Улс орнууд нууц амрагуудыг ингэж шийтгэдэг...

2016-04-05, 13:08
20,822

Хүн төрөлхтний мөнхийн сэдэв бол хайр дурлал, тэр дундаа гэр бүлээс гадуурх харилцаа буюу нууц амрагийн асуудал байдаг. "Илүүдсэн дутсан сэтгэлээс болоогүй мөртлөө ирэх л гэж ирдэг үйлийн үр" хэмээх алдартай шүлгийн мөрт хүртэл бий. Гайхалтай хэлсэн байгаа биз? Гэхдээ бид энэхүү асуудлыг ямарваа нэгэн байдлаар өмгөөлж хамгаалах гэсэнгүй. Харин дэлхийн улс орнуудад араар тавилт, хууралтын асуудал илчлэгдсэн тохиолдолд хэрхэн шийтгэдэг тухай мэдээллийг сонирхуулж байна. 

Улс орнууд нууц амрагуудыг ингэж шийтгэдэг...

1 Мали

Мали бол асар олон өөр овог аймгуудын нэгдсэн өлгий билээ. Догон омгийн бүсгүйчүүд нөхөр, болон нөхрийнхөө хамаатнуудаас өөр хүнтэй унтсан байвал ямар ч шийтгэлгүй, харин хамаатан садантай нь нэг хөнжилд орсон байх юм бол овгоосоо үүрд хөөж, шийтгэдэг байна. 

Мали

2 Швейцарь

Швейцарьт эхнэр болон нөхрөө хуурч байгаад баригдвал 3 жилийн турш өөр хүнтэй гэрлэлтээ батлуулахыг хориглодог байна. 

Швейцарь

3 Турк

1996 оноос хойш Турк улсад зөвхөн эмэгтэйчүүдийг ч биш, эрчүүдийг ч гэсэн эхнэрээ араар нь тавибал 5 жил хүртэлх хугацаанд шоронд хорих болжээ.

Турк

4 Иран

1990 оноос хойш Иран эмэгтэйчүүдийг нөхрөө араар нь тавих юм бол шууд цаазын ял тулгасаар иржээ. 

Иран

5 Индонез

Индонез улсад эмэгтэйчүүдийг 15 жил хүртэлх хугацаагаар хорьдог байна. 

Индонез

6 Папуа - Шинэ Гвиней

Энэ улсад араар тавилтын асуудал нь хамгийн гутамшигтай зүйлд тооцогддог. Эхнэрээ өөрийг нь хуурсан байхыг мэдвэл нөхөр нь түүний нууц амрагийг амийг бүрэлгэж, эхнэрээ нууц амрагийнхаа хурууг нь идэхийг шаарддаг гэнэ. 

Папуа - Шинэ Гвиней

7 Хятад

БНХАУ-д эхнэр болон нөхрөө өөрийг нь хуурсныг мэдсэн тохиолдолд 2 жил шоронд хоригдох ял болон албадан хөдөлмөр эрхлэх шийтгэл ноогдуулах эрхтэй байдаг ажээ. 

Хятад

8 Вьетнам

2013 оноос Вьетнам улсын засгийн газраас гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн тохиолдолд 1-3 сая хүртэлх вьетнам донг-оор торгох хууль баталжээ. Энэ нь нийтдээ 45-145 доллар болох аж.

Вьетнам

9 Дундад зууны үеийн Орос улс

1550-аад оны үеийн Оросын хаант улсад гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн тохиолдолд шууд цаазын ял оноодог байжээ. 

Дундад зууны үеийн Орос улс

10 Африкийн зарим овог аймаг

Африкийн зах хязгаар нутгийн зарим овог аймгуудад эхнэрээ хуурсныг мэдвэл бэлэг эрхтнийг нь огтлох шийтгэл оноодог байна. 

Африкийн зарим овог аймаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()