1
Кристофер Тиний энэхүү тоглолтонд тэрээр 2014 онд мөн оролцож байсан гэнэ.
2
Энэхүү тоглолтонд К.Номинжин маань Англи, Голланд, Герман, Австрали зэрэг улсын найрал дуучидтай хамтран дуулсан бөгөөд түүний дуунд Монгол нутгийн үзэсгэлэн гоо, элчилгүй их ээрэм талын онцлог шинж нь хүнийхээ сэтгэл зүрх болон үг аялгуунд хэрхэн амь оруулдагийг олон улсын урлагийн хүмүүст харуулсан, бахархам явдал болжээ.
3
Өдгөө 27 настай дуучин К.Номинжин 4 хэлээр ярьдаг төдийгүй уран бүтээлээ 15 орны хэл дээр дуулдаг байна.
4
Харин Кристофер Тиний тухайд бол тэрээр кино урлаг, телевизийн салбар, видео тоглоом, хүүхэлдэйн кино, зар сурталчилгааны салбарт томоохон нэр нөлөөтэй бөгөөд “X-Men” болон “Лило Ститч 2” хүүхэлдэйн киноны ая зохиогчоор ажиллаж байжээ. Түүнчлэн “Apple”, “Nokia”, “Guess”, “Disney” зэрэг дэлхийн алдартай компаниудтай хамтран ажилладаг юм байна.
5
Тэрээр энэхүү тоглолтонд оролцсон тухайгаа "Миний дуулж буй эхний япон дуу хүний амьдралын бага, залуу, өтөлсөн 3 үеийг харуулсан, 3 дуучин дуулна. Дахилт нь "Би үүнээс цааш хэр удаан амьдрах юм бол" гэж асуусан хайку. Хятад дуу нь Даоист гүн ухааны зам мөрийн тухай дуу. 3 дахь дуу Омар Хайяамын фарси/перс хэл дээрх яруу найраг бол эртний суфи гүн ухааны шүлэг. Санскрит хэл дээрх 4 дэх дуу маан мөн залбирал байгаа юм."
6
"Шууд намайг сонсоё гэвэл 46:41 Япон дуу, залгуулаад араас нь Хятад дуу, түүний дараа 1:23:43 үед Фарси, залгуулаад Санскрит хэлээр дуулж байгаа." хэмээн өөрийн фэйсбүүктээ бичжээ.
7
К.Номинжингийн хувийн зургуудаас
8
9
10
11
12
13
14
15
16
17