1
Цавь руу хүчтэй өшиглөх
Америкийн холимог тулааны мастер Жастис Смит (Justice Smith) спортын мэргэжилтэн Кирби Рой (Kirby Roy)-ийн цавь руу 500 кг туухайгаар цохихтой тэнцэхүйц хүчтэй өшиглөжээ. Энэ нь “Дэлхийн хамгийн хүчтэй цавь руу өшиглөлт” хэмээн "Гиннесийн ном"-нд бичигдсэн юм.
2
Олон лааг унгаж унтраах
Энэ нь хэдийгээр инээдтэй мэт боловч бас л асар их сургуулилалт, бэлтгэлийн үр дүнд эвдэгдсэн амжилт юм. Жерард Жесси (Gerard Jesse) гэх Филлипин эр унгасаараа 5 лааг унтрааж дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.
3
Чанга хашгирах
Чанга хашгиралтын хатан хаан Аннализа Фланаган (Annalisa Flannagan) 6 жилийн турш Өмнөд Ирландад багшилж байгаад 1994 онд 120,7 децибел хүчтэй хашгирч амжилт тогтоосон байдаг аж. Харин сүүлд буюу 2000 онд Их Британ улсын нэгэн багш Жилл Дрэйк (Jill Drake) 129 децибел хүчтэй хашгирч тус амжилтыг шинэчлэн тогтоосон байна.
4
Хамгийн хурдан ор засагч
Англи дахь нэгэн зочид буудлын менежер Андреа Варнер (Andrea Warner) өөрийн ажил мэргэжлийн онцлогоо ашиглан дэлхийн дээд амжилтийг эвдсэн юм. Тэрээр нэг хөнжил, 2 дэрийг ууталж, орны даавуу дэвсэн, орыг бүхэлд нь засах ажлыг 74 секундэнд багтааж хийснээр өөрийн нэрээ дэлхийн түүхэнд бичүүлжээ.
5
Нүүрэндээ эмгэн хумс наах
АНУ-ийн Юта хотын иргэн 11 настай Фин Келеэр (Fin Keheler) хэмээх хүү өөрийн чаддаг зүйлээрээ амжилт эвдэхээр зориглосон нь нүүрэндээ хамгийн олон эмгэн хумс наах байлаа. Хүү 11 насны төрсөн өдрөөрөө найзууд болон хөршүүдээ дуудан, тусламж авч, 10 секундын турш нүүрэндээ 43 эмгэн хумс нааснаар дэлхийн шинэ амжилтыг тогтоожээ.
6
Минутын дотор хамгийн олон тарвас, хүний гэдсэн дээр хагалах
Энэ нь маш аюултай, мэдрэмж шаардсан ажил тул хүссэн хүн нь хийх боломжгүй. Харин 2012 онд Бипин Ларкин (Bipin Larkin) болон Ашрита Фурман (Ashrita Furman) нар өмнөх 27 тарвас хагалсан амжилтыг ахиулан 48 болгон шинэчилсэн байна. Анхаарлаа ганц хором л сарниулахад хэн нэгний гэдсийг хүүлэх аюултай учир туршиж үзэхгүй байхыг зөвлөе.
7
Төмөр идэх
Багаасаа л унадаг дугуй, телевизор, халбага сэрээ гэх зэрэг төмөр биетийг жижиглэн иддэг байсан Мишель Лотито (Michel Lotito) нь эл чадвараа ашиглахаар шийджээ. Тэрээр “Хамгийн олон төмөр биет идэгч” гэх дэлхийн амжилтыг эвдэн 150 ширхэг төмөр идсэн байна. 2007 онд Мишель нас барсан бөгөөд түүний үхлийн шалтгаан төмөр иддэгтэй нь ямар ч хамааралгүй, харин жам ёсных байсан нь олон хүмүүсийн гайхшралыг барсан билээ.
8
Хамгийн олон нохдын хурим
Жилл Кобе нь 2007 онд 178 нохойн хуримыг зохион байгуулсан байна. Хуримнаас өмнө нохдыг хооронд нь танилцуулж, хэдэн өдөр болзоонд хүртэл явуулсан байжээ.
9
Бичгийн машин дээр хамгийн их үг шивсэн
Лэс Стюарт (Les Stewart) амьдралынхаа 16 жилийг тоо шивж өнгөрүүлсэн юм. Тэрээр нэгээс сая хүртэлх тоог үсгээр буюу нэг, хоёр......есөн зуун ерөн есөн мянга есөн зуун ерэн ес, сая хэмээн, бичгийн машин дээр шивж дуусгасан байна. Зарим хүмүүс түүнийг хийх юмаа олж ядсан гэж буруутгаж байсан ч Лэс 16 жилийн хөдөлмөрөө үнэлүүлж дэлхийн дээд амжилтыг эзэмших болсон нь сайн хэрэг шүү.
10
Хамгийн тэнэг амжилтуудын эзэн
Түүнийг Ашрита Фурмэн гэдэг бөгөөд 27,000 удаа үсэрсэн, гартаа бэйсболын бөмбөг барин хамгийн хурдан гүйсэн, хамгийн жижиг поло стиктэй үсэрсэн зэрэг нийтдээ 551 сонирхолтой, инээдтэй дээд амжилтуудыг эзэмшдэг билээ. Залууг “тэнэг” гэх хүмүүс байхад, “хичээнгүй юмаа” хэмээн бахархах хүмүүс ч цөөнгүй байдаг аж.