Кардашьян, Канье Вест хоёрын харилцаа ямар байдаг вэ?

Хоёр алдартай хүн нэгдэн нийлж, гэр бүл болно гэдэг амаргүй даваа. Учир нь Кардашьяны ч тэр, Каньегийн ч тэр өнгөрсөн амьдрал төдийлөн дардан байсангүй. Секс бичлэг, урьд урьдын амрагийн харилцаа, нүцгэн зургууд гээд л... Гэвч хосууд өдгөө өнгөрсөн бүхнийг ардаа үлдээн, үнэхээр аз жаргалтай амьдарч байна. Тэгвэл тэдний ийнхүү аз жаргалтай амьдралын нууц нь юу гээч?

Кардашьян, Канье Вест хоёрын харилцаа ямар байдаг вэ?

1 Анхны харцаар дурласан дурлал байгаагүй

Тэдний үг, үйлдэл бүхэн олонд нээлттэй, илхэн байдаг учир бид өдгөө тэдний талаар багагүй төсөөлөлтэй болжээ. Нэг талаараа тэд үнэхээр чөлөөтэй, өвөрмөц гэр бүл юм. Тэдний харилцаа эхэндээ тийм ч романтик байсангүй. 2004 онд анх бизнесийн шугамаар танилцаж, 2012 оноос найзын харилцаатай болсон гэдэг. Түүнээс хойш аль аль нь өөрсдийн дуулиант харилцаагаа тасалж, 2014 онд хуримаа хийсэн юм.

Анхны харцаар дурласан дурлал байгаагүй

2 Түүний өгзгөнд дурласан

Кимийг тодорхойлох биеийн чухал хэсэг мэдээж супер том өгзөг юм. Тэр хэдийгээр өөрийн өгзгийг хиймэл биш хэмээдэг ч, энэ нь бас л эргэлзээтэй. Учир нь түүний өгзгийг силикон биетээр бус, өөрийнх нь биеэс авсан эдээр хийжээ. Мэдээж ийм сайхан өгзгийг харсан ямар ч эр өөрийн эрхгүй нүд унагах нь аргагүй. Канье ч мөн  адил эхэндээ эхнэрийнхээ өгзгөнд дурлаж байсан бөгөөд одоо бол түүнийхээ бүхий л зүйлд чин сэтгэлээсээ хайртай болжээ.

Түүний өгзгөнд дурласан

3 Нууц амрагууд байсан

Хуримаа хийхээс өмнө Канье загвар өмсөгч Эймбэр Рөүз (Amber Rose)-тэй, харин Ким мэргэжлийн хоккейн тамирчин Рэйги Баш (Reggie Bush)-тэй болздог байсан билээ. Гэвч тэд албан ёсны болзоот хүмүүстэй хэрнээ л хоорондоо нууцаар уулзаж, Эймбэр, Рэйги хоёрыг мэхэлдэг байв. Нэг ёсондоо нууц амрагууд байсан аж. Үүнийг мэдсэн Эймбэр, Рэйги нар тэднээс харилцаагаа тасалснаар өдгөөгийн энэ гэр бүл бий болсон юм.

Нууц амрагууд байсан

4 Сэтгэл догдлуулам хуримын санал

Эмэгтэй хүн бүрийн мөрөөдөл бол мэдээж гайхалтай гэрлэх санал байдаг. Тиймдээ ч Канье хайрт бүсгүйдээ хэзээ ч мартагдахгүй хуримын санал тавихыг хүссэн байна. Тэрээр  "AT & T" цэнгэлдэх хүрээлэнг 200  мянган доллараар түрээслэн, 50-иад  найрал хөгжимчин хөлслөн тоглуулжээ. Харин өөрөө нисдэг тэргээр буун ирж хуримын саналаа тавьсан байна. Тэдний гэр бүлийнхнээс ганцхан ээж нь л энэ тухай мэдэж байсан бөгөөд нууцыг задруулахгүйг хичээх их хэцүү байсан хэмээн сүүлд ярьжээ. Ихэд гайхаж, балмагдсан Ким тэр дороо л зөвшөөрсөн юм. Канье эхнэртээ 1.25 сая долларын үнэтэй "Lorraine Schwartz" брэндийн  алмазан шигтгээтэй бөгж бэлэглэсэн юм.

Сэтгэл догдлуулам хуримын санал

5 Загварын мэдрэмж сайжирсан

Тэдний өмнөх зургуудыг одоогийн зургуудтай нь харьцуулбал хамаагүй загварлаг болсон харагддаг. Мэдээж Канье бол загвар зохион бүтээгч, тиймдээ ч эхнэрээ сайхан хувцаслаж, өөрийгөө чимэхээ мэддэг эр. Мөн Каньегийн хувийн стилист нь Кимийн хувцаснуудыг харан, өмсөж болох үгүйг нь шилж, сонгож байсан бөгөөд Кимийн хамгийн дуртай хувцаснуудыг хүртэл хаяхад нь тэрээр эрхгүй уйлж байсан гэдэг.

Загварын мэдрэмж сайжирсан

6 Үнэхээр нээлттэй гэр бүл

“Keeping up with Kardashians” шоунаас тэдний амьдралын хэв маяг, харилцаа, болж буй үйл явдлуудыг бүгдийг нь дэлгэрэнгүй харж болно. Тиймдээ ч Ким өөрийн амьдралаа нэг нэгэнгүй олон нийтэд хуваалцдаг юм. Анх Каньетэй болзож байхдаа л хүмүүст түүнийг өөрийн найз залуу гэж танилцуулж, жирэмсэн болоод л хүүхэдтэй болох тухайгаа олон нийтэд мэдэгдэж, хүүхдээ төрмөгц л шүтэн бишрэгчиддээ харуулсан гэх мэтчилэн, бүх зүйлсээ олон нийтээр сүлжээгээр мэдээллэсэн байдаг.

Үнэхээр нээлттэй гэр бүл

7 Сүр дуулиантай хурим

Тэдний хурим эхнээсээ дуустал ямар ч өөлөх зүйлгүй болсон юм. Маш дээд зэрэглэлийн харагдаж байсан бөгөөд өндөр өртөгөөр бүтсэн нь мэдээжийн асуудал байв. Гэхдээ ямар ч хуриманд бага зэрэг алдаа гарах нь байх л асуудал. Канье хуриманд хүрэлцэн ирсэн зочдод хандан талархалаа илэрхийлэхдээ эхнэрийнхээ тухай дурьдаж “Тэр минь үнэхээр үзэсгэлэнтэй, миний хийсэн хамгийн зөв сонголт. Надтай гэрлэж болох хамгийн тохиромжтой од шүү дээ. Тэдний гэр бүлийнхэн ч нэр хүндтэй” гэхчлэн Кимийг яг бизнесийн объект мэтээр ярьж гарсан байна. Энэ нь мэдээж сүйт бүсгүйн гэрийнхэнд таагүй санагдсан төдийгүй Кимийн дүү Роберт Кардашиан (Robert Kardashian) энэ үгэнд нь ихэд зэвүүцэн, уурласан харагдаж байсан гэдэг.

Сүр дуулиантай хурим

8 Учрах ёстой хүмүүс

Нэгэн биеийн нөгөө талаа олсоор сая нэг амар амгалан болж, аз жаргалыг мэдэрнэ хэмээн хүмүүс ярьдаг билээ. Тэд бол бие биедээ яг тохирсон хосууд юм. Олны нүдэнд байнга хамт явж харагдах бөгөөд  ганц ганцаараа явах нь сүүлийн үед маш ховор үзэгдэл болжээ. Хосуудын харилцааг гаднаас дүгнэвэл өөлөх зүйлгүй бөгөөд хайртуудаас гадна сайн найзууд байж чаддаг аж. Ким нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагандаа “Бид үнэхээр хүчирхэг хос. Бие биенээ нөхөж аз жаргалтай байхыг хичээдэг. Одоо бидэнд хоёр хөөрхөн хүүхэд маань байна. Үүнээс өөр сайхан зүйл гэж хаана байхав. Бидэн шиг аз жаргалтай гэр бүл ер нь байхгүй л болов уу” хэмээжээ.

Учрах ёстой хүмүүс

9 Үнэхээр тансаг хаус

Мэдээж тэднийг сайхан байшинд амьдардаг гэхэд гайхаад байх зүйлгүй. Хосуудын байшин 20 сая долларын үнэтэй бөгөөд 2 усан сан, 1 усан оргилуур, гэрийн театр, тоглоомын өрөө, зочдын хаус, 2 усан үзмийн талбайтай аж. Тэд өөрсдийн тансаг харшаа баригдаж дуусах хүртэл дүү Кендал Женнерийн гэрт байдаг байжээ.

Үнэхээр тансаг хаус

10 Нөхрөөрөө хувцсаа сонгуулдаг

Канье Вест сүүлийн үед загварын салбарт хүч үзэх болсон. Түүнчлэн эхнэрийнхээ хувцаслалтанд ч ихээр анхаардаг байна. Эхнэр нь ч үүнээс татгалзахгүй түүний сонголтонд итгэн, стилээ бүрдүүлэхэд нөхрийнхөө туслалцааг татгалзах зүйлгүй авдаг аж. Үүнээс ч гэсэн тэдний бие биенээ гэсэн хайр халамж харагдахгүй байна гэж үү? 

Нөхрөөрөө хувцсаа сонгуулдаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()