1
Хөлстэй хөл
Хөл хөлөрч удсанаас үүдэн эвгүй үнэр шингэн, шивэртэх аюултай байдаг. Харин үүнээс сэргийлэхийн тулд хөлний салаанууддаа хүүхдийн цацлага түрхэж өгөөрэй.
2
Сормуус уртасгах
Эхлээд сормуусны будгаараа сормуусаа будан, дараа нь хөвөнтэй модоор хүүхдийн цацлагаас аван сормуусандаа түрхэнэ. Харин эцэст нь дахин будгаараа будсанаар таны сормуус хамаагүй урт, өтгөн харагдах болно.
3
Элстэй хөл
Далай руу явахад, таны үүргэвчинд байх ёстой зүйлсийн нэг нь бол хүүхдийн цацлага юм. Учир нь усанд сэлээд гарч ирсний дараа хөлөнд элс наалдаж, түүнийг салгах гэж цагаа гарздахын оронд бага зэрэг цацлага цацаад үзээрэй.
4
Хяхнадаг шал
Гишгэх тоолонд л хяхтнаж дуугараад дотор эвгүйтүүлдэг шалыг багахан цацлагаар л дууг нь намсгаж болдог байна. Үнэхээр мэдүүштэй арга байгаа биз.
5
Аяга таваг угаагч бээлий
Аяга тавгаа бээлий өмсөж угаахад гар хөлрөн, наалдаж таагүй сэтгэгдэл төрүүлдэг. Харин хүүхдийн цацлагийг бээлийндээ цацаж, асуудлаасаа ангижраарай.
6
Тосны толбо
Хайртай даашинз, цамц дээрээ тос асгаж, толбо үүсгэлээ хэмээн бүү бухимдаарай. Толбон дээрээ тальк цацан, хэсэг хугацаанд үрж бэлдээд, хөөстэй усанд сайн гэгч нь угаахад л хангалттай юм.
7
Шоргоолж
Зуны цагт гал тогоогоо шоргоолзны сүргээс хамгаалахад танд хүүхдийн цацлага тус болно. Сахар, чихэр зэрэг тэдний халдаж болзошгүй газруудаар бага зэргийг цацаж өгөөрэй.
8
Наалдсан хөзөр
Шинэ хөзөр худалдан авахад, хоёр, гурваараа наалдсан хөзөр гарч ирэх тохиолдлууд бишгүй олон...Ийм үед та ямар арга хэмжээ авдаг вэ? Хамаг цаг, уур уцаараа бардаг юм биш биз. Тэгвэл та хэдхэн халбага хүүхдийн цацлагийг хоёр хөзрийн завсар асган, сэгсэрч өгөхөд л асуудлаасаа ангижрах боломжтой юм.
9
Халуун ор
Зуны цагт шөнө орондоо ороод унтах гэхээр хамаг бие тань хөнжил, гудастай наалдаж, таагүй санагддаг уу? Магадгүй ийм зүйлс хүн бүрт л тохиолдож, унтах цагаас нь хумсалдаг билээ. Иймд та хүүхдийн цацлагаа гудас, хөнжил завсараар цацахад л амар тайван амарч чадах болно.
10
Тослог үс
Үс сайхан бол зүс сайхан гэж... Эр, эм гэлтгүй хүн бүр үсний арчилгааг эрхэмлэн, сайхан гэзгээрээ гайхуулах дуртай билээ. Харин таны үс хэт тослог бол яах вэ? Энэ тохиолдолд та мөнгөө үрэх шаардлагагүйгээр гэртээ байгаа хүүхдийн цацлагаа ашиглан зовлонгоосоо ангижирч болно. Үсээ норгосны дараа талкиар хуйхандаа массаж хийн, савандаж угаагаад, усаар зайлаарай.
11
Хөгцөрсөн тавилга
Хэдий олон жил болсон ч хаяж чаддаггүй тавилгууд айл бүрт л байдаг . Тэдгээр зүйлс удах тусмаа хөгцөрч, элдэв үнэр гарах хандлагатай болдог. Харин та хүүхдийн цацлагийг тавилгынхаа дотор талд бага зэргийг цацаж өгснөөр, тавилгын эдэлгээ чанарыг уртасгадаг юм.
12
Орооцолдсон хүзүүний зүүлт
Ороолцолдсон хүзүүний зүүлтийн зангилааг тайлах гэж бид алтан цагнаасаа нилээдгүй хэдэн минутыг хумсалдаг билээ. Харин танд хүүхдийн цацлага байхад л, цаг заваа алдан бухимдах хэрэггүй юм. Зангирсан хэсгийн завсраар зүү хийж, дээрээс нь талькаа асгаж өгөөд л зүүлтнийхээ зангилааг амархаан тайлаах боломжтой. Танд таалагдана гэдэгт бид итгэлтэй байна.