1
Ихрүүд өөр өөр эцэгтэй байж болно
Сар бүр эмэгтэй хүний бие организмд нэг эр бэлгийн эстэй нийлэх боломжтой нэг өндгөн эс боловсорч байдаг. Гэсэн хэдий ч заримдаа хоёр өндгөн эс боловсорч, тус бүр өөр өөрийн эр бэлгийн эстэй нийлж, үр хөврөл болох тохиолдол гардаг. Ялангуяа энэ нь хоёр бэлгийн хамтрагчийн, хоёр өөр эр бэлгийн эс байж ч болох юм байна.
2
Ихрүүдийн арьсны өнгө өөр байж болно
Ихрүүдийн эцэг эхийн арьсны өнгө өөр бол тэдний өндгөн эс болон эр бэлгийн эсэд ялгаатай генетикийн мэдээлэл агуулагдаж байдаг. Ихрүүд хэдий ч хоёр өөр өнгийн арьстай байх тохиолдол маш олон гардаг ажээ.
3
Багадаа салсан ихрүүд ижил хувь тавилан туулах нь элбэг
Та багадаа ямар нэгэн шалтгааны улмаас хагацсан ихрүүдийн талаарх түүх сонсч л байсан байх. Заримдаа энэ ижил төстэй байдал жирийн нэг тохиолдлын зүйлээс хэтэрсэн байдаг. Жишээ нь: ижил нэртэй хүмүүстэй гэрлэх, хүүхдүүддээ төстэй нэр өгөх, ижил мэргэжил эзэмших, нэгэн зэрэг өвдөх гэх мэт.
4
Нэг өндгөн эсийн ихрүүдийн генетикийн цуглуулга ижил байдаг
Хэрэв нэг өндгөн эсийн ижилхэн ихэр хосууд (эрэгтэй ихэрийн өрөөсөн, эмэгтэй ихэрийн өрөөсөнтэй) хүүхэдтэй болох юм бол хүүхдүүд нь үеэлүүдтэйгээ генетикийн хувьд ижил цуглуулгатай төрдөг байна.
5
Ихэр хүүхэд төрүүлсэн эмэгтэй урт насалдаг
Ихэр хүүхэд төрүүлсэн эмэгтэй хүн элдэв хууч өвчингүй, эрүүл саруул болдог.
6
Өндөр эмэгтэйчүүд ихэр хүүхэд төрүүлэх илүү магадлалтай
Эмэгтэйчүүд нь дундаас дээш өндөртэй улс орнуудад ихэр төрөлтийн үзүүлэлт өндөр байдаг. Өндөр, нуруулаг хүмүүс нь өсөлтийн дааврын концентраци ихтэй. Эмэгтэй хүний биед өсөлтийн даавар ихээр ялгарах нь ихэр хүүхэдтэй болох магадлалыг нэмэгдүүлдэг ажээ.
7
Сүүн бүтээгдэхүүн түлхүү хэрэглэдэг эмэгтэйчүүд ихэр хүүхэд төрүүлэх магадлалтай
Хоол хүнсэндээ махыг, түүнчлэн сүү, сүүн бүтээгдэхүүн ихээр хэрэглэдэг эмэгтэйчүүд бусад эмэгтэйчүүдтэй харьцуулахад ихэр хүүхэд тээх боломж тав дахин их юм байна.
8
Ихрүүд эхийн хэвлийд байхдаа л онцлогоо харуулж эхэлдэг
Италийн эрдэмтдийн судласнаар, ихэр ураг эхийн хэвлийд 14 долоо хоногтойгоосоо л бие биедээ хүрч, шүргэж эхэлдэг байна. Харин 18 долоо хоногтой болох үед тэд өөрсдийн биед хүрэхээсээ илүүтэйгээр ихрийн өрөөснийхөө биед хүрч байдаг. Гэхдээ бүр их энхрий, зөөлөн “харьцдаг” нь сонирхолтой.
9
Зарим ихрүүд бие биенийхээ толины тусгал шиг байдаг
Тэднийг “Толин ихрүүд” гэж нэрлэдэг. Ойролцоогоор ихэр төрөлтийн дөрөвний нэг нь эхийн хэвлийд байхдаа урвуу байрлалтай, яг л нэгнийхээ тусгал мэт бойждог. Тэдний нэг нь солгой бол нөгөө нь баруун..гэх мэт. Ийм толин тусгалын зарчмаар мэнгэ болон төрөлхийн толбо нь ч эсрэг байрлалтай байдаг.
10
Зарим сиамын ихрүүд нэгнийхээ нүднээс бодлыг нь уншиж чаддаг
Толгойгоороо нийлсэн сиамын зарим ихрүүдэд таламус үүснэ. Таламус гэдэг бол мэдрэмж, булчингийн реакцийг хянаж байдаг тархины хэсэг юм. Үүний үр дүнд нэг сиамын ихэр нөгөөгийнхөө нүд рүү хараад л юу бодож, юу мэдэрч байгааг ойлгож, мэдэрч чаддаг юм байна.