1
Өглөөний цайгаа уудаггүй
Өглөөний цайгаа уухгүй байх нь жингээ хасах гэж буй хүмүүст маш сөргөөр нөлөөлдөг. Олон цагийн турш хоол идээгүй бие махбоддоо ямар нэгэн уураг, тэжээл өгөхгүй бол бодисын солилцоо удааширч, тэр хэмжээгээрээ турах явцаас ч хойш нь татдаг юм. Иймд ямар ч тохиолдолд өглөөний цайгаа уухын зэрэгцээ, шим тэжээлтэй хүнсийг хэрэглэж хэвшээрэй.
2
Нүүрс усны хэмжээг тааруулдаггүй
Таны биеийн жин өөрчлөгдөх нь нуурс ус, цардуулын хэмжээтэй шууд холбоотой. Хүний биеийн энергийн эх үүсвэр нь нүүрс ус юм. Хэрвээ нүүрс устай хоол хүнс ихээр хэрэглэвэл жин нэмэгдэх магадлал маш өндөр бөгөөд хоолны дэглэм барьж байгаа тохиолдолд нүүрс усыг багасгавал илүү үр дүнтэй байдаг. Гэхдээ таны хэрэглэж буй хоол хүнсэн дэх нүүрс усны хэмжээ 20 граммаас багасвал ядрах, толгой эргэх, хэвлийн хөндийгөөр өвдөх, витамины дутагдалд орох зэрэг сөрөг талтайн дээр дасгал хийх эрч хүч эрс буурдаг тул тунг нь тааруулж байхыг зөвлөе.
3
Хангалттай хэмжээний ус уудаггүй
Хүний биеийн жингийн 60% нь уснаас тогтдог гэдгийг бид юу эс андах вэ. Ус нь биен дэх хорт бодисыг гадагшлуулж, гэдэс цэвэрлэх шидтэйгээс гадна элдэв халдварт өвчнөөс сэргийлдэг юм. Турах хүсэлтэй хүмүүс өөрийн биеийн онцлогоос хамааран өдөрт 8-10 аяга ус ууж хэвших хэрэгтэй. Ингэснээр та эрүүлжээд зогсохгүй, хоол идэх дуршил буурч, турах хугацаа илүү хурдасна гэсэн үг юм.
4
Буруу дасгал хийдэг
Хэдий тухайн дасгалаа тогтмол хийж байгаа боловч танд үр дүнгээ бодсон шиг тань өгөхгүй байна уу? Тэгвэл тэдгээр дасгалууд танд тохирохгүй байна гэсэн үг юм. Хүн бүрийн биеийн онцлог, шинж чанар өөр тул бусдыг дуурайн ижил дасгал хийх хамгаас буруу гэдгийг ойлгох хэрэгтэй. Иймд та мэргэжлийн хүнээс зөвлөгөө аван, өөрт тохирох зөв дасгалаа сонгон хийгээрэй.
5
Илчлэг ихтэй уух зүйлс
600 гр-ийн савлагаатай хийжүүлсэн ундаанд 200 калори агуулагддаг. Энэ нь турахыг хүсэгч хүмүүст хамгийн хэрэггүй зүйл юм. Хэрэв та 600 гр савлагаатай кола 2 шилийг уувал 480 калори нэмэх бол адил савлагаатай 2 шил ус ууж хэвшвэл долоо хоног бүр 3,600 калори буюу хагас кг жин хасах нь байна шүү.
6
Хангалттай унтахгүй байх
Турах процессийн хамгийн гол хүчин зүйл нь амьдралын зөв хэвшил юм. Насанд хүрсэн хүн өдөрт 7 цаг заавал унтах ёстой байдаг. Гэвч ихэнх хүмүүс амрах ёстой цагтаа амарч, сэрэх ёстой сэрж чаддаггүй билээ. Нойр нь грелин болон лептин гэх гормоныг ялгаруулдаг бөгөөд грелин нь бидэнд идэх, харин лептин нь идэхээ болих дохиог өгч, хоол хүнсний хэмжээг тэнцвэржүүлж байдаг юм. Гэтэл нойр дутуу явснаар грелиний хэмжээ нэмэгдэж бид хэмжээ хязгааргүй, зогсохоо үл мэдэн идэх хандлагатай болдог аж.
7
Биеийн байдал
Хоолны дэглэм барьж, тогтмол дасгал хийж байгаа ч тарган хэвээр л байгаад байвал энэ нь таны эрүүл мэнд асуудалтай байгааг л сануулаад байгаа хэрэг. Сэтгэл санаа тогтворгүй байх, хэтэрхий олон зүйлд санаа зовох зэрэг нь “кортизол” гэх гармоны элбэгшлийг бий болгодог байна. Харин “кортикол” нь хүний биеийн жинг бууруулдаггүй, харин ч нэмэгдүүлэх гол эх үүсвэр нь болдог байна. Мөн зарим шинжээчид сэтгэл гутрал хүний хоолны дуршлыг огцом нэмэгдүүлж, хөдлөх, идэвхитэй байх дуршлыг бууруулдаг тул жин нэмэхэд хүргэдэг хэмээн нотолсон юм.
8
Уургийн дутагдал
2003 онд эрдэмтэд “Journal of Nutrition” гэх судалгаа явуулж, илүүдэл жинтэй бүсгүйчүүдийг хоёр бүлэгт хуваажээ. Тэдэнд адил хэмжээний калори өгч, нэг бүлэгт нь өдөрт 128 гр уурагтай хоол, нөгөөд нь 68 гр уурагтай хоол идүүлэхэд, өндөр уураг хэрэглэж байсан бүлгийнхэн илүү жин хассан байв. Тиймээс хэрэв та биеийн хүчний дасгал ихээр хийж байгаа бол заавал уураг ихтэй хоол идэж зурших хэрэгтэй шүү.
9
Хэт их хоол амтлагч
Кетчуп, майонез зэрэг хоол амтлагчнууд нь мөн л илчлэг ихтэй аж. Нэг халбага майонезанд 90 калори агуулагдаж, 10 гр таргалуулдаг юм. Мөн хоол хэт их амтлагчтай байх тусмаа хоолны дуршлыг нэмэгдүүлэн, хоол боловсруулах эрхтний салстыг цочроодог байна. Тийм болохоор л фитнесст явж, дэглэм барьж байгаа хүмүүс давсгүй хоол иддэг байх нь шүү дээ.
10
Хүнд зүйл өргөдөггүй
Бүсгүйчүүд өөрсдийгөө хэт хүнд зүйл өргөөд байвал “Халк” шиг булчинлаг болно хэмээн эмээж, болж өгвөл хөнгөн дасгал хийдэг. Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол хүнд зүйл өргөсөн ч булчин суухдаа удаан байдаг. Мөн ямар нэгэн дасгалыг хүндрүүлэгчтэй хийвэл илүү их үр дүнтэй байдаг бөгөөд биеийг хурдан хугацаанд турааж, галбирлаг болгодог ажээ.