүр силикон шахуулсан гэх мэт яриа газар авсаар...
5
Женнифер Лопес (Jennifer Lopez)
40 насыг давсан ч, үзэсгэлэнт төрх, сайхан бие галбираараа жилээс жилд ялгарах дуучин бүсгүйн өгзгийг хүмүүс хуурамч гэлцдэг. Түүнчлэн хүмүүс түүний насан дээр өгзөг нь унжих ёстой. Ийм сайхан харагдахгүй, хиймэл гэхчлэн ярилцдаг байна.
6
Никки Минаж (Nicki Minaj)
Ингээд реппер Ники Минажын талаар хамтдаа ярилцъя. Хүмүүс түүний биеийг бүхэлд нь хуурамч гэлчдэг. Хөх, өгзөг, тэрчлэн нүүрийг нь ч гэсэн мэс заслын эмч нарын бүтээл гэдэг ажээ. Түүний 2014 оны “Fashion Rock” шоу тоглолтын үеэр сандал дээр сууж байгааг нь харсан хүмүүс цахим ертөнцөөр өгзгийг нь “илт хуурамч байна, муу хийжээ, дахиад хийлгэх болж” гэх мэтээр шуугиж байсан юм.
7
Лил Ким (Lil Kim)
Алдарт реппер Лил Кимийн өгзгийг хүмүүс харваас л хуурамч хэмээн ярилцдаг. Учир нь түүнийг тоглолтынхоо үеэр бариу хар өмсгөл өмсөхөд нь өгзөг нь энэ тэндээ овгор товгор, их эвгүй харагдсан гэдэг шүү.
8
Хлое Кардашьян (Khloe Kardashian)
Хлое Кардашьян мөн л өөрийн том өгзгөөрөө алдартай билээ. Гэсэн ч сүүлийн хэдэн жил түүний өгзөг улам томроод байгаа нь сонин. Хүмүүс түүнийг дасгалын ачаар ийм болсон гэдэг ч, энэ бас л барьцгүй юм. Юутай ч олны үг ортой гэдэг дээ...
9
Амбер Рөүз (Amber Rose)
Түүнийг Канье Весттэй болзож байх үеийн зургийг өнөөгийн зурагтай нь харьцуулан харсан хүмүүс өгзөг нь нилээдгүй томорсон байгааг мэс засалтай холбон тайлбарлажээ. Жилээс жилд улам томроод байхаар аргагүй шүү дээ.
10
Кристина Агулера (Christina Aguilera)
Дуучин бүсгүйн өгзгийг хүмүүс хиймэл хэмээн ярилцдаг байна. Зарим нэг нь жин нэмсэнтэй холбоотой гэдэг ч, жин нэмэхээр л өгзөг томроод байна гэдэг юу л бол... Түүний хуучин зураг, өнөөгийн зургийг харьцуулаад харвал тэнгэр газар шиг л ялгаатай харагдана. Гэвч нууц нь хэн хэний анхаарлыг татсаар л байна.