Өөхийг булчин болгох “FIT ДОВТОЛГОО” эхэллээ

2016-04-01, 10:30
19,767

Биед хуримтлагдсан хорт нэгдэл, хог новшноосоо салах хүсэл эрмэлзлэлтэй хүмүүсийн дунд судалгаа явуулсан юм. Энэхүү асуулгад маань 300 гаруй хүн оролцсон ба 95% нь эмэгтэйчүүд оролцлоо. Асуулга аа товчхон дүгнээд хэлэхэд өдөрт авсан хоолны илчлэгээ амьдралын хэв маяг болоод дасгал хөдөлгөөнөөрөө шатааж чадаагүй улмаас ихэнх таргалалт үүсчээ. Эмэгтэйчүүдийн дунд жирэмсний үе, төрсний дараах жин нэмэгдсэн тохиолдол их байна. Ингээд илүүдэл жин, таргалалтын талаар товчхон мэдээлэл хүргэе.

Өөхийг булчин болгох “FIT ДОВТОЛГОО” эхэллээ

1 Таргалалт гэж юу вэ?

Таргалалтыг тодорхойлсон олон тодорхойлолт байдаг ба энгийнээр хэлбэл бодисын солилцооны улмаас биед өөхөн хуримтлал үүсэх хам шинж юм.

Таргалалт гэж юу вэ?

2 Таргалалтын тархалт

ДЭМБ-ын гаргасан судалгаагаар дэлхийн хэмжээнд 2006 онд 15-аас дээш насны 1,6 тэрбум хүн илүүдэл жинтэй байсан ба судалгаанд үндэслэн 2016 онд илүүдэл жинтэй 2,3 тэрбум хүмүүс бий болно гэсэн прогноз гаргаж байжээ. Харин Монголд 2009 онд хийсэн үндэсний хэмжээний судалгаагаагаар 15-64 насны хүн амын дунд илүүдэл жин, таргалалт 31,6 хувьтай байсан бол 2013 онд хийгдсэн судалгаагаар 54,4 хувь болтлоо өссөн байна. Таргалалт бол хотжилттой салшгүй үүсдэг 21-р зууны даяаршсан асуудал юм. Тэгвэл яагаад таргалалт дэлхийн хэмжээнд болоод манай улсад ингэж өсөөд байна вэ? Гол нөлөөлөх хүчин зүйл, шалтгаан нь юу вэ?

Таргалалтын тархалт

3 Таргалалтын шалтгаан

Таргалалтыг анхдагч (хоолоор өндөр илчлэг авах, хөдөлгөөний дутагдал, хорт зуршил г.м)болон хоёрдогч (генетикийн өөрчлөлт, тархи мэдрэлийн зохицуулга алдагдах, додоод шүүрлийн хам шинж, зарим эмийн бодисын нөлөөгөөр г.м) шалтгаанаар үүсдэг гэж үздэг. Анхдагч шалтгаан нь нийт илүүдэл жин, таргалалтын 95 орчим хувийг эзэлдэг байна. Манай асуулгад оролцсон ихэнх хүмүүсийн жин нэмэх болсон шалтгаан нь анхдагч шалтгаанаас үүсэлтэй байна.

Таргалалтын шалтгаан

4 Таргалалтаас үүсэх хор уршиг

Таргалалт нь олон улсын оношын бүлэгт хамаарах биеэ даасан өвчин юм. Харин ихэнх хүмүүсийн хувьд таргалалтыг өвчин гэж ойлгохгүй байгаад хамаг учир байгаа юм. Илүүдэл жин, таргалалттай хүмүүсийн биед гарах хамгийн эхний өөрчлөлт бол цусан дахь сахар, өөх тос ихсэх юм. Энэ нь цаашлаад чихрийн шижин хэв шинж 2, судасны хатуурал, артерийн даралт ихсэлтээр илэрч зүрхний шигдээс, тархинд цус харвалтаар төгсдөг. Ийм учраас Монгол болоод дэлхийд өвчлөл болоод нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрхний шигдээс, тархинд цус харвах эмгэг болоод байна. Тарган хүн тал бүрийн өвчтэй гэдэг үг байдаг. Дахиад нэг зүйл нэмж хэлэхэд илүүдэл жинтэй хүмүүсийн дунд өвдөгний үеэр өвдөх зовиур шаналгаа элбэг байдаг. Энэ нь бид өөрсдийн байх ёстой жингээсээ их хэмжээний илүүдэл жин тээж явдгаас үүсэлтэй. Суудлын жижиг тэргэнд их хэмжээний ачаа ачаад яваад байвал машин ямар хурдан эвдрэх билээ дээ. Үүнтэй л яг адил. Яриад дурдаад байвал таргалалтын хор уршиг нь жигшмээр олон. Тэгвэл бид хэрхэн үр дүнтэйгээр илүүдэл жингээ хасч эрүүл мэндээ эргүүлэн авч гоё сайхан галбиртай болох вэ? 

Таргалалтаас үүсэх хор уршиг

5 Таргалалтаас ангижрах төлөвлөгөө

Таргалалтын хор уршгийн талаар ойлголттой болсон болохоор илүүдэл жингээ хасаж эх орон, гэр бүлдээ эрүүл мэнд, саруул ухаанаар бэлэг барьмаар байгаа биздээ. Жил бүрийн 12 сард шинэ жилийн баяраар гоёлын даашинзандаа багтахын тулд ихэнх эмэгтэйчүүдийн дунд илүүдэл жингээ хасах хүсэл сонирхол дээд цэгтээ хүрч эрүүл мэндэд хортой хоол сойх олон төрлийн дэглэм, үр дүн нь баталгаажсан эсэх нь тодорхой биш бараа, бүтээгдэхүүн замбраагүй хэрэглэн хөдөлмөрлөж олсон хэдэн төгрөгөө үр дүнгүйгээр хийсгэдэг билээ.

Таргалалтаас ангижрах төлөвлөгөө

Яагаад богино хугацаанд, их хэмжээний жин хасах хүсэлдээ хөтлөгдөнө вэ? Та өөрийнхөө жин нэмж эхэлсэн хугацаагаа эргэцүүлэн бодоод үзээрэй. 1 сар, 3 сарын хугацаанд одооны байгаа илүүдэл жиндээ хүрээгүй нь тодорхой. Тэгвэл илүүдэл жингээ хасаж эргэн өөрийн галбиртаа хүрэх хугацаагаа зөв тодорхойлох нь хамгийн чухал. Учир нь илүүдэл жин хасах нь хувь хүнээс маш их тэсвэр, тэвчээр, сэтгэлийн хат шаарддаг. Хугацаагаа буруу тодорхойлж богино хугацаанд хүссэн үр дүн нь гараагүйгээс болж жин хасах зорилгоосоо няцах нь олонтаа. Тэгвэл илүүдэл жингээсээ хэрхэн яаж эрүүл аргаар, тохирсон хугацаанд ангижрах вэ?

6 Таргалалтаас ангижрах 5 арга

Та илүүдэл жин, таргалалтаасаа ангижрахаар шийдсэн бол таны сонгох зам бол эрүүл амьдралын “Ногоон Жор” юм. Энэхүү жор нь таны амьдралыг зөв замд хөтлөх болно. Аливаа хоолны жор өөрийн гэсэн орц найрлагатай байдгийн адилаар эрүүл амьдралын “Ногоон Жор”-ын орц найрлагаас танилцуулья

Таргалалтаас ангижрах 5 арга

1. Үндсэн орц- Хоолны илчлэгээ тооцож сурах

Бид өөрсдийн автомашинаа 100 км-т хэдэн литр бензин зарцуулдагыг нь мэддэг. Мөн бүтэн цэнэглэсэн гар утасаа хэдий хэр хугацаанд ашиглахад цэнэг нь дуусдагыг нь мэддэг. Тэгвэл та хоногт хоол хүнсээрээ хэдэн ккалори илчлэг авах ёстойгоо мэддэг үү? Мэддэг бол маш сайн байна. Мэддэггүй бол та өөрийгөө техник, эд материалаас доогуур үнэлж байна гэсэн үг. Насанд хүрсэн эрэгтэй хүн хоногт дунджаар 2000-2500 ккалори илчлэг авах ёстой байдаг. Харин насанд хүрсэн эмэгтэй 1800-2000 ккалори илчлэгийг хоол хүнсээрээ авах ёстой. Нас болон хөдөлмөр эрхлэлтээс нь хамаараад хоногт авах илчлэг хэлбэлздэг.

Хоногт авах ёстой илчлэг юунд зарцуулагддаг талаар тайлбарлая. Таны хоногт хоол, хүнсээр авах ёстой илчлэг нь бодисын суурь солилцоо, үйл хөдлөл, хоол боловсруулах гэсэн 3 бүлэг зүйлд зарцуулагддаг байна.  Бодисын суурь солилцоо гэдэг нь таны зүрх цохилох, амьсгалах үед зарцуулагддаг илчлэг. Энэ нь нийт хоногт авах илчлэгийн 75 хувийг эзэлдэг. Үйл хөдлөлийн гэдэг нь таны ажил амьдрал, хөдөлмөр эрхлэлтийн ялгаанаас (оюун хөдлөмөр эрхлэлт, биеийн хүчний хөдөлмөр эрхлэлт гэх мэт.) хамаардаг илчлэг зарцуулалт юм. Үүнд таны хоногт авах илчлэгийн 17 хувь зарцуулагддаг. Үлдсэн 8 хувь нь хоол боловсруулах үйл явцад шаардагддаг байна.

2. Үндсэн орц- Идэвхтэй дасгал хөдөлгөөнийг эрхэмлэх

Бид өөрийн амьдралын хэв маяг, нас, хүйсээс хамаараад хоногт хоол хүнсээр авах ёстой илчлэгээ тооцож чаддаг болчихвол илүүдэл жингээ хасах, жингээ барих, жин нэмэх зэрэг үйл явцыг идэвхтэй дасгал хөдөлгөөний тусламжтайгаар удирдаж болно. Та өөрийнхөө жингээ ямар байлгахыг та өөрөө шийддэг боллоо гэсэн үг. 

Зарим хүмүүс би өдөрт маш их ачаалалтай ажилладаг, өдөржингөө хөдлөгөөнтэй ажил хийсэн юм чинь би байнгын идэвхтэй хөдөлгөөнтэй байдаг гэж ойлгодог. Энэ нь идэвхтэй дасгал хөдөлгөөнөөс өөр зүйл юм. Идэвхтэй дасгал хөдөлгөөн гэж нэгж хугацаанд нэг давтамжтай хөдөлгөөн хийхийг хэлнэ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүн өдөрт 10000 алхам (5-6 км) хийх эсвэл 30 минут гүйх, усанд сэлэх, дугуй унах зэрэг дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөдөг. Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж байгаагын илрэх шинж тэмдэг нь хөлс гарах, амьсгалын болон зүрхний цохилтыг тоо олшрох зэргээр мэддэг.

Та хоол, хүнсээр өдөрт авах ёстой илчлэгээсээ илүүдлээр 1 ширхэг Сникерс идлээ гэж бодьё. 1 ширхэг сникерс 220 ккалори илчлэгтэй байдаг бол та идсэн сникерсээ шатаахын тулд 30 минут тасралтгүй гүйх шаардлага гарна. Шатааж чадахгүй бол энэ мэтээр өдөрт танд 250-500 ккалори илчлэгийн илүүдэл явсаар байхад сарын дараа гэхэд 5кг жин нэмнэ. Хэрвээ та илүүдүүлж идсэн хүнсээ идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр шатааж чадахгүй бол сникерс гэх мэт илчлэг ихтэй хүнс идэх талаар бодох ч хэрэггүй.

3 сарын хугацаанд эрүүл аргаар 16 кг хасах боломжыг танилцуулья. Илүүдэл жин, таргалалттай хүмүүс өөрийн хоногт хоолоор авах ёстой илчлэгээсээ дунджаар 700 ккалори ихээр авсан байдаг. Өөрөөр хэлбэл 1 зүсэм бялуу, 1 ширхэг сникерс нэмэлтээр авахад 700 ккалори болдог. Тэгвэл эхлээд энэ илүүгээр авч байгаа хүнсээ хасна. Дараагаар нь амьдралын хэмнэлдээ идэвхтэй хөдөлгөөнийг нэмэлтээр оруулж өгнө. Өдөрт 700 ккалори шатаах идэвхтэй дасгал хөдөлгөөн нэмнэ. Энэ нь өглөөдөө 1 цаг гүйх эсвэл дугуй унах, аэробикийн дасгалаар 1 цаг хичээллэхэд хангалттай. Энэ хэмнэлээр та хамгийн багадаа 7 хоногт 2 кг, сард 6 кг, улиралд 16 кг илүүдэл жинг эрүүл аргаар амьдралдаа эерэг өөрчлөлттэйгөөр хасна.

3. Үндсэн орц- Зөв дадал

Зөв дадлын эсрэг тал нь хорт зуршил, буруу дадал байдал. Архи, тамхины хор уршгийн талаар би бичих нь илүүц байх. Бидний дунд их байдаг буруу дадал нь маш их бухимддаг. Өглөө гэрээс гараад л бухимдаж эхэлдэг. Бухимдал олон хор уршигтай. Бухимдал илүүдэл жинтэй болоход яаж нөлөөлдөг вэ. Хүн стресс, бухимдлаа иддэг гэж ярьдаг. Бухимдал нь хүний мэдрэлийн системд нөлөөлж хоол хэт ихээр идэх дуршлыг нэмэгдүүлдэг сөрөг талтай. Та анзаарсан бол кинон дээр стресст орсон эмэгтэй телевизорын урд суучихаад уйлаад л их идэж байгаа зүйл их гардаг шүү дээ. Тийм болохоор та өөртөө таарсан бухимдлаа тайлах аргаа олоорой.

4. Нэмэлт орц- Дэмжих орчин

Энэхүү эрүүл амьдралын хэв маягаар илүүдэл жингээ хасахад танд зорилго нэгтэй хүмүүстэй алдаа оноо, арга барил, туршлага, үр дүн, амжилтаа хамтдаа хуваалцах орчин зайлшгүй хэрэгтэй. Зүйрлэвэл та хоол хийх гэж байлаа гэж бодоход тогоондоо хоолонд орох хүнсний материалаа хийчихсэн мөртлөө цахилгаа зуухаа асаагаагүй байна гэсэн үг.

Зуухаа асааж байж хоолоо болгож иддэгийн адилаар хоолны илчлэгээ тооцох, дасгал хөдөлгөөн хийхийн хажуугаар орчноо бүрдүүлэх нь эерэг үр дүн гарахад тань ихэд нөлөөлдөг. Таныг дэмжих орчин нь “FIT club Mongolia”(facebook.com/groups/FITclubMongolia)хэмээх Фэйсбүүкийн групп байж чадна гэдэгт итгэлтэй байна.

5. Нэмэлт орц- Дэмжих бүтээгдэхүүн

Та олон жил илүүдэл жин, таргалалттай явсан бол таны биед өөх хуримтлагдахаас гадна ихээхэн хэмжээний бодисын солилцооны задралын хорт нэдэл таны биед хуримтлагдсан гэсэн үг. Энэ үед  хоол, хөдөлгөөнийг эрхэмлэхээс гадна шинжлэх ухаанаар батлагдан үр дүн нь судалгаагаар нотлогдсон ургамлын гаралтай детокс төрлийн нэмэлт бүтээгдэхүүнээр бие махбодио цэвэрлэх нь чухал байдаг. Олон жил таргалалттай явсан хүмүүс илүүдэл жин хасах шинжлэх ухаанч хөтөлбөрөөр явж эхлэхэд эхэн үедээ их хэмжээний жин хасдаг. Энэ нь бие махбодь цэвэрлэгдэж байгаагийн илрэл. Хэсэг хугацаанд илүүдэл жин хассаны дараа жин хасах нь багасаж тогтвождог. Энэ үед яах вэ? Дасгал хөдөлгөөн хийж байх үедээ өөх шатаалтыг дэмжиж өгөх нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх нь илүү үр дүнд хүргэдэг. Гэхдээ зах зээлд сурталчилсан бүтээгдэхүүн болгоныг хэрэглэж өөрийнхөө биеийг амьд лаборатори болгох хэрэггүй. Мэргэжлийн эмч болон илүүдэл жин хасах чиглэлээр мэргэшсэн шинжлэх ухааны салбарын хүнээс зөвлөгөө авч сонгон хэрэглээрэй.

Эрүүл биед саруул ухаан оршино. Эрүүл байх үндэс нь “Ногоон Жор” юм шүү. Танд эрүүл энхийг хүсье!

“Цахим Эмч” эрүүл мэндийн төв нь илүүдэл жингээ хасах гэж буй хүмүүст мэргэжлийн арга зүйн зөвлөгөө, лекц, сургалт, зохистой хооллолтын жор, идэвхтэй хөдөлгөөний дасгалжуулалт багтаасан “FIT Довтолгоо” хөтөлбөр хэрэгжүүлж эхлэх гэж байна.

Хөтөлбөрийн танилцуулга арга хэмжээ 2016.04.02-ны бямба гарагийн 13:00-15:00 хооронд болно. Тун удахгүй танилцуулга өдөрлөгийн хөтөлбөр, болох газар, бүртгүүлэх линкийг таны мэйл хаягаар илгээх болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 88117800 дугаараар болон facebook.com/TsahimEmch (@Цахим Эмч) хаягаар холбогдон аваарай.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.