1
Харанхуйн сүнс
Сүнс нь ихэвчлэн харанхуйд идэвхжиж, зарим тохиолдолд хүний нүдэнд ч харагддаг. Учир нь шөнийн цагаар цахилгааны урсгал татарч, сүнснүүдийн үзэгдэх чадварыг нэмэгдүүлдэг аж.
2
Хүүхэд болон амьтад сүнсийг илүүтэй мэдэрдэг
Нялх болон бага насны хүүхэд, амьтад нь насанд хүрсэн хүнийг бодвол их энергитэй байдаг бөгөөд сүнсийг мэдэрч чаддаг байна. Ихэнхи хүүхдүүд сүнсийг өөрийн төсөөллийн найз хэмээн ойлгож, андуурахдаа тэдэнтэй ярилцаж, заримдаа хий хоосон зүйл харан инээдэг нь ийм учиртай.
3
Мухардсан сүнс
Ихэнхи сүнс өөрсдийгөө үхсэн, амьд эсэхийг ялгадаггүй төдийгүй зүүдэлж байна хэмээн ойлгож явдаг аж.
4
Унтдаггүй
Цус сорогчид унтдаггүй гэдгийг бид мэднэ. Үүний адилаар сүнс ч мөн унталгүй, амар амгалан болоод дараа төрлөө хайн, хэсүүчилж явдаг аж.
5
Анхаарал татагч
Тэд хүмүүсийн анхаарлыг татах гэж юу ч хийж болно. Хэрэв ганцаар байхад чинь үнэртэй ус үнэртэж, агаарт утаа хөвөн явбал сүнс байгаа гэдгийг танд мэдэгдэхийг хүссэн гэсэн үг юм. Эсвэл заримдаа бүр зүгээр байсан ус буцалгагч гэнэт ажиллаж, зурагтны удирдлага байсан газраасаа хөдөлж байвал "түүнийг" л байна гэж ойлгох хэрэгтэй.
6
Бодол уншигч
Сүнс таны бодлыг уншиж, ирээдүйг харж чаддаг. Иймд тэд таны зүүдэнд ирж, ирээдүйн тухай ярилцаж, удахгүй тохиолдож болох муу зүйлсийн талаар сануулах ч тохиолдол бий.
7
Сүнс таныг алж чадахгүй
Олон кинон дээр сүнс, хий үзэгдэл хүнийг цус нөжтэй нь холин, алж буйгаар дүрсэлдэг. Гэвч бодит амьдрал дээр тэд хүн алдаггүй бөгөөд хэрэв алахаар бол тухайн хүний оюун ухаанд нэвтрэн, биеийг нь эзэмдэж, нэг ёсондоо өөрийг нь өөрөөр нь алуулдаг байна. Энэ нь бүр тусдаа шинжлэх ухаан болон хөгжсөн бөгөөд зарим шашны хэлэнд үүнийг "чөтгөрийн хорлол" хэмээн нэрлэдэг.
8
Уйдсан сүнс
Тэд уйдсан үедээ хүмүүсийг айлгаж, эд зүйлсийг нурааж эхэлдэг аж. Айж байгаа хүмүүсийг улам ихээр айлгадаг гэсэн яриа ч байдаг. Гэвч бүх зүйл тухайн хүний сэтгэл зүйн байдал, оюун санааны онцлогоос шалтгаалдаг.
9
Муур сүнс хардаг
Бүх амьтад сүнсийг мэдэрдэг боловч ганцхан муур л бодитоор харж чаддаг байна. Хэрэв муур хий хоосон зүйл харан "мяав" хэмээн дуугарч байвал, тэнд сүнс байж болзошгүй гэсэн үг юм.
10
Нөхөрсөг сүнс
Сүнс болгон аймшигтай, хүнийг айлгадаг гэж ойлгох нь буруу юм. Ихэнхи хий үзэгдлүүд дараагийн төрлөө хайж явдаг гэмгүй бөгөөд бага хүүхдийн сүнс жилийн дараа төрлөө олох, эс бөгөөс дээд тэнгэрт оддог байна.
11
Сүнстэй сүм
Ихэнхи хий үзэгдлүүд өөрсдийн авсандаа бус сүмд хорогдсон байдаг.
12
Өөрчлөгддөггүй
Амьд үеийн зан ааш, төрх байдал зэрэг нь сүнс болсон ч өөрчлөгддөггүй бөгөөд дурсамж, хайр нь тэр чигээрээ хадгалаастай байдаг гэнэ.
13
Цагаан ордон сүнстэй
АНУ-ын "Цагаан ордон"-д үе үеийн ерөнхийлөгч болон гэр бүлийнхэн нь гэх мэт олон хүмүүс амьдарч байсан бөгөөд тэд нас барсныхаа дараа тэндээ хорогдсон хэмээх яриа байдаг. Ялангуяа ерөнхийлөгч асан Абрахам Линколн (Abraham Lincoln)-ий сүнс тус ордныг хэсүүчилж явсантай таарсан цөөнгүй хүмүүс байдаг ажээ.
14
Лимоны үнэр
Тэдний үнэрлэх чадвар өндөр байдаг тул хурц үнэртэй буюу лимоны үнэрт дуртай байдаг аж. Хэрэв та сүнс хармаар, мэдэрмээр байвал бие дээгүүрээ лимоны шүүс асгаж туршиж үзэж болно. Түүнчлэн хиншүү хярвасаар чөтгөр, сүнс хооллодог хэмээх яриа ч бий. Тиймээс манай Монголчууд орон гэртээ аль болох хиншүү гаргахыг цээрлэдэг билээ.
15
Хөгжилтэй сүнс
Сүнснүүд хүмүүсийг айлгах гэж бус хөгжилдэж, инээхийг хүсэн бага зэрэг дүрсгүйтдэг байна шүү. Хий үзэгдлүүд өөрсдийгөө аймшигтай гэж огт мэддэггүйгээс гадна хүмүүсийг инээж байхыг харах дуртай.
16
Гар утас
Англи улсад хийсэн нэгэн судалгаагаар сүнс нь гар утаснаас айдаг хэмээжээ. Учир нь гар утсаар ярих, мессеж бичих зэрэгт цахилгаан долгион үүсдэг бөгөөд үүнээс үүдэн хий үзэгдлүүд устдаг аж.
17
Эйнштэйний дүгнэлт
Дэлхийн суут хүмүүсийн нэг болох Альберт Эйнштэйн (Albert Einstein) сүнс бол бодит хэмээн дүгнэсэн байдаг. Тэрээр хүний бие дэх энерги нь махан биеэ орхин одохдоо сүнс болон хувирдаг хэмээх тайлбарыг үлдээсэн нь сүнсэнд итгэдэггүй олон хүний амыг таглаж орхисон юм.
18
Хуй салхи
Хий үзэгдлүүд очихыг хүссэн газар руугаа явж байхдаа хуй салхины дүрээр бидний нүдэнд харагддаг байна.
19
Аймшигт сүнс
Осол эсвэл хэн нэгэнд хөнөөгдсөн сүнснүүд чөтгөрийн дүрээр гарч ирдэг аж. Тэд өөрсдийг нь үхэлд хүргэсэн хүмүүст хоргодож, амар заяаг нь үзүүлдэггүй гэнэ.
20
Харилцаа
Зарим сүнснүүд амьд хүний биеийг ашиглан, бусадтай харилцах нь ч байдаг аж.
Холбоотой мэдээллийг доорх линкээр орж үзээрэй
~ Камерт өртсөн сүнсний түүх (1-р хэсэг) ~