Ус уух хувьтай хүүгийн итгэмээргүй өөрчлөлт

2016-04-01, 14:50
40,496

Сүүлийн үед цахим ертөнцөд багагүй шуугиан дэгдээгээд байгаа үйл явдал бол шулам хэмээн адлуулж, гудманд хөөгдсөн Нигери хүүгийн сэтгэл догдлуулам өөрчлөлт юм. Дани бүсгүй, бяцхан хүүг өлбөрч үхэх аюулаас аварч, өөрийн хүүхэд болгон өргөж авснаар энэхүү гайхалтай үйл явдал эхэлсэн билээ. Хүүгийн харцанд гуниг хурахаа больж, аз жаргал, баяр баяслын оч гялтганаж, одоо л нэг хүн шиг амьдарч байна. Бидний бэлтгэсэн мэдээллээс уншигчид та бүхэн, хүн хүндээ илүүддэггүйн жишээг харах бизээ.

Ус уух хувьтай хүүгийн итгэмээргүй өөрчлөлт

2 настай Нигери хүүгийн гэр бүл 8 сарын өмнө зуурдаар нас барахад хүмүүс тэдний үхлийг бяцхан жаалаас болсон хэмээн адлаж, хөлд ороод удаагүй бяцхан хүүг “шулам” хэмээн гудманд хөөн гаргасан билээ. Өрөвдөлтэй хүү өнгөрсөн хугацаанд бусдын нүдэнд орсон хог адил чичлүүлж,  гудманд яг л золбин гөлөг шиг бусдын хоол хаягдлаар амиа зогоон, өдөр хоногийг арай ядан өнгөрөөж байсан юм. Энэ тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзээрэй.

Энэхүү Дани бүсгүй, Африк эртэй гэрлэж, өдгөө гэр бүлийн хамтаар Африк улсад ажиллаж амьдардаг байна. Тэрээр 3 жилийн өмнөөс орон гэргүй, өнчин хүүхдүүдэд тусалж, “Хүүхдийн тусламжийн байгууллага” нээн, маш олон хүүхдүүдэд амьдрал бэлэглээд байгаа ажээ. Үүний нэг жишээ нь бяцхан Хөп (Hope) хүү юм. Дани бүсгүй түүнд итгэл найдвар хэмээх утгатай, Hope хэмээх нэрийг хайрлажээ.

31 настай сайн дурын ажилтан, Дани бүсгүй Аня Ринггрeн Ловен (Anja Ringgren Loven) золоор хүүг аварч, хоол хүнс өгөн асарч халамжлан эмнэлэгт хүргэсэн юм. Хүүг олох үед тэрээр чармай нүцгэн дөнгөж л амьтай голтой гэмээр турж эцэн, өлсөж цангасан, гэдэс нь халуунд хөөж, өтөж, дүүрсэн байдалтай олдсон байна.

Тэрээр бяцхан хүүд туслахаар хандивийн данс нээж, хэдхэн хоногийн дотор 1 сая ам долларыг цуглуулж чадсан юм. Тэрхүү мөнгөөр хүүд шаардлагатай хоол хүнс, эм тариа болон бусад бүхий л зүйлсийг авч, өөрийн төрсөн хүүгийнхээ хамтаар асрах болжээ. Ловений хүү, нигер хүүтэй ойролцоо настай бөгөөд түүнтэй хамт тоглон, бяцхан жаалууд өдрийг уйдах завгүй, хөгжилдөн өнгөрүүлж байгаа аж.

Түүнээс хойш, Хөп хүүгийн биеийн байдал эрс сайжирч, жин нь ч гэсэн эрчимтэй нэмэгдэж хэвийн хэмжээнд хүрчээ. Үүгээр ч зогсохгүй тэрээр бишүүрхүү зангаа гээн, үеийн хүүхдүүдтэйгээ тоглон, нийгэмд хөл тавих болсон байна.

Эдгээр гэрэл зургийг бүсгүй, хүүг олсноос яг хоёр сарын дараа олон нийтийн сүлжээнд нийтэлсэн бөгөөд, түүнийг харсан хүмүүс эрхгүй дуу алдаж байгаа юм.

Хөп хүү цэцэрлэгт явж, багш, үеийн хүүхдүүдээсээ олон зүйлсийг мэдэж, эрдэм мэдлэгийн их далайн аялалдаа гарсан байна. Одоо түүний харцанд гуниг гутрал бус, зөвхөн аз жаргал л мэдрэгдэж байгааг нуух юун.

Харамсалтай нь эмч нар бяцхан хүүг энэ сард яаралтай хагалгаанд орох болсныг бүсгүйд дуулгажээ. Төрөхийн эмгэгээс болж үүссэн тэрхүү эмгэгийг засах хагалгаа амжилттай болно гэж итгэцгээж байгаа юм. 

Тэд одоогоор хагалгаанд бэлдэж, гэртээ байгаа юм.

Тэр одоо таны харж байгаачлан, эрүүл чийрэг, сэргэлэн цовоо яг л бусдын адил аз жаргалтай харагдаж байна. Бяцхан зүрх нь эцэг эхээ үгүйлж, хоол эрэн үхлийг заагт очих мөчид Дани бүсгүй түүнд амьдрал бэлэглэсэн юм. Бурхан түүнийг ивээг.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()