1
4 минут үргэлжлэх тус бичлэгт нэрээ нууцалсан идэр насны бүсгүйчүүд тулгарч буй асуудал, зовлон шаналалаа нуулгүй дэлгэсэн юм.
2
Хадамд гараагүй 25-аас дээш насны бүсгүйчүүдийг Хятадад “Илүүдэл хүүхнүүд” хэмээн нэрийддэг байна. Ихэвчлэн тэд биеэ даасан, өндөр боловсролтой бүсгүйчүүд байх тул хүмүүс шаардлага өндөртэй болохоороо ганц бие байдаг хэмээн боддог гэнэ. Энэ нь ч оргүй зүйл биш. Мэдлэг боловсролтой бүсгүйчүүд өөрийн амьдралыг дээрэнгүй, мунхаг эрээр бусниулахыг яагаад ч хүсэхгүй нь тодорхой шүү дээ. Гэвч үнэндээ тэд жинхэнэ хайр, өөртөө тохирох хэн нэгнийг хүлээсээр, эцэстээ ийм байдалд хүрчээ.
3
Тус улсын нийгэм “Илүүдэл хүүхнүүд”-ийг илт гадуурхан харьцаж, ад шоо үздэг. Мөн ганц бие бүсгүйчүүдийн хувьд “сар шинийн баяр” бол хамгийн стресстэй үе нь аж. Учир нь тэднийг харсан хүн бүр л “Яагаад хүнтэй суухгүй байгаа юм? Нас чинь явчихлаа шүү дээ", "Чи чинь хэдэн настай билээ” гэхчлэн амар заяаг нь үзүүлдэггүй гэнэ.
4
Бага байхдаа эцэг эхийнхээ хайранд өсөж өндийсөн охид, нөхөрт гараагүйгээсээ болж “Хүнтэй хурдан суухгүй бол чи бидний охин биш, чамайг хүнтэй суухаас нааш амар тайван амьдрах арга алга”, "Хүнтэй суугаад, хүүхэд гаргахыг чинь харчихаад тайван үхэх юмсан" гэх мэт зүрх зүсэм үгсийг гэмгүй мөртлөө гэмтэн мэтээр сонсох болжээ.
5
Учир нь хүнтэй суухгүй байна гэдэг эцэг эхээ хүндлэхгүй байгаатай адил гэж тэд үздэг аж. Гэвч үнэхээр л таарахгүй байгаа хань, учрахгүй байгаа эрийг яалтай билээ дээ. Тэдэнд бурууг өгөх аргагүй юм.
6
Тус бичлэгт бүсгүйчүүд эцэг эхээсээ уучлал эрж, "Хэтэрхий хувиа хичээсэн зан гаргаж байгаад минь өршөөгөөрэй" хэмээн нулимс дуслуулж байх юм.
7
Охиноо ятгаж дийлээгүй эцэг эхчүүд “Зуучлалын газар”-т дээр очин, охиндоо нөхөр болох эрийг хайдаг бөгөөд унаа, тэрэг, хөрөнгө мөнгийг нь харж, яг л өөрийн үрээ зарах гэж буй мэтээр аашилдаг байна.
8
Энэ бүгдээс залхсан бүсгүйчүүд өөрсдийн бодол, сэтгэгдлээ эцэг эхдээ ойлгуулахаар, яах ч аргагүй “Гэрлэлт зуучлах газар”-т очсон аж. Тэд өөрсдийн зургаа байрлуулж, доор нь хэлэхийг хүссэн үгнүүдээ бичжээ.
9
“Би ашиг хонжоо хайж хүнтэй гэрлэмээргүй байна. Энэ чинь намайг аз жаргалтай болгохгүй”, “Би энэ хэвээрээ өөртөө итгэлтэй, сайхнаар амьдармаар байна.”, “Би бол хүчирхэг эмэгтэй, энэ эрчээрээ карьертээ л анхаармаар байна.” хэмээсэн байв.
10
Үүнийг уншсан эцэг эхчүүд нь охидоороо бахархаж, нулимс дуслуулан байсан бөгөөд ойлгон, хайрласан нүдээр охидоо ширтсээр байлаа.
11
Тус бичлэг нь “Хүн өөрийн хувь заяагаа өөрөө л шийддэг” гэх ухаарлыг хүн бүрт хайрлаж, олон хүний нулимсыг унагасан юм. “Youtube” хуудсанд байрлуулан ердөө ганцхан өдөр болоход хэдийн 90,000 хүн үзсэн байжээ.
12
Та бүхэн дэлгэрэнгүйг бичлэгээс авч үзээрэй.