1
Кендра Уилкинсон (Kendra Wilkinson)
Алдарт "Playboy" модель, загвар өмсөгч бүсгүй нэрд гарахаасаа өмнө тайчих клубт ажилладаг байжээ. Тэр хугацаанд "Playboy" сэтгүүлийн үүсгэн байгуулагч Хью Хефнертэй таарч, алдарт хүрэх замаа олсон гэдэг. Гэвч тэрээр өөрийн тайчдаг байсан талаараа олонд дэлгэх дургүй бөгөөд үүнийгээ амьдралын хар өдрүүд хэмээн нэрлэсэн байдаг. Мэдээж алдарт хүрэх зам бүр дардан байхгүй шүү дээ.
2
Чаннинг Татум (Channing Tatum)
Охид бүсгүйчүүдийн харцыг булаасан авьяаслаг жүжигчин залуу тайчих үзүүлбэрийн урлагаар анх өөрийн нэрийг гаргасан билээ. Хожим түүний энэхүү амьдрал, өндөр орлоготой болоход нь ч дам нөлөөлсөн аж. Мөнгө олж, амьдралаа аятайхан аваад явах хүсэлтэй залууд хийж үзээгүй ажил байхгүй гэнэ. Хар ажилчнаас оффис менежер хүртэл болж үзсэн түүнд шөнийн клуб л нэр алдрыг авчирсан гэдэг. Өдгөө түүнийг “Дэлхийн хамгийн дур булаам 50 эр”-ийн нэгээр нэрлэж байна. Хожим түүний тайчигчийн амьдралаас сэдэвлэсэн киног бүтээсэн нь алдарт “Magic Mike” юм.
3
Кармен Электра (Carmen Electra)
Авьяас гоо үзэсгэлэн хоёрыг хослуулан яваа үзэсгэлэнтэй модель, жүжигчин, бүсгүй анх загварын салбарт хүч үзэхээсээ өмнө тайчих клубт ажилладаг байжээ. Тухайн үед тэрбээр өөрийгөө өнөөгийн амжилтанд хүрнэ хэмээн төсөөлөө ч үгүй байсан нь лавтай. Түүнчлэн түүний ийнхүү тайчиж, олны өмнө нүүр хагарсан байдал л урлагийн салбарт амжилттай хөл тавихад нь ихээхэн нэмэр болсон гэдэг.
4
Амбер Рөүз (Amber Rose)
Жүжигчин, модель Амбер Рөүз урлагт хөл тавихаасаа өмнө тайчих клубт ажилладаг байжээ. Учир нь түүний эцэг эх салж, санхүүгийн бэрхшээлд орсноор ийнхүү тайчих замыг сонгохоос аргагүйд хүрсэн байна. Гэвч одоо түүнийг хар л даа... Аль хэдийн дэлхийд алдартай брэндүүдийн сурталчилгааны зураг авалтанд оролцож, бүр өөрийн гэсэн брэндтэй ч болж. Түүгээр ч зогсохгүй, урлагийн ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг хэдийнээ олоод амжсан бүсгүй юм.
5
Ив (Eve)
Алдартай реппер, дуучин Ив 18 насандаа тайчих клубт, тайчигчаар ажиллаж байсан гэдэг. Тэр хугацаандаа нэртэй реппер, продьюсер Mase-тай учирч, өнөөгийн амжилтандаа хүрэх гараагаа эхлүүлжээ. Тэрээр өдгөө өнгөрсөн хар өдрүүдээ дурсах ихэд дургүй болсон гэнэ.
6
Нене Ликс (Nene Leakes)
“Real Housewife of Atlanta”-ийн од, Нене Ликс нэр алдарт хүрэхээсээ өмнө тайчих клубт бүжиглэж байжээ. Тэрээр тухайн үед хүүтэйгээ хамт амьдрахад хангалттай хүрэлцэхүйц мөнгө олохын тулд үүнээс өөр аргагүй байсан талаараа тайлбарладаг. Өнөөдөр чи хэн ч болж болно, өнгөрсөнд хэн байснаа л мартаж болохгүй хэмээн хэлэх дуртай ажээ.
7
Крис Претт (Chris Pratt)
"Guardians of the Galaxy", "The Five Year Engagement" зэрэг бүтээлүүдээрээ бидний сэтгэл зүрхэнд хоногшсон кино жүжигчин тэрбээр нэрд гарахаасаа өмнө тайчигч хийдэг байсан тухайгаа үзэгч түмэнтэйгээ хуваалцсан байдаг. Хэдийгээр өнгөрсөн амьдрал нь дардан байгаагүй ч, энэ бүхэн түүнд хангалттай ихээр туршлага болсныг ч мөн нуулгүй хэлжээ. Мөн өөрийн өнгөрсөн амьдралд сэтгэл хангалуун байдаг гэсэн байна.
8
Леди Гага (Lady Gaga)
Хэзээд этгээд хачин хэв маягаар шар хэвлэлийн анхаарлыг эрхгүй татдаг дуучин бүсгүй, 18 насандаа клубт тайчдаг байсан талаараа дурсчээ. Тэр үед хар тамхинд мансуурч, өөрийн хяналтаа алдсан талаараа ч дурсдаг. Гэвч тэрээр өдгөө хөгжмийн ертөнцийг эзэгнэсэн алдартай уран бүтээлч болсон билээ. Шүтэн бишрэгчид нь түүнийг хэзээ үрийн зулай үнэрлэх бол хэмээн хүлээн суугаа.
9
Брэд Питт (Brad Pitt)
Охид бүсгүйчүүдийн шүтээн болсон, дур булаам жүжигчин залуу Брэд Питт нэр алдарт хүрэхээсээ өмнө маш олон ажлын гололгүй хийж явсан тухайгаа дээхэн үед дурссан байдаг. Түүнд нь түргэн түргэн хоолны газрын зөөгч, жолооч, тэр ч бүү хэл шөнийн цэнгээний газрын тайчигч хүртэл орно.
10
Катрин Зета-Жонс (Catherine Zeta-Jones)
Британийн алдарт жүжигчин бүсгүй маань тайчигчийн замналыг тойроогүй дайраад гарчээ. Түүнчлэн тэрээр хэзээд ямарч ажлыг гололгүй, үнэн сэтгэлээсээ хийдэг байсан болон энэ ажлыг хийсэн нь өдгөө нэр алдарт хүрэхэд нь ихээхэн нэмэр болсон талаараа ч хэлсэн юм.