20 настай Мэрилин Монро

XX зууны хамгийн сайхан бүсгүй, секс бэлгэ тэмдэг гэгддэг жүжигчин Мэрилин Монро (Marilyn Monroe)-ийн жүжигчний карьер, нэр хүнд дахин давтагдашгүй гайхалтай байсан ч түүний алдарт хүрэх зам, хувийн амьдрал түүн шигээ тийм ч дардан байгаагүй юм. Тэнгэрт халихаасаа 16 жилийн өмнө буюу гал халуун 20 настай байхдаа тэр ямархуу харагдаж байсан бол? 

20 настай Мэрилин Монро

Алдарт гэрэл зурагчин Андрей Де Денис (André de Dienes) хэнд ч танил бус хэрнээ онцгой төрхтэй, гайхалтай ховор авьяастай тэнгэрийн од шиг охинтой уран бүтээлээрээ холбогдсон нь  19-хөн настай Норма Жин Мортенсон байлаа. Энэ бол эцэг эхээс заяасан нэр юм.

"Тэр бол миний амьдралдаа атгаж авч чадсан зүүд зэрэглээ мэт бүсгүй байлаа" хэмээн Денис нэгэнтээ дурссан байдаг. 

Тэд энэхүү зураг авалтын 1945 онд Малибу арал дээр хийжээ. Ямар ч оо энгэсэггүй, үнэтэй цагаан даашинзгүй, элдэв хиймэл маяггүй түүний энэ төрх хэний  ч харцыг булаамаар аж. Энэ л түүний алдар хүндийн эхлэл байсан юм. 

"Би түүнийг юу ч бодолгүйгээр зүгээр л зөн совингоо дагаарай хэмээн зургаа авч эхлэхдээ хэлсэн юм. Гарсан үр дүнг одоо та харж байна. Ахиж хэзээ ч ийм төрхийг хэнээс ч олж харж чадахгүй" хэмээн Денис хэлжээ. 

Өсвөр насандаа айлын эхнэр болж "бүтэлгүйтэн", ахархан амьдралынхаа туршид (албан ёсоор) гурван ч эрийн гэргий болсон түүнийг Америкийн 35 дахь ерөнхийлөгч Жон Кеннидигийн нууц амраг байсныг мэдэхгүй хүн үгүй биз ээ.

Алдар хүнд, гоо үзэсгэлэн гэдэг эмэгтэй хүний хувьд зуурдын асуудал гэдгийг ойлгох сүүлийн жилүүддээ тэрбээр сайн ээж болохыг хүсэж байв. Гэвч нийт 30 гаруй удаа үр хөндүүлсэн түүнд ахиж үр заяагаагүй гэдэг. 

Үргэлж л үзэсгэлэнтэй хэрнээ тэнэг бүсгүйн дүрд тоглосон түүнийг бодит амьдрал дээр ч "тэнэг" байсан хэмээн мэдэмхийрэх хүмүүс цөөнгүй. Гэвч эмэгтэй хүний дотор юу нуугдаж, бодол санаанд ч ямархан зүйлс эргэлддэгийг хэн л мэддэг билээ...

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()